УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр/2026.09.18/ "Төсвийн бодлого- Бизнесийн орчин" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монгол Улсын төсвийн бодлого, орлого, зарлагын бүтэц, төсвийн тэлэлт, бизнесийн орчинд үзүүлсэн нөлөөлөл, 2027 оны төсвийн төсөл хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар хөндлөө.
Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, алдагдал 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Энэ нь улсын төсөв өмнөх жилийнхээс 10 их наядаар тэлсэн үзүүлэлт бөгөөд эдийн засагт асар их хор хохирол дагуулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж байгаа. Иймээс УИХ-ыг 2027 оны төсөвт онцгой анхаарч, тэлэлтийг бууруулах, зардлыг хумих. Баялгийн санд төвлөрөх ёстой орлогыг улсын төсөв рүү татаж, зардлыг санхүүжүүлэх нь мөн хууль зөрчсөн ноцтой үйлдэл тул энэ бүх асуудлыг хуулийн хүрээнд болгон өөрчлөх шаардлагатайг энэ үеэр талууд хөндлөө. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
Эдийн засагч Н.ТУЯА:
-2027 оны төсөв, 2026 оны төсвийн тодотгол цочирдмоор орж ирсэн. Нийгэмд байгаа бүх мөнгөн урсгалыг хамж аваад төсөв гэдэг том шуудай руу хийгээд тэрийгээ дарга нар зарцуулъя гэж байна. Монгол Улсын 2027 оны төсвийн зардал 43.6 их наяд. Монгол Улсын төсөв хэзээ ч жилийн дотор 30 хувиар өсч байгаагүй. Бизнесийн орчноо хумьсан бизнесээ буланд шахсан төсвийг Засгийн газар УИХ-д оруулж ирсэн.
Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам дүгнэлтээ хэллээ, төсөв талаас нь ярьж байна. Монгол Улсын төсөвт үнэлэлт дүгнэлт өгч байгаа бол бизнесийн орчинд яаж нөлөөлөх юм, ажилгүйдэл хэдэн хувиар нэмэгдэх юм, инфляц хэдэн хувь болох юм, бизнесийн зардал хэдээр нэмэгдэх вэ үнэлэлт дүгнэлт өгсөн юм байна уу. Төсвийн том тэлэлт эдийн замсагт ямар нөлөө үзүүлэх вэ. Төсөв Монгол Улсын бүтэн жилийн амьдрал зохицуулдаг. Үр ашиг нь нийгэмд яаж ирэх юм. Нэг хүнд ногдох ДНБ яаж өсөх юм, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэх юм, энэ талын дүгнэлт байна уу.
Төсөв хийхдээ нэрлэсэн ДНБ -ээ асар өндөр тавьчихаад төсвийн орлогоо өндөр тавиад зардлаа нэмэгдүүлдэг. 2027 онд төрийн албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлнэ гээд урсгал зардлаа нэмсэн. Төрийн албанд 200 гаруй мянган хүн байна, Монгол Улсад нэг сая орчим хүн хөдөлмөр эрхэлдэг.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр татвар төлөгчийн тоо 640 мянга бол 2.3 сая хүн давхардсан тоогоор халамж авч байна. Нэг татвар төлөгчид 4 халамж авагч ногдож байна.
Хувийн хэвшил цалингаа нэмэхэд дагаад НДШ –ийн хувь хэмжээ өснө, дагаад бусад бүх төрлийн тэтгэмжийн хэмжээ өснө гэхчлэн хүний нөөцийн зардал өснө. Инфляц 12 хувиас дээш гарлаа, хүнсний бүтээгдэхүүний инфляц 25 хувь хүрсэн. Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэлээ. Ирээдүйн инфляц өндөр болох хүлээлт үүсэж байна.
Хөрөнгө оруулалт яах вэ, бизнесийн зээлийн хүү 18 хувиас дээш болж, хүлээлт үүсэж байна, компаниудад зээл олдохгүй болох нь. Татварын дарамт өндөр болох нь. Татварын зохицуулалт тэгш биш бааз сууриа өргөтгөөгүй байна. Эдийн засгаа тэлэх, албан сектороо бүртгэж албажуулах, тэлэх бодлого явахгүй байтал нөгөө талдаа татварын хөнгөлөлт чөлөөлөлт асар их байна.
Төсвийн хууль дагалдуулаад баахан хөнгөлөлт эдлүүлдэг, энэ нь шударга өрсөлдөөнийг боомилоод байдаг.
Монголбанк болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргаж байгаа дүгнэлтийг УИХ дээр сонсоод өнгөрдөг бус хэрэгжүүлдэг болмоор байна.
Гэр бүлийн бодит орлого давхар буурч байна, инфляц 12.5 хувь гэсэн ч хүнс, махны үнийн өсөлт 25 хувьд хүрлээ. Өрхийн төсвийн 50 хувь хүнсэнд зарцуулагдаж байна. Бизнес эрхлэгчид цалингаа нэмж чадахгүй, хүнээ цомхотгох нь. асар үнэтэй зээл олдох нь.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр 5 их наяд төгрөг хөдөөд тараалаа, зорилтот хэсэгтээ хүрсэн юм уу. Зээлээ 90 гаруй хувь нь төлж байгаа гэх ч боловсруулах жижиг цех байгуулсан юм уу. Харин энэ зээлийг олгосноор автомашины импорт 67 хувиар өссөн. Олон хөтөлбөрт асар их мөнгө зардаг, энэнд зориулж төсвөөс татаас өгдөг.
Татаас эдийн засгийн шударга өрсөлдөөнийг боомилж байна.
НӨАТ -аа 5 хувь болгож болдоггүй юм уу. Татварын реформ хийгдээгүй. Суурь шинэчлэл хийхгүй байна.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.АНАР:
-Ирэх жилийн төсөв тэлэлттэй орж ирж байгаа нь эдийн засагт ямар хэмжээний нөлөө үзүүлэхийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа. Монгол Улсын 2027 оны төсөв энэ хэвээр бталагдвал инфляцид 2-3 хувийн нөлөө үзүлэх болов уу гэж харж байгаа.
Хэрвээ инфляц өсвөл Монголбанк бодлогын хүүгээ нэмж, бусад арга хэмжээ авна. Бодлогын хүү өссөн нөхцөлд зээлийн хүү буурах боломж багасна.
Хүлээлтийн хувьд төсөв тэлж байгаа нь инфляцад ирэх дарамт тодорхой хэмжээгээр байна. Тоо хэлэхэд арай эрт байгаа. Төсөв эцэслэж батлаагүй учраас.
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Олгосон зээлийн хэдэн хувь нь татаастай зээл вэ. Энэ нь бусад секторт хэрхэн нөлөөлж байна вэ? Мөнгөний бодлого чангарч байгаа нь зээлийн хүүд хэрхэн нөлөөлөх вэ?
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.АНАР:
-Төрөөс татаастай зээлийн үлдэгдэл 2 орчим их наяд. Долдугаар сард бизнесийн дундаж зээл 17.4 хувьтай байгаа. Бодлогын хүү өсвөл бизнесийн зээл болон бусад зээлийн хүүнд нөлөөлнө. Буух найдлага харагдахгүй байгаа. Инфляц дээш өсөх юм бол бодлогын хүү дээр арга хэмжээ авна.
Эдийн засаг хөгжлийн яам:
-Манай эдийн засгийн бүтэц, хэрэглээ нь импортоос хамааралтай, Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд барилгын материал, түүхий эдэд орох орц нь импортоос хамааралтай тул инфляцад нөлөөлнө.
Импортын сувгаараа дамжаад инфляцад нөлөөлнө. Маш өндөр эрсдэл байна. Шатахуунаас хамаарсан өндөр эрсдэл байна. Засгийн газар, Төв банк Төсвийн хүрээний мэдэгдэлд тавьсан инфляцийн тоо төсөөлөл гэхээсээ зорилт гэдэг агуулгаар тавигдсан.
Засаг нь өөрөө Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар батлуулахдаа инфляцийг маш өндөр байна гэх юм бол нийлүүлэлтийн гаралтай инфляц, төрийн зохицуулалттай олон салбар байгаа үед буруу дохио өгнө.
Тийм учраас Төсвийн хүрээнд тавьсан 8 хувийн инфляцийн зорилт гэдэг бол маш сайн ажлаа хийгээд нийлүүлэлтийн гаралтай инфляциа зөв удирдаад эрэлтийн гаралтай инфляциа зохистой түвшинд Төв банкны бодлого хэрэгжүүлээд явах.
Нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр мах, шатахуун, ногоон дээр олон удаагийн татаасын бодлого хэрэгжээд ирсэн. Олон хөтөблөр явж байгаа, хэрэгжих ёстойг нь үр ашигтай хэрэгжүүлэх. Манай яам бусад салбар яамдад эдийн засгийн өсөлтөө яаж хангах юм бэ гэдэг бодлогын саналаа өгдөг, боломжоороо чиглэл өгдөг. Нэгдүгээрт уул уурхай дээр ил тод үнийн зөв бодлого хэрэгжүүлэх. Бирж өндөр нөлөөтэй байгаа. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт татаас байгаа нь үнэн. Үр ашигтай хэрэгжүүлэх ёстой. Эрчим хүч, зам тээврийн салбарт либералчлал ярьж байна, өртгөө нөхөх ёстой.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.БАЯРЦОГТ:
-Би нэг зүйлийг та нарт сануулъя. Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энд байгаа албан тушаалтнууд төсвийн буруу бодлого, төсвийн тэлэлтийг зогсоож чадахгүй байгаа тайлбараа хэллээ. ДНБ-нд эзлэх төсвийн хэмжээ 27 хувь байх ёстой, ийм зөвлөмж өгч байна гээд. Монголбанкны зорилтот инфляц дабальдсан.
Хэрвээ энэ янзаараа төсөв батлагдвал инфляц дахиад дабальдана. Энийг зогсоож болдог байхгүй юу.
2012 онд сонгуулийн жил байсан, Засгийн газраас Хөгжлийн банкин дээр байгаа зээлийг төсөвт зээл өгүүлээд бэлэн мөнгө тараах гэж байсан. Шийдвэр нь гарчихсан байсан. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал “Би Монгол Улсын эдийн засгийг хорлож чадахгүй” гээд өргөдлөө бичээд ажлаа өгсөн. Энэний үр дүнд тэр арга хэмжээг хэргжүүлж чадаагүй, сонгуулийн жилийн төсөв өсөөгүй. Энэ бол Монгол Улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжсэн хоёр дахь жил байсан.
Монголбанк хатуу байр суурь гаргаач ээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхнөөс би юу хүсэж байна вэ гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг хүчингүй болгоно гээд оруулаад ирсэн байхад “бид нар ийм дүгнэлт хийсэн” гээд суугаад байвал та нар хэн ч биш болно. Хоёр асуудал дээр та нар хатуу зогсох ёстой.
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Хоёрдугаарт, Төсвийн хүрээний мэдэгдэлд багтааж төсвөө өргөн барь, зарчмын хоёр шаардлага ш дээ.
Эдийн засаг, хөгжлийн яамныханд нэг зүйл хэлэх гээд байна. Асуудлыг та бүхэн сайд нартаа ойлгуулах хэрэгтэй, эс бол ажлаа өгөх хэрэгтэй. Ийм зарчмаар явж байж, төсвийн буруу төлөвлөлт, буруу хэргжилтийг зогсооно.
Дахиад нэг юман дээр гайхаад байгаа нь Баялгийн сан руу хуримтлуулах ёстой мөнгийг төсөв рүүгээ суулгачихаад урсгал зардлаа нэмээд байгаа. Энэ нэг эхэлбэл зогсохгүй шүү. Баялгийн сан гэдэг ойлголт байхгүй болно. 1072 хувьцааг буруу хэрэгжүүлснээс болоод Баялгийн сангийн хамгийн том орлогын эх үүсвэр чинь байхгүй болчихсон. Баялгийн сангийн тухай хуульд заасан ногдол ашгийн хуваарилалтыг хуульчилсан байхад нэг удаагийн хууль гаргаад өөрчлөх гээд байгаа нь маш буруу. Мэргэжлийн байгууллага нь зогсоохгүй бол УИХ-ын гишүүдийн хэлж байгааг хоёр намын улстөржилт гэж тайлбарлаад зөвхөн нийт иргэдэд таалагдаж байгаа гэрэл гэгээтэй зүйлийг яриад явна. Монголбанк дүгнэлт гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн цалин, амьжиргааны доод түвшинг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн цалин заавал нэмэгддэг.
Хувийн хэвшлийн цалин нэмэгдэхэд хоёр зүйл болно. Хувийн хэвшил цомхотгол хийнэ эсвэл зардлаа нэмэгдүүлнэ. Зардлаа нэмэгдүүлэхээр үйлдвэрлэл багасна, эдийн засгийн өсөлт буурна.
Ийм эффект гарна гэдгийг анхааруулмаар байгаа юм. Өөрсдийгөө хамгаалсан жижиг, жижиг тайлбар хийгээд явбал цаашаа яваад байна. Одоо энэ Засгийн газарт ухаарах боломж байхгүй байна. Олонхи болж чадахгүй, огцорч ч магадгүй нөхцөлд маш их хэмжээний юм амална. Манай Засгийн газрууд ойрхон солигдож байгаагийн суурь шалтгаан нь төсвөө дандаа тэлээд байгаа. Бид нар ийм сайн юм хийх гэж байтал огцорсон гэдэг. Үүнд мэргэжлийн байгууллагууд дуу хоолойгоо сайн илэрхийлж байхгүй бол хоноцын сэтгэлээр хандаж байгаа улстөрчдийн хувьд үүнийг хэлэхгүй. Хариуцлага хэн ч хүлээхгүй.
Г.ХОРОЛ
3,600.44






















































Нэргүй 2026-09-18 202.133.76.60
Баярцогтыг устга
Ганаа 2026-09-18 202.21.120.62
Энэ Сэлэнгийн хужааг зайлуулах хэрэгтэй байнаа
Б.ЕСҮХЭЙ 2026-09-18 103.229.122.72
Хулгайч Нараа бариаачээ…!! Хөрөнгий нь хурааж төсвөө бүрдүүлж болох байлгүй дээ! Төрд шигсэн тэр олон хