Номын баяр 2 дахь өдрөө үргэлжилж байна

Номын баяр 2 дахь өдрөө үргэлжилж байна

Номын баяр 2 дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотын төв талбайд болж байна.

Энэ удаагийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэж байгаагаараа онцлог. Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл оролцож, гадаад оролцогчдын хэсэг болон олон улсын Business-to-Business (бизнесээс бизнест) буюу байгууллага, компаниуд хоорондоо шууд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохиогдож байгаа билээ.

Мөн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” олгоно. Энэ жилийн грантад дөрвөн бүтээл нэр дэвшиж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж