МАН-ын зодоон парламентын бүрэн эрх рүү чиглэв!

МАН-ын зодоон парламентын бүрэн эрх рүү чиглэв!

МАН-ын зодоон парламентын бүрэн эрх рүү чиглэв!

Ардын намынхан хоорондоо учраа олж чадахгүйгээс улс орны ажил гацаж, урагшлах уу, ухрах уу гээд хаа хаанаа гэдийж сууна. Угтаа бол Ерөнхий сайд Н.Учралд парламент нь, нам нь, танхимын сайд нар нь ч итгэхгүй байгаа учраас өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир гэдэг Ардчилсан намын шаардлага зөв.

Хэрэв өөрт нь хэн ч итгэхгүй бол яаж улс орон удирдаж, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах шийдвэр гаргах вэ. Нэг  хэсэг бүлэг хүний өөр хоорондоо эрх мэдэл булаацалдаж буйн горыг нь ард түмэн хүртээд суудаг улс орон Монголоос өөр байхгүй биз ээ.

30-ЫН БҮЛЭГ  Н.УЧРАЛЫГ ГЕНСЕК Я.СОДБААТАРТАЙ НЬ “ЯВУУЛНА”

Ардын намынхан амралтын өдрүүдээр 30/38-аараа уулзалт хийж, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нараар нэгэндээ үг дайсан ч эцсийн шийдэлд хүрсэнгүй. 30-ын бүлгийн Д.Амарбаясгалан эзгүй байж байгаад өнгөрсөн амралтын өдрүүдэд ирж, Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр сууриа нэгтгэжээ. Учир нь МАН-ын генсек Я.Содбаатар “намын бодлогын эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөнө” гэж айлдсан нь 30-ын бүлгийнхний дургүйг хүргэж, ийнхүү тэд Н.Учралын Засгийн газрыг огцруулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг ч явуулах ёстой гэсэн байр сууринд нэгджээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг ажлаа өгч, чадахгүй бол Н.Учралыг өөрөө Ерөнхий сайд, намын даргаа өг гэдэг асуудал ч тавигджээ.

Ардын нам өөрсдийгөө дотоод ардчилалтай нам гэдэг. Гэхдээ нам төрийн дээр үү, доор уу гэдэг ялгаа заагийг мэдэхгүй болтлоо улстөрждөг гэдгийг Я.Содбаатарын үг илтгэнэ. Парламентын гишүүд бол ард түмнээс сонгогддог. Тиймээс ард түмний төлөөлөл, өөрсдийн итгэл үнэмшлээ дагасныхаа төлөө намаас хөөгддөг зарчмыг шинэ залуу гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч илэрхийлжээ.

Н.УЧРАЛ ӨӨРИЙГ НЬ УНАГАВАЛ УИХ-ЫГ ТАРААХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ

Ерөнхий сайд Н.Учрал бол МАН дотор 38-ын фракцийг тэргүүлж буй. Түүгээр зогсохгүй 68 гишүүнтэй МАН-ын дарга. Түүний Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын нүүр үзэж байгаа ч огцруулах асуудалтай нүүр тулж, эхнээсээ 30-ын бүлгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Түүний араас 30-ын талын хэд хэдэн сайдыг явуулах ажиллагааг эхлүүлсэн ч дараагийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаа томилуулж чадахгүй, чуулганы ирц бүрдэхгүй өнөөдөртэй золгож байна. Угтаа бол амралтын өдрүүдэд ирцээ бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэсэн ч үр дүнд хүрээгүй.

Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын зүгээс хэрэв Засгийн газрыг огцруулбал УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө хэмээн намынхнаа “сүрдүүлж” эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, өөрийг нь огцруулбал 126 гишүүнтэй УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө гэж хэлэв. Үндсэндээ, 38-ын бүлэг УИХ-ыг тараах, уур хүргэсэн гишүүдээ намаасаа хөөнө хэмээн дарамт, шахалт үзүүлж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг хэлэх хүн олон байна.

Эцэстээ 30-ын бүлэг нь Засгийн газраа унагаж, генсек Я.Содбаатарыг явуулна гэж нөгөө талдаа Н.Учрал өөрийг нь унагавал  УИХ-ын тараах акцыг хийнэ гэж нэг нэгнээ сүрдүүлж, ойлголцсонгүй өнөөдөртэй золгов. Тэгэхээр Н.Учралд одоо Ардчилсан намтай ойлголцож, ажлаа цааш явуулах нэг гарц үлдэв.

