ОХУ-ын сонгуультай давхцуулан Украин 350 гаруй дрон харважээ

ОХУ-ын сонгуультай давхцуулан Украин 350 гаруй дрон харважээ

ОХУ-ын сонгуультай давхцуулан Украин 350 гаруй дрон харважээ

ОХУ дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгуулиа зохион байгуулж байна. Санал хураалт Оросын Алс Дорнодод есдүгээр сарын 18-ны өглөө эхэлсэн бөгөөд үргэлжлээд гурван өдрийн турш тус улсын 11 цагийн бүсийн дагуу сонгогчид саналаа өгөх юм. Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэд ч саналаа өгнө.

Энэ сонгуулиар парламентын доод танхим болох Төрийн думын 450 гишүүнийг сонгоно.

Тэгвэл сонгуультай давхцуулан Украины арми 350 гаруй дроныг Москва руу харважээ. Энэ удаагийн сонгууль нь Кремлийн хувьд Украины дайны талаарх олон нийтийн санаа бодлыг тандах боломж. Харин Украины хувьд агаарын цохилтоороо дамжуулан дайны үр нөлөөг улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд мэдрүүлэх стратегиа үргэлжлүүлсээр байна.

350 дроны ихэнхийг нь хамгаалалтын шугамын гадна талд устгасан гэж Москва мужийн захирагч Сергей Собянин мэдэгдсэн байна.

Нөгөө талд ОХУ ч бас Украины эдийн засаг, цэргийн дэд бүтцүүд рүү халдсаар байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас есдүгээр сарын 18-нд мэдэгдсэнээр, Хар тэнгисийн Одесса боомтын ойролцоо орших Украины "Nova Poshta" шуудангийн компанийн ложистикийн төв цохилтод өртжээ. Мөн Чорноморск боомтын ойролцоо байсан ачаа тээврийн хөлөг онгоц цохилтод өртсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-19 66.181.185.182

Булай муухай, бузар фашист – чекист Пути н сөнөтүгэй !

Avatar

Нэргүй 2026-09-19 86.184.109.227

350 гаруй дрон, ккк. "Единая Россия"-гийн авх суудлын тоо. Ха ха. Та нар бидний хараад орлоо гэсэн үг байх.

Avatar

Нэргүй 2026-09-19 103.229.122.75

Хэрвээ Украйн нөгөө хоёр орос буюу Белорусс, ОХУ хоёр шигээ эвэтэй найртай байсансан бол өдийд дэлхийн мангасуудыг айлгаж байх байлаа. Тэнэгтээд өөрсдийгөө орос биш, европын мундаг тусгаар улс гэж зүтгэсний гай нь энэ дайн. Украйн эрчүүд, залуусыг алуулаад дууслаа ш дээ. Тэнэг гэхэд дэндүү тэнэг улс төрчдөөс болоод улсаараа сүйрч байна ш дээ. Нөгөө дэмжээд, хөөрнөөд байгаа европынхон хоёр тэнэг оросуудыг хооронд нь алалцуулаад муухай баясаж байна ш дээ.

Avatar

Зочин 2026-09-19 192.82.92.42

Орос сонгуулиа хийж бна, Украйн ?!!! Нэг байсан улсын олон хэсэгт салгаад утгаа алдаж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж