Эдийн засагч, доктор Б.Мөнхзаяатай цаг үеийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн ч өрхийн бодит орлого 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийн өсөлт яагаад айл өрхийн амьжиргаанд төдийлөн мэдрэгдэхгүй байна. Эдийн засагчийн хувьд үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-2026 оны хоёрдугаар улирлын статистик мэдээллээр Монгол Улсын эдийн засаг 7.5 хувиар өссөн. Өмнөх онуудтай харьцуулахад энэ нь дундаж түвшний, харин дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг ямар салбарууд бүрдүүлж, өрхийн орлого, амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг хамтад нь харах шаардлагатай. Өсөлтөд уул уурхайн салбар голлон нөлөөлж, нийт өсөлтийн талаас илүү буюу ойролцоогоор дөрвөн нэгж хувийг бүрдүүлж байна. Өмнөх жилүүдэд үйлчилгээ, худалдааны салбарын өсөлтийн нөлөө илүү мэдрэгдэж байсан бол 2026 онд эдгээр салбарын хувь нэмэр буурсан. Үүний улмаас эдийн засгийн өсөлт хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод өргөн хүрээнд дамжин нөлөөлөх нь хязгаарлагдаж байна.
Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар мөн чухал нөлөө үзүүлдэг. Энэ онд цаг агаарын нөхцөл өмнөх зудтай жилүүдээс таатай байгаа нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд эергээр нөлөөлж байна.
Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хангалттай мэдрэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан нь эдийн засгийн төрөлжилт сул, уул уурхайн салбараас өндөр хамааралтай байгаатай холбоотой. Уул уурхайн өсөлтөд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлж байна. Харин нүүрсний үнэ буурах эрсдэлтэй хэвээр байна. Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх конвенцийн COP17 хурлын үеэр түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих асуудлыг салбарын судлаачид онцолсон. Иймээс түүхий нүүрсэнд тулгуурласан эдийн засгийн загварыг урт хугацаанд хадгалах боломж хязгаарлагдана. Уул уурхайгаас гадна боловсруулах үйлдвэрлэл, барилга, аялал жуулчлал, тээвэр, худалдаа зэрэг салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах нь чухал. Өмнөх онуудтай харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр хангалтгүй байна. Ажлын байр олноор бий болгодог салбаруудын өсөлт саарсан нь өрхийн орлого, амьжиргаанд шууд сөргөөр нөлөөлдөг. Ийм нөхцөлд иргэд эдийн засгийн өсөлтийг амьдралдаа мэдрэхгүй, инфляц хоёр оронтой түвшинд хүрснийг шүүмжилж байна. Инфляцыг шалтгаанаар нь авч үзвэл нийт эрэлт хэт өссөнөөс, эсвэл бараа, үйлчилгээний нийлүүлэлт тасалдаж өртөг өссөнөөс үнэ өсдөг.
-Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Засгийн газар төсвийн зардлаа бууруулахгүй бол Төв банкны инфляцыг сааруулах арга хэмжээний үр нөлөө хязгаарлагдана гэж эдийн засагчид үзэж байна. Гэтэл төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөлд зардлыг бууруулахаас илүү тэлэх хандлага ажиглагдаж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүний хувьд, төсвийн ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна вэ?
-Мөнгөний бодлогыг чангаруулах нь инфляцыг бууруулахад чиглэдэг боловч үр нөлөө нь тодорхой хугацааны хоцрогдолтой илэрдэг. Мөн инфляцад мөнгөний нийлүүлэлтээс гадна нийлүүлэлтийн доголдол, импортын үнэ, валютын ханш, төсвийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Төсвийн бодлого хэт тэлэхэд зах зээл дэх нийт эрэлт, мөнгөний урсгал нэмэгдэж, эдийн засаг халах замаар инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй. Энэ онд дотоод, гадаад орчны өөрчлөлтөөс шалтгаалан төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын өсөлт, цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцад үзүүлэх нөлөөтэй нь хамтатган тооцох ёстой. Инфляц өсөхөд Монголбанкийг шүүмжлэх тохиолдол байдаг ч Монголбанкны арга хэмжээний үр нөлөө төсвийн бодлого болон гадаад орчны нөхцөлөөс мөн хамаарна.
