7.7 хувийн өсөлтөө хэзээ өрхийн хаалгаар оруулах вэ?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

7.7 хувийн өсөлтөө хэзээ өрхийн хаалгаар оруулах вэ?

7.7 хувийн өсөлтөө хэзээ өрхийн хаалгаар оруулах вэ?

Ардын намынхан орондоо орох завгүй эрх мэдлийн төлөө хэмлэлдэж байх зуур улс орны эдийн засгийн тоон үзүүлэлтүүд цаасан дээр гоё тоо болон үлдэв. Улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн гэх боловс өрхийн орлого 4.4 хувиар буурсан, мөн инфляцийн түвшин 13 хувьтай, хүнсний инфляци нь 25 хувьд хүрсэн.  Цаашид инфляци яаж хөөрөгдөж, өрхийн орлого хэрхэн буурхыг тааварлахад хүнд байна гэдгийг ч эдийн засагчид онцлоод эхэлсэн. Харамсалтай нь ардын намынхны талцал хуваагдал, тэмцлийн гороор эдийн засгийн 7.7 хувийн өсөлт нь  гоё тоо болон цаасан дээр үлдэж, ард түмний халаас руу орохгүй бололтой. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажил үргэлжилж байгаа ч яг хэдэн төгрөгийн ногдол ашиг иргэдийн гарт орох эсэх нь тодорхойгүй. Хэдийгээр Засгийн газраас ард иргэдээсээ асууна гэж байгаа боловч сургууль, цэцэрлэг барих зэргээр иргэдийнхээ асуудлыг шийдсэн төсөл рүү оруулах нь чухал гэдгийг эдийн засагчид хэлж буй. Гэхдээ ардын намынхан "алаагүй баавгайн арьс"-ыг аль хэдийнэ хуваагаад, тараачихсан аятай л шоудаж байгаа.

Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдэж, оны сүүлч гэхэд энэ тоо төлөвлөснөөс давуулан биелнэ гэж ярьж байгаа. Тэрбээр, "Хоёрдугаар улирлын гүйцэтгэлээр төсөв 2.2 их наяд төгрөгийн тасалдалтай бөгөөд орлого тасалдал нь  багш, эмч нарын цалингийн дутагдаж байгаа эх үүсвэрийг тавдугаар сард ачаалж гаргасан. Өөрөөр хэлбэл оны эцэст тавих ёстой байсан зардлуудыг урагш татах зохицуулалт хийсэн. Үүнээс шалтгаалаад мөнгөн хөрөнгийн урсгал дээр тодорхой хэмжээний ачаалал үүссэн. Оны эцэс хүртэл ерөнхийдөө татварын орлогоо бариад гарчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бид 2026 оны төсвийг боловсруулахдаа 90 сая тонн нүүрс экспортолж, дундаж үнийг нь 70 ам.доллар байхаар тооцсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар зах зээлийн үнэ төсөвлөсөн хэмжээнд хүрээгүй, одоо 68 ам.доллар орчим байна. Харин нүүрсний экспортын биет хэмжээ наймдугаар сарын байдлаар 80 сая тоннд хүрсэн. Он дуустал 100 сая тонн орчмыг экспортод гаргана. Үүн дээр татварын орлого нэмэгдэнэ" гэжээ. Монголчууд бидний гол орлого бол нүүрс. Алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа, нүүрчний экспортын биет хэмжээ нэмэгдсэн нь төсвийн алдагдлаа нөхөх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож буй. Гэвч нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн, татварын орлогоо нэмэгдүүлээд, эдийн засгаа 7.7 хувь хүргэсэн бодит амьдрал дээр өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн, шатахуун нэмэгдсэн хэвээр байна. Гэтэл ард түмний орлого нэмэгдсэн зүйлгүй, цалин, тэтгэвэр гээд өсөлттэй үзүүлэлтгүй хэвээр яваад байвал орлого багатай, дундаж орлоготой айл өрхүүд "ядуу" ангилал руугаа гулсаад ороход ойрхон байна. Яг ийм цаг үед зөв бодлого, эдийн засгийн зөв тооцоолол, ард түмний орлогыг нэмэгдүүлдэггүй юм гэхэд бууруулахгүйгээр хамгаалах бодлого хэрэгтэй байна.

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ард түмний орлогыг хамгаалах, эрчим хүчний тасалдал, доголдлыг бууруулах, цалин, тэтгэвэр нэмэх зорилготой оруулж ирж, ээлжит бус чуулган зарласан. Гэвч ээлжит бус чуулган нь ард түмний амьдралаас илүү эрх мэдэл, албан тушаал, ардын намынхны зодоонд "үрэгдэв". Чуулганы хуралдаан нь ирц бүрдчихвэл Засгийн газар нь уначих гээд, нам дотроо хөлөө жийлцэж суусаар юу юугүй өвөлтэй золгох нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үйлийн үр 2026-09-21 202.179.26.48

ХУЛГАЙЧДАА СОНГООД БАЙ

Avatar

Зочин 2026-09-21 103.229.120.157

Би МАНамын гишүүн. Гэхдээ өөрийн тэтгэвэрээс өөр зүйл ерөөс авч байгаагүй шүү.

Avatar

зочин 2026-09-21 66.181.183.82

Гүтгэлэг, Ардчилагч гэх бүлэг луйварчдын л хийж чаддаг зүйл бол гүтгэлэг, Улсын төсөв бол хэн нэгэн хүний дураараа зараад байдаг мөнгө биш Маш нарын хяналттай,Зориулалтаар зарцуулаагүй бол хариуцлага хүлээнэ, Цалин тэтгэвэр нэмэхээс эхлээд бүтээн байгуулалтад ихэнх хэсэг нь зарагдана,Энэ нь иргэдэд хүрч буй л явдал,Харин үүний өмнө ардчилагчид төрийн эрхэнд байх үед завхрал их гарч байсан гэдэг,Бүүр хууль хяналтынхныг өөрийн гарт оруулж байгаад луйвар хулгай хийж байсан гэдэг,МАН төрд гараад үүн

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.185.182

Эдийн засгийн 7,7 хувь өссөн гэдэг нь үнэн, нүүрсний гаргалтыг нэмснээр л ийм болж бгаа юм.
Харин тэр 7,7 -г чнь МАН л дангаараа идэж бгаа юм ш дээ,
Хорооны хэсгийн ахлагч авгай нараас эхлээд Хотын дарга, Ерөнхий сайдаа хүртэл зөвхөн МАН-ын ЗОО мянган гишүүд л идэж бгаа, цаана нь ард түмэн өлөн зэлмүүн амьдарч байнаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж