"НАТО, Оросын хооронд мөргөлдөөн үүсгэхийг зарим улстөрч хүсч байна"

"НАТО, Оросын хооронд мөргөлдөөн үүсгэхийг зарим улстөрч хүсч байна"

"НАТО, Оросын хооронд мөргөлдөөн үүсгэхийг зарим улстөрч хүсч байна"

Украины дайнд Оросыг ялах стратеги нь бүтэлгүйтсэний дараа барууны зарим улс төрч НАТО болон Оросын хооронд мөргөлдөөн дэгдээхийг зорьж байна гэж Словакын ерөнхий сайд Роберт Фико мэдэгджээ. Тэрбээр Бямба гаригт /2026.09.19/ нийтэлсэн видео мэдэгдэлдээ “Украины армид бүх талаар дэмжлэг үзүүлж, Оросыг дайнаар сөхрүүлэх стратеги бүтэлгүйтсэн. Үүний дараа зарим барууны улс төрчид зорилгодоо хүрэхийн тулд НАТО, Оросын хооронд мөргөлдөөн үүсгэх хэрэгтэй гэж үзэх болсон” хэмээн хэлсэн байна.

Фико Украины дайн нь Словак болон НАТО-гийн дайн биш бөгөөд Оростой шууд мөргөлдөхөөс зайлсхийх ёстой гэж үздэг. Тэрбээр мөн Словак Украинд цэрэг илгээхгүй гэдгээ дахин мэдэгджээ.

Мөн Украины хилтэй залгаа оршдог, НАТО-гийн гишүүн Словак улс дайнд татагдан орох эрсдэлтэйг анхааруулсан байна.

Фикогийн мэдэгдлийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Орос улс Европын орнуудад эрлийз халдлагаа эрчимжүүлж байна" гэж мэдэгдсэн.

Тэрбээр наймдугаар сард Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудалд дроноор халдахыг завдсан хэрэгт Орос холбоотой гэх Германы дүгнэлтийг дурджээ.

Польшийн ерөнхий сайд Дональд Туск мөн тагнуулын байгууллагуудын мэдээлэлд үндэслэн Украинд дэмжлэг үзүүлж буй орнуудад Орос дрон болон пуужингийн эрлийз халдлага хийхээр төлөвлөж байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-20 202.126.92.98

Манайхтай адил орсоос бензиний 100 хувь хамааралтай орон болохоор орсын юу гэж хэл гэснийг л хэлж байгаа бх. Тэрнээс оросын өдүүлсэн дайнаас гэр орноо хамгаалж байгаа украйн, тусалж бгаа ЕХ нд ямар буруу бх вэ

Avatar

shunuin oxinon 2026-09-20 202.126.91.141

dron gej ugrynoch.

Avatar

Нэргүй 2026-09-20 202.133.76.125

НАТО оросыг номхруулах ёстой.

Avatar

Нэргүй 2026-09-20 66.181.177.76

uursduu aluulna shuu dee. cham shig teneg khun baikhgui baikh aa.

Avatar

зочин 2026-09-20 66.181.182.197

Ха ха ха яг харагдаач

Avatar

ЗОЧИН 2026-09-20 203.91.115.56

ХУДЛАА ДҮЛЭГНЭЭД БАЙХААР ҮЗСЭН НЬ ДЭЭР . НИТО ОРОС ХОЁР МӨНХИЙН ДАЙСНУУД ЯГ ИЙМ САЙХАН ДАЛИМ БАЙГАА ДЭЭР ОРОСЫГ БҮРМӨСӨН ЯЛАХ ХЭРЭГТЭЙ. ДААНЧ БАРУУНЫХАН ДАНДАА ДУТУУ ХИЙДЭГ.

Avatar

Нэргүй 2026-09-20 203.91.115.40

e****z h****** gej shааj baina. haha.eleg eleg…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж