Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Монгол Улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.
Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.
3,600.44






















































Нэргүй 2026-09-19 202.9.41.15
Мэрэгжлийн хүмүүсийн бэлдэж өгсөн цаасыг хараад Зүгээр л монголоороо уншаарай ойсоон! Бас кофи анан гуайтайгаа уулзаж мэндлэхээ мартуузай хөө.
Нэргүй 2026-09-19 64.119.18.153
Кофи Анан гуайн бие сайн гэв ү
Нэргүй 2026-09-19 64.119.16.108
Хэрэггүй эээээ. өмнөөс нь ичиж үхлээ.
Нэргүй 2026-09-19 202.9.40.188
Монгол улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын хуралд үг хэлүүлж байгаад АН-ынхан дургүй байгаа юм биш үү. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн үгнээс тийм дүгнэлтэнд хүрлээ. АН-ынхан УИХ-ын гишүүн НАРА-г шүүмжлээд байгаагийн цаад санаа нь хасгуудыг давраах дураар нь байлгах юм шигээ. Монгол улсын иргэн хүн бол Монгол улсаа хүндэлж хайрлаж явах учиртай. Бусад орны хүмүүс Монголын ерөнхийлөгчийг хүндэлж байхад зарим монголчууд гутааж байх юм. Казахстанчууд л гутаах ёстой бишүү
irgen 2026-09-19 66.181.177.50
Энэ элгийн гар ээрч муурч англиар ярьж түмний шившиг болж байснаас огт явахгүй байвал амар баймаар юм.
Ир 2026-09-19 103.57.94.254
Хүүк очоод кофиананыг хайсан да бас л…