Жилийн эхэнд хийсэн төсөөллийн суурь нөхцөл өөрчлөгдөж, төсвийн алдагдал, цалин, тэтгэврийн нэмэгдэл болон гадаад шокууд нэмэгдвэл инфляцын төлөв ч өөрчлөгдөнө.
Монголбанк мөнгөний нийлүүлэлтийн статистикийг тогтмол мэдээлдэг. Үүнийг зарим хүн Төв банк тэр хэмжээгээр бэлэн мөнгө хэвлэсэн мэтээр ташаа ойлгож байна. Мөнгөний нийлүүлэлт нь банкнаас гадуурх бэлэн мөнгө, иргэн, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламж зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүнтэй. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг зөвхөн иргэдийн хадгаламжийн өсөлт эсвэл Төв банкны бэлэн мөнгө гаргалттай адилтгаж болохгүй. Байгууллагын хадгаламж, банкны гадаад эх үүсвэр, зээлийн өсөлт болон төлбөрийн тэнцлийн урсгал мөн нөлөөлнө. Мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн бодит үйлдвэрлэлээс хэт хурдтай өсвөл инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөнгөний бодлогын үндсэн хэрэгслийн нэг нь бодлогын хүү юм. Бодлогын хүү өсөхөд санхүүжилтийн өртөг нэмэгдэж, зээл болон нийт эрэлтийн хэт өсөлт саарах замаар инфляцыг бууруулахад нөлөөлдөг. Иймээс М2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүхэлд нь Монголбанк шууд мөнгө хэвлэсний үр дүн гэж ойлгох нь буруу.
"БОДИТ ДНБ ХОЁР УЛИРАЛ ДАРААЛАН АГШИХЫГ ХЯМРАЛ ГЭЖ ҮЗНЭ"

-Зарим эдийн засагч инфляц он дуустал хоёр оронтой түвшинд хадгалагдаж болзошгүй гэж үзэж байна. Төр засгаас төсвийн хэмнэлтийн талаар ярьдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Төсвийн хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Инфляцын хүлээлтийн судалгаагаар иргэд, аж ахуйн нэгжүүд ойрын 3-6 сард үнийн өсөлт өндөр хэвээр байж болзошгүй гэж болгоомжилж байна. Инфляц буурахад гадаад шокууд намжихын зэрэгцээ дотоодын төсөв, эрэлтийн нөхцөл чухал нөлөөтэй. Улсын төсвийг хэт тэлэх нь үнийн өсөлтийг өдөөх гол хүчин зүйлийн нэг болдог бөгөөд үүний өртгийг эцэст нь нийт иргэд худалдан авах чадварын бууралтаар төлнө. Иймээс төсөвт тодотгол хийхдээ нэмэлт зардал өрх, бизнесийн бодит ачаалалд хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатай. Цалин нэмэх нь өөрөө буруу шийдвэр биш.
Харин хэдий хэмжээний нэмэгдэл нь эдийн засгийг хэт халаахгүй, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байхыг тооцоо, судалгаанд үндэслэн шийдэх ёстой.
Эдийн засагчид болон Олон улсын валютын сангаас Монгол Улсад өгдөг нийтлэг зөвлөмжийн нэг нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шаардлагатай гэсэн агуулгатай байдаг. Нэг талаас мөнгөний бодлогыг чангаруулж байгаа ч нөгөө талаас төсөв хэт тэлбэл инфляцыг бууруулах арга хэмжээний үр нөлөө суларна. Улсын төсвийн зарим зардлыг зайлшгүй нэмэх шаардлага байж болно. Гэхдээ тэдгээрийг инфляц, өрийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөтэй нь хамтатган тооцох хэрэгтэй. Төсөв алдагдалтай батлагдвал санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох шаардлага үүснэ. Алдагдлын тодорхой хэсгийг дотоод, гадаад өрөөр санхүүжүүлж болох ч уг өрийг ирээдүйд эргэн төлнө. Зарим өрийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх шаардлага үүсэх нь өрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, иргэд болон бизнесийн ирээдүйд үүрэх ачааллыг өсгөх эрсдэлтэй.
-Эдийн засгийн нөхцөл хүндрэх үед иргэд өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?
-Юуны өмнө өнөөгийн нөхцөл байдлыг эдийн засгийн хямрал гэж тодорхойлох эсэхээ зөв ойлгох хэрэгтэй. Зарим эдийн засагч эдийн засаг өсөлттэй байгаа тул хямрал биш гэж үздэг бол нөгөө хэсэг нь өрхийн амьжиргаа, зээл, үнийн өсөлтөөр дамжуулан нөхцөл байдал эрс муудсаныг онцолдог. Иймээс эдийн засгийн нийт өсөлт болон өрх, бизнесийн түвшинд мэдрэгдэж буй хүндрэлийг ялгаж авч үзэх шаардлагатай.
Бодит ДНБ хоёр улирал дараалан агшихыг техникийн уналтын нэг түгээмэл хэмжүүр гэж үздэг. Гэхдээ эдийн засгийн хямралыг зөвхөн энэ үзүүлэлтээр тодорхойлохгүй бөгөөд ажилгүйдэл, үйлдвэрлэл, орлого, санхүүгийн салбарын нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг хамтад нь үнэлдэг.
Монгол Улсын эдийн засаг эерэг өсөлттэй байгаа тул өнөөгийн нөхцөл байдлыг бүхэлд нь хямрал гэж тодорхойлоход болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ инфляц, зээлийн хүү, төсвийн алдагдал, өрхийн өрийн дарамт зэрэг үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх шаардлагатай эрсдэл байгааг харуулж байна. Иргэдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн чанар муудах шинж ажиглагдаж байна. Өнгөрсөн 2007–2008 оны үед банкны зээлийн дийлэнхийг бизнесийн зээл эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн жин нэмэгдсэн. Цалингийн, малчны болон тэтгэврийн зээл зэрэг хэрэглээг санхүүжүүлсэн зээл өсөхийн зэрэгцээ ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бизнесийн санхүүжилтийн хүртээмж харьцангуй сул байна. Энэ нь санхүүжилт эдийн засгийн бүтээмжтэй өсөлтөд хангалттай чиглэхгүй байгааг илэрхийлнэ. Сүүлийн үеийн статистикаар иргэдийн, тэр дундаа цалингийн зээлийн чанар муудах хандлага ажиглагдаж байгаа тул өрхүүд тогтвортой орлогоо хамгаалах, зайлшгүй бус зардлаа танах, нэмэлт өрийн дарамт үүсгэхээс болгоомжлох хэрэгтэй. Төрийн хувьд ирэх оны төсвийн орлого, зарлагыг бодитой төсөөлж, эдийн засгийн мөчлөг болон экспортын үнийн эрсдэлийг харгалзах шаардлагатай. Өмнөх төсвүүдэд уул уурхайн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн тохиолдол байсан. Иймээс төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлж, төр заавал дангаар санхүүжүүлэх шаардлагагүй төслүүдэд төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг механизмыг зохистой ашиглах нь зүйтэй.
-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт татах асуудал нэн чухал гэдгийг үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд хэлсээр ирсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна. Ирэх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 оны оргил үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан. Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа засаглалын эрсдэл, хууль, бодлогын тогтвортой байдал, шийдвэрийн залгамж чанарыг чухалчилдаг. Засгийн газар, удирдах албан тушаалтнууд ойр ойрхон солигдох нь урт хугацааны төсөл хэрэгжүүлэхэд тодорхой бус байдал үүсгэдэг. Бид хөрөнгийн зах зээлийн судалгааны хүрээнд хөрөнгө оруулагчидтай уулзахад нэг асуудлаар ажиллаж эхлэх бүрд хариуцсан удирдлага, албан тушаалтан солигддог талаар хэлж байсан. Төрийн бодлого тогтворгүй, шийдвэрийн залгамж чанар сул байх нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улс бодлого, шийдвэр гаргах зарчмаа тодорхой болгож, хууль, зохицуулалтаа тогтвортой хэрэгжүүлэн, гадаад зах зээлд засаглалын чанараа бодитоор харуулж чадвал гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой татах боломж нэмэгдэнэ.
Улс орны засаглалын чанарыг төсвийн сахилга, өрийн удирдлага, авлигын хяналт, хууль дээдлэх ёс, төрийн үр нөлөө, зохицуулалтын чанар зэрэг олон үзүүлэлтээр хэмждэг. Олон улсын үнэлгээнүүдээс харахад Монгол Улсад засаглалын чанарыг сайжруулах шаардлага хэвээр байна. Засаглалын чанар нь макро эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, инфляцын хүлээлттэй нягт холбоотой. Иргэд инфляцыг нэг оронтой, тогтвортой түвшинд байлгахыг хүлээж байгаа бол үүний тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахын зэрэгцээ засаглал, институцийн чанарыг сайжруулах шаардлагатай.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,600.44





















































Намтар 2026-09-21 202.9.47.20
МАН тар!
- texnikuin yndeclelgrz 2026-09-21 202.126.91.123
ylcuix, xybuix , Camer #;
Зочин 2026-09-21 103.145.234.36
АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна. АН-ын тавьсан асар их өрийг одоо ч төлж байгаа.
gadni cypgyyli English. 2026-09-21 202.126.91.123
#: dyyriaml buchug barimt Nuuclel ?
- ylcuin oplog 2026-09-21 202.126.91.123
xybuin baga cypgyyli yduin xutulburlyy xyrtel opcon bcn.
ylcuin mungo# @ ergyylj barican gadni OC ylcuin oploguig xed bolgoj nemexuig taashgyi.
yxmel ysni toolyyr CJN ycaa zailyyl. cklbrgr Net.
bloklolt Xyndryylelt gatsalt Ubchluluin fraktc oplog. 2026-09-21 202.126.91.123
xybuin opon cyytsyyd chuni carg $ 500- $1000 bolj
tsaashdaa xed boloxuig Taashgyi gecen ynen yum bna.
Бгд33 2026-09-21 103.57.94.113
ноднин багш нарын цалинг згр суухад нь хүртл 100%нэмчихээд..одоо тэтгэвр нэмэх гэхээр гацаад бдаг…төрийн Ажилтнууд 4сая авдаг бхад яахаараа нэмдэг б.ааа.мах хэд болсон б.аа.тэтгэврийнхэн ихэнх нь доод хэмжээ авдаг..эм мах.тог байр гд хамаг юмны үнэ өссөн бхад…126 болоод бүр дордох юмааа
XT 2026-09-21 202.126.91.123
glcty
Xot tulublultuig mash bydyyleg, ylcuin oplogoop 2026-09-21 202.126.91.123
Xylgaichnyyd Xotuig chuni EBDEED
Xylgaichyyd Xotuig chuni zasaad, 51 jul bolxod XOT ZACAXuig medexvyi yum bn, Yne nemxed 1000
– Tsalun nemeed nemergyi.
Нэргүй 2026-09-21 202.9.41.1
Төсвийн алдагдал өнөөдрийн байдлаар -2,2 их наяд төгрөг байна. Уг мөнгийг бас Монгол банк хэвлэх ёстой болно. Ингээд асар их төгрөг хэвлэхээр долларын ханш 5,000 руу дөхнө дөө. Юмны үнэ ч бас 15%-20% нэмэгдэнэ. Соёл урлагийнхан бас цалингаа нэмүүлнэ гээд 170 тэрбум төгрөг төсөвт суулгаж байна. 35 жил төгрөг хэвлэлээ, ямар үр дүнд хүрснээ хар. Удахгүй амьдрал улам хүнд болно. Бэлтгэлтэй бай, доллар ав. Алт руу хөрөнгө оруулалт хий, хэрэгцээгүй зээлүүдээ хаа. Тансаг хэрэглээгээ тана.
Зочин 2026-09-21 103.229.120.157
Энэ эдийн засагчид нэртэй худал онол ярьсан гарууд яагаад, хэдэн оноос төгрөгийн ханш огцом унах үндэс суурь бий болов гэдгийг үнэн зөв дэгсэлж чадахгүй байна. Гол иддэг хүнс махны знэ 3 дахин нэмэгдчихээд байхад тэтгэвэрийг 150 мянгаар нэмэхээр улс сүйрчих гээд байна уу?.
xotond ireed xoni manaix? #; -yc cybguin yabZublul ynjt 2026-09-21 202.126.91.123
Xulduuj **** gedeg, gyilagchiduin ycryy SHAALT bolj bna.
tyreeclegchid cyygchid ycni cabtai baicaan 2026-09-21 202.126.91.123
Ubchtei xymyyc ycryy SHAAJ @lax ni bna.
yc cybag ylcuun xamgaaltand. Nuuclel Nyraaltbrt.
Нэргүй 2026-09-21 202.9.41.1
Аргентин жилийн инфляц 2021: 50.9% 2022: 94.8% 2023: 211.4% байсан. Ерөнхийлөгч Миллей гарч ирээд Төрийн зардлыг хэмнэж, олон яамд болон төрийн өмчийн компаниудыг татан буулгаж, төсвөө алдагдалгүй баталж, мөнгө хэвлэхийг зогсоосон/эрс багасгасан. Үүнийг үр дүнд Аргентиний инфляци 2025 он гэхэд инфляци нь 31,5% болж 6 дахин буурав. Сүйрч байсан улс шүү дээ.
Нэргүй 2026-09-21 202.9.41.1
Улс төрчид цалин, тэтгэвэр нэмнэ гэж попроод л байвал Монгол Банк төгрөг хэвлээд л байдаг. Үүнээс бол бүх нийтээрээ хохирдог. Төгрөг хэвлэвэл инфляци үүсэх нь тодорхой. Хүүхдийн мөнгө гэхэд л жилийн инфляцийг 1,5%-иар нэмэгдүүлдэг шүү дээ. Ямар ч утгагүй 1,2 их наяд төгрөг жил бүр тараадаг, Монгол улсын төсвийн 8% шүү дээ. Жил бүр 2 Цахилгаан Станц барих мөнгө тараачихаад өвөл нь цахилгаанаа хязгаарладаг эргүү Улс төрчдөөр бид удирдуулдаг.
Нэргүй 2026-09-21 202.9.41.1
Улс төрчдийн амалсан цалин, тэтгэвэр нэмэх амлалтыг хангахын тулд Монгол Банк мөнгө хэвлэдэг. Их хэмжээний мөнгө хэвлэгдэхэд төгрөгийн доллартай харьцах ханш унадаг. Бид бүх бараагаа ам.доллараар худалдан авдаг бөгөөд төгрөгийн ханш уначихаар үүнд зах зээл өөрийгөө тохируулж доллараар импортолсон бүх барааны үнэ өсдөг. Нөгөө талд хувийн компаниуд Төрд ажилтнуудаа алдахгүйн тулд компанийн цалингаа хүссэн хүсээгүй нэмдэг. Компанийн цалингийн зардлын өсөлт үйлдвэрлэж байгаа талханд нь шингэдэг.
Gan 2026-09-21 203.23.199.2
Цалин нэмэхэд инфляци яагаад нэмэгддэг вэ гэхээр инфляца тооцдог барааны худалдан авалт нэмэгдэхэд нийлүүлэлт хэвээр байдагтай холбоотой. Тухайлбал мах, гурилыг их хэмжээгээр худалдан авахад зах зээлд байгаа мах, гурил багассанаар үнэ нэмэгддэг иймд цалин нэмэхдээ өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд анхаарч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч чадвал цалингийн нэмэгдэл инфляцид бага нөлөө үзүүлнэ. Цалинг нэмэх ёстой. Цалин нэмэхээр инфляци өснө гэж айлгасаар цалингаа нэмэхгүй байх уу