Цаашид ардын намын зодоон хүндэрч, ойлголцож чадахгүй бол Н.Учралын Засгийн газар унах эсвэл УИХ-ыг тараах нөхцөл рүү чиглэх нь ээ. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай улс. Энэ удаагийн парламент холимог систем буюу тойрог, жагсаалтаас бүрдсэн. Анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүрдүүлсэн. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд нь парламентынхаа бүрэн эрхэд халдаж, намайг огцруулбал та нарын тараана гээд яриад сууж байгааг нь УИХ-ын 126 гишүүн зүгээр хараад сууна гэдэг юу л бол. Хэрэвзээ нэг намын дарга нь өөрийнхөө эрх ашгийн төлөө парламентыг тараана гэвэл ардчилсан парламентын засаглал, тогтолцоо руу халдах нь төрийн хямрал руу хөтлөх вий!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-21 202.131.227.179

жагсаалтаар орсон гишүүдийг тараах, үймүүлэгч эх орондоо олигтой үйлс бүтээгээгүй,самаргч нарыг зогсоож эх орныхоо төлөө харах нөхдийг сонгох цаг болсон байна.

Avatar

Нэргүй 2026-09-21 103.212.118.141

Учралд их хурлыг тараах бүрэн эрх нь байхгүй л дээ. Сонгодог парламент ийн засаглалтай оронд л тийм байдаг. Учрал бол зүгээр л Хүрэлсүх болон Эм СИ Эмийн утсан хүүхэлдэй. Нөгөө Ухаа худгийн 34% таг чиг алга л байгаа биз дээ???

Avatar

ахмад настан 2026-09-21 59.153.86.82

.УИХ чадамжгүй гэдэгээ хоёрдох намраа харууллаа .иймд нэн даруй тарж шинэ сонгууль явуулж монголын олон дундаас чадамжтай улс орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүст эрх мэдлийг өгөх цаг болж МАН д дахин төрийн эрх барих эрх мэдлийг өгч улс орныг дампууруулж болохгүй .

Avatar

Улсаа Хорлох Уралдаанд Оролцогсод 2026-09-21 202.126.89.176

Маниусаасаа Ухаантай, Бие, Гэрээ засцан Амьтадаа Толгой дээр заллаа гэхээр л өнөөдүүл нь Төрд ороод Төрөө засах байтугай Улсаа Хорлоод2 явцгаачих юмааа хөөрхий…….

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.176.14

Шившиг хүмүүсээр бүрдсэн уих болсон юм чинь аргагүй дээ улс ард түмнийхээ төлөө биш байсан юм байна гэдэг нь Тодоос тод харагдаж харуулж буй уих юм даа

Avatar

3.5 млрд 2026-09-21 202.9.47.20

Учрал өөрийн эзэмшлийн сургууль цэцэрлэгүүдээ улсын төсвөөр 3 жил дараалан угжсан 8.3 тэрбум нь илэрсэн тул 3.5 тэрбумыг авах гэж байсан нь батлагдсан. Хулгайчдын намын дарга ЕС нь хулгайч аан? Сайхан байгаа юм биз дээ?

Avatar

Нэргүй 2026-09-21 202.9.40.8

Я.Содбаатар бол маш бүдүүлэг боловсрол нимгэн хүнгэдгээ нотлоод байна. УИХ-ын гишүүнийг яаж санал өгөхийг заана гэдэг бол мунхаглал. Намын жагсаалтаар орсон бол тэгэж хэлж болно. Намын жагсаалтаар орсон Энхтүвшин мэтийн хүнд тэгэж хэлж болно. Иргэдийн сонгосон УИХ-ын гишүүнд тэгэж хэлж хэрхэвч таарахгүй. Учрал УИХ-ыг тараана гэдэг нь тэр хүний хэн болохыг харуулж байна. Өөрийнхөө төлөө УИХ-ыг тараах юм гэнээ.

Avatar

Зочин 2026-09-21 192.82.92.42

Маш цомхон, маш хучтэй тер хэрэгтэй. Хамгийн гол нь улсыг хегжуулэх цогц бодлого! Аль ч нам хийж чадахгуй тул улс терчид долигодог биш жинхэнэ эрдэмтдийг олж хийлгэхээс еер аргагуй болсон!!!

Avatar

Нэргүй 2026-09-21 103.26.195.128

Монгол ардын нам төрийн эрх барьж байгаа нам яагаад Улс орныг өнөөдрийн ийм засаглалын хямралд оруулж байна вэ? Та нар УИХ д олонхи болсон төрийн эрх барьж байгаа нам яагаад төрийн ажлыг ийн гацаана вэ? МАН нам дангаараа ирцээ бүрдүүлээд төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлээд явах бүрэн боломжтой. МАН 68 гишүүнтэй, 64 гишүүн нь хуралдаа суухад чуулган хэвийн үргэлжилэх боломжтой атал юу дэмийрээд АН ажил гацаагаад гэж хуцна вэ. Хулгай хийсээр тэнэг болсон юм уу эд нар.

Avatar

Нэргүй 2026-09-21 103.26.195.128

МАН арай дэндүү байна шүү. Сүүлийн 3 сонгууль 10 жил төр барилаа. Гэтэл өнөөдрийн энэ улс орны байж байгааг хар, иргэдийн амьдралыг хар. Өргөн хэрэглээний бараа материалын үнийн өсөлт, түлш шатахуун, долларын үнийн өсөлт, иргэдэд учруулж байгаа татварын өсөн нэмэгдэлт, шинэ төрлийн олон татваруудын дарамт хэрхээс хэтэрсэн байна. Зүйрлэвэл хэдэн зууны тэртээ манжын дарлалд дайшихүүгийн пүүсийн өрийн дарамтад ийм байсан болов гэлтэй байна шүү. албан тушаалтнуудын авлига хээл хахуул бүр завхарсан

Avatar

Иргэн 2026-09-21 202.126.89.210

Жагсаалтын гишүүд төр гацааж, энэ улсыг удирдлагагүй болгож бн шдээ!!! Яаралтай этгүүлэн татах хууль санаачилж батлахгүй бол төрийн хямрал үүсч бн. 1 нам, ьлонхи өөрсдөө хурлаа гацааж болохгүй. Үндсэн хууль зөрчиж бн. Жагсаалтын гишүүд намын квотоор орж ирсэн учраас нам нь буцаан татаж дараагийн хүнийг оруулж ирдэг болгоё. Чуулганд ирээгүй 17 бүгд гэмт хэрэг, зөрчилд холбогдмон гиүүүд бн.

Avatar

Нэргүй 2026-09-21 103.242.47.254

Энэ тэнэг УИХ тарах хэрэгтэй, харин шинээр сонгууль хийхдээ жагсаалтын гахайгүй ард түмэнтэй нүүр тулж сонгогддог хуучин 76 ямаагаа сонгох хэрэгтэй жагсаалтынхан шинэ УИХ гарсан ч яг ийм я***н ажил хийнэ аль ч нам байсан хамаагүй

Avatar

Намтар 2026-09-21 202.9.47.20

МАН тар!

Avatar

Зочин 2026-09-21 202.21.117.194

Новшийн юмнуудын эрх мэдэл, шуналын золиос нь ард түмэн ш дээ.

Avatar

OC 2026-09-21 202.126.88.109

Tam

Avatar

cmt 2026-09-21 202.126.88.109

Humagyi

Avatar

ynigr 2026-09-21 202.126.88.109

Tochiktoi yc texnikuin yndeclel xyyramch.

Avatar

Нэргүй 2026-09-21 122.201.20.153

Ер нь энэ жагсаалтаар гишүүн болж УИХ-д орж ирэх ч асуудалтай юм байна даа. Уг нь жагсаалтын гишүүд ганц тойргийн төлөө бус нийт улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл үгүй юм байна. Өөрсдийг нь жагсаалтанд оруулж, гишүүн болох боломж олгосон тэр тухайн үед намын дарга байсан хүнийхээ төлөө л ажилладаг бололтой. Тэгэж харагдаж байна, тийм ч байна.

Avatar

Намын жагсаалтынхан ард түмнээс сонгогдсон, бидний төлөөлөл мөн үү? 2026-09-21 103.212.117.227

УИХ-д итгэл үзүүлэх эсэхэд л ард түмнээс санал асуулга авмаар юм.
Энэ УИХ өөрөө ард түмнээс сонгогдсон, бидний төлөөлөл мөн гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй бна.
МАН-ын 30-н бүлэглэл гэгдээд буй гишүүд бүгд намын жагсаалтынхан.

Avatar

zochin 2026-09-21 202.126.90.165

Харин энэ чинь жинхэнэ ардчлал мөн шүү дээ 126 г огцоруулах нь зөв байж мэднэ

Avatar

Нэргүй 2026-09-21 202.21.121.237

Учрал зүгээр төсвөө аятайхан мэргэжлийн мөнгөний үнэ цэн унагаахгүйхэн оруулаад ир л дээ. тэгээд батлаад урагшлая.

Avatar

- 2014 xoish t? 2026-09-21 202.126.88.109

– tochktoi yc OC? ZB gemtel.
– texnikuin yndecleli
– eryyl axyin shaardlaga, Ubchlul, ctandart xangamj

Avatar

OCt 2026-09-21 202.126.91.123

peprgun

Avatar

ЗОЧИН 2026-09-21 203.91.115.42

ХУЛГАЙЧУУД ТАРСАН НЬ ДЭЭР. ДАРАА НЬ МАН ТАРАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

xen ni xylgailaad baidguin 2026-09-21 202.126.88.109

taarcan xylgaichyyd

Avatar

irgen 2026-09-21 103.229.123.195

УИХ-ыг тараахад учкагийн бяр хүрэхгүй. 38 хүн УИХ-ыг тараадаггүй байх.

Avatar

Зочин 2026-09-21 202.9.46.251

ямар ч тохиолдолд УИХ тарч чадахгүй…

Avatar

Нэргүй 2026-09-21 202.179.11.230

uchral uuruu zailj taarna, nuguuduul ni yag tarj haragdaach.

Avatar

Зочин 2026-09-21 103.145.234.36

Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу?

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.16.77

“Гэж хэлэх хүн олон байна”гэнээ!!! За хэдэн хүн байна? Хаана байна? Хэн тоолов?! Парламент тарья. Женкогийн 30 аас бүрэн салья.

Avatar

иргэн 2026-09-21 202.21.124.253

УИХ тарсан дээр.АН-хан ингэж худлаа бичихээ болио.Төрөөр тоглодогоо болио.Зүгээр л гишүүнээ сайн хийлдээ АН МАН 30 гишүүд.Ахиж энэ нөхдүүдийг бүү сонго

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.176.216

Одоогийн УИХ-д үндсэн ажлаа хийдэг хүн маш цөөн тул тарсан нь дээр…

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.181.87

tarsan deerdee. tegeed neg ooriin humuusee devshuuleed yavahgui bol 2 jil daramtand ajillahaar bna

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.187.234

Ухрал АН-тай хэзээ ч хамтрахгүй хэзээ ч засагт оруулахгүй гэж гуцаад байсан. .одоо өөр ямарч гарц үлдсэнгүй. АН өөрсдөө тэдэн сайдын суудал, УИХ-ын дарга гээд дуртай саналаа тавих л үлдлээ. Энэ хэрэгжихгүй бол УИХ тарна.

Avatar

Зочин 2026-09-21 103.11.193.250

УИХ тарах хэрэгтэй! Олонхи болсон нам хуваагдсан учир ямарч Засаг тогтвортой ажиллах боломжгүй юм. Тараад 76 тойргоос үзвэл улс орны эрх ашиг төрд итгэх ард түмний итгэл сэргэх байх!

Avatar

Нэргүй 2026-09-21 59.153.113.150

Далий амтай өмд гутлын хулгайч байгаа цагт МАНгарууд эвлэлдэн нэгдэхгүй

Avatar

Нэргүй 2026-09-21 138.252.29.3

Муруй амтай нөхрийн балаг асар их.

Avatar

Нэргүй 2026-09-21 202.9.41.1

Тарах нь зөв. УИХ-ын сонгууль дахин хийвэл 2 жилийн өмнө АН засгийн эрхэнд гарна.

Avatar

Зочин 2026-09-21 103.145.234.36

Бага мөрөөд. Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй, дүр эсгэгч улсаа хорлогч АН дахиж хэзээч засгийн эрхэнд гарахгүй. Ард иргэд хангалттай хаширсан шүү.

Avatar

Нэргүй 2026-09-21 202.21.101.165

Tarsan barag hamgiin zyv huvilbar mag hulgaichuud todorhoi bolson tul tednii geegeed dahin ehleh nii zuv

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.16.108

Хуулиа өөрчлөөд тар. 126 хулгайнар хэрэггүй. 76 хулгайч байхад хангалттай.

Avatar

Дамдин 2026-09-21 64.119.16.138

УЧРАЛЫГ ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА.
Хуйвалдааны ард Оюун Эрдэнэ,Амарбаясгалан нарын НҮҮРСЧИД байгаа

Avatar

Нэргүй 2026-09-21 203.98.76.30

УИХ тараагаад эртхэн сонгуулий хий !!! Өөр гарц байхгүй

Avatar

z 2026-09-21 202.21.97.82

odoo yamarch asuudalgui UIH tarah n zob.Huraldaa suudaggui sandal shireenii zodoon hiisen iim parlament geg vu baidii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж