ОХУ-д саналын хуудсыг урьдчилан бөглөсөн зөрчил илэрчээ

ОХУ-д саналын хуудсыг урьдчилан бөглөсөн зөрчил илэрчээ

ОХУ-д саналын хуудсыг урьдчилан бөглөсөн зөрчил илэрчээ

ОХУ-ын парламентын сонгууль эхэлсэнтэй холбогдуулан санал хураалтын үеэр олон зөрчил гарсан тухай мэдээллүүд гарч байна. Тус улс Баасан гаригт /2026.09.18/ парламентын сонгуулийн санал хураалтыг эхлүүлж, гурван өдөр үргэлжлүүлэн явуулж байна. Энэ нь ОХУ-ын түүхэн дэх анхны дайны үеийн парламентын сонгууль болж буй. Мөн Владимир Путины эрх баригч нам улс төрийн ноёрхлоо хадгалах нь бараг тодорхой гэж ажиглагчид үзэж байна. Учир нь сөрөг хүчний оролцоо бараг үгүй болсон юм.

Саналын хуудсыг урьдчилан бөглөсөн байв

Коммунист намын нэр дэвшигч Олег Михайловын мэдээлснээр, Сыктывкар хотод санал хураах хуудас дээр аль хэдийн Путины тэргүүлдэг “Нэгдсэн Орос” намыг тэмдэглэсэн байсан. Үүнийг андуурал гэж тэрбээр үзэхгүй байна.

Үүнээс гадна:

  • Воронеж хотод нэгэн эрэгтэй олон тооны саналын хуудсыг нэг дор саналын хайрцагт хийж буй бичлэг таржээ.
  • Санкт-Петербургт санал авах байрны ажилтан 100 орчим саналын хуудсыг хайрцагт бөөнөөр нь хийсэн байна.
  • Зарим саналын хайрцгийн лац, битүүмжлэлд асуудал гарсан тухай мэдээлжээ.
  • Төрийн өмчит компани болон батлан хамгаалах үйлдвэрийн ажилтнуудад “Нэгдсэн Орос” намд саналаа өгөхийг үүрэг болгож, бөглөсөн саналын хуудсынхаа зургийг удирдлагад илгээхийг шаардсан гэх мэдээлэл гарсан байна.

Самара мужид зарим хүмүүс саналын хуудас барьсаар санал авах байрнаас гарч явсан бол Сахалин аралд ажиглагчдыг санал хураалтыг хянахыг хориглосон. Харин явуулын санал авах байрууд ажиллаж эхэлжээ.

УКРАИНЫ ЭЗЛЭГДСЭН НУТАГ ДЭВСГЭРТ Ч ЗӨРЧИЛ ГАРЧЭЭ

ОХУ-ын хяналтад байгаа Луганск мужийн зарим тосгоны оршин суугчид өөрсдийгөө аль хэдийн "санал өгсөн" гэж бүртгэгдсэн байсныг мэдээд ихэд гайхсан байна. Тэдэнд урьдчилсан санал хураалт явуулсан талаар огт мэдэгдээгүй аж.

Тус мужийн нэгэн сонгогч “Ингэж асуухад бараг ичмээр санагдаж байна. Гэхдээ бид хэнд саналаа өгсөн юм бэ?” гэж ярьжээ. Өөр нэг иргэн “Миний бүртгэлтэй байр дайнд сүйдсэн. Хэн, хэзээ санал өгснийг би огт мэдэхгүй. Энэ бол ичгүүртэй явдал” гэж хэлсэн байна.

Либерал үзэл баримтлалтай “Яблоко” намын нэр дэвшигч сонгуулийн нөхцөл байдлыг “найман удаа дараалан сугалаанд хожсонтой адил” гэж шүүмжилжээ.

Тус нам нь дайныг ил тод шүүмжилсэн цорын ганц улс төрийн байгууллага байсан боловч өнгөрсөн сард ОХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр сонгуульд оролцох эрхээ хасуулсан байна. Ингэснээр сонгогчид Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн нэр дэвшигчдэд санал өгөх боломжгүй болжээ. Мөн дайныг эсэргүүцсэн зарим улстөрч шоронд хоригдсон эсвэл гадаад руу дүрвэхээс өөр аргагүй болсон байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-20 66.181.161.154

20 жилийн дараа Оросын иргэд энэ бүхнээсээ очиж зовдог болно.. урьдчилаад бөглөсөн байхдаа яахав дээ.. элэг хөшмөөр юмөө

Avatar

Зочин 2026-09-20 103.57.94.90

Орос шүү дээ. Орост ямар ч сонгууль болдоггүй, зөвхөн шоу болдог. Агуу их Путин мандтугай. Дэлхий амар амгалан, энхтайван амьдралыг бусниулагч, байнгын сүрдүүлэг, занал, хорлон сүйтгэх ажиллагаа, терроризмын үүр Оросыг 5-хан жилийн дотор газрын хөрснөөс нэг мөр арчиж хаялаа. Гайхамшиг, ажлаа төгс дуусгаарай…

Avatar

XT 2026-09-20 202.126.91.141

– #; |

Avatar

ylcuun 2026-09-20 202.126.91.141

tyreecnuixen 3.700.000 tugrug cyytgacan gene.

Avatar

bnyy 2026-09-20 202.126.91.141

zyynai amia bodood alga bolloo,gyilagchin tsarailcan.

Avatar

Нэргүй 2026-09-20 64.119.16.108

шалгарсан арга нь л даа. орост үнэн байхгүй.

Avatar

Нэргүй 2026-09-20 202.9.41.15

Тэгнэ ш дээ энэ тагжгар алуурчины л хийж байгаа ажил. Хайран сайхан орос орон ингээд нэг дарангуйлагчийн атганд орчих гэж

Avatar

100% 2026-09-20 202.9.46.22

Сонголтгүй сонгууль бол СУНГУУЛЬ штээ. Эндээс Сонгино хайрханчуудыг тийш нь явуулбал таарна. Тэгвэл шууд 100% Путлерийн намыг дугулаад өгнө.

Avatar

Нэргүй 2026-09-20 103.229.123.51

Манайд ялгаагүй болсондоо

Avatar

ЗОЧИН 2026-09-20 203.91.115.44

ПУТИНЫ ЭСРЭГ ДУГУЙЛСАН НЭГ ӨВГӨНИЙГ БУУТАЙ ЦЭРГҮҮД ШУУД КАБИНААС НЬ БАРИВЧЛААД АВААД ЯВСАН. ОРОСУУД ХОЙТ СО ГООС ДОЛООН ДОР ДООШОО УНАЖ БАЙНА. 100 ЖИЛИЙН ДАРАА СЭХЭХ БАЙХ ДАА.

Avatar

Нэргүй 2026-09-20 122.201.31.47

Ийм худал сонгуулийн шоу хийж яадаг байнаа Орост шударга сонгууль болдог гэдэгт одоо хүүхэд ч итгэхгүй шд.

Avatar

зочин 2026-09-20 66.181.160.70

Хөөрхий…. Орос оронд бас сонгууль болноо …хнн.. ..Ардчилсан сонгууль гэж яг юу болдгийг мэддэг Монголчуудад бол Орос орны сонгууль гэж "Ичмээр дамшиг юм да "…

Avatar

Зочин 2026-09-20 202.126.90.65

Анхны дайны үеийн сонгууль гэж юу гэсэн үг вэ? Дайны үеийн анхны сонгууль гэх гэсэн юм болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж