“Мэргэн ном” шагналыг “Шүгдэн”, “Сүүлчийн нүүдэлчид” хүртжээ

“Мэргэн ном” шагналыг “Шүгдэн”, “Сүүлчийн нүүдэлчид” хүртжээ

“Мэргэн ном” шагналыг “Шүгдэн”, “Сүүлчийн нүүдэлчид” хүртжээ
“Улаанбаатар грант” шагналыг судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном хүртлээ.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу Номын баяр энэ сарын 18-20-нд улс орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй баярт Энэтхэг, БНСУ, БНХАУ, Япон, Киргиз зэрэг 10 гаруй орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, уран бүтээлч оролцож байна.

Энэ үеэр Монголын түүх, өв соёлыг сурталчилсан бүтээл туурвисан зохиолч, ном бүтээгчдэд шагнал гардуулжээ.

“Улаанбаатар грант” шагналыг судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном хүртсэн байна.

Харин Номын баярын дээд шагнал болох “Мэргэн ном” цомыг зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” романаар, "Ergelt.mn" сайтын сэтгүүлчдийн хамтын бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” ном тус тус хүртжээ.

Номын баярыг нийслэлийн ЗДТГ болон “Номын соёлт ертөнц” ТББ хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Баярын үеэр номын худалдаа, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-20 202.126.89.166

Ундэсний бичиг гэдэг утгагуй угээ авмаар юм!!!бичигтэй зууралдаж хэлгуй болж байгаагаа ухаардаггуй еревдэлтэй улс!

Avatar

Нэргүй 2026-09-20 202.126.89.132

Энд гэж бичихэд хүмүүсээ Шүгдэн их аюултай хүчтэй юм байна лээ. Гэртээ нээх оруулах хэрэггүй шүү. Манайх нээх бурхан шүтдэг айл биш. Гэхдээ 1 танил хүн Шүгдэн өгсөн юм. за тэгээд үр дагавар нь айхтар байсан. сүүлд нь ганданд очиж гандангын бурхан устгадаг хүмүүсээр устгуулж дуусгасан даа.

Avatar

Нэргүй 2026-09-20 64.119.21.32

шүүгдэн бурхан уу ном уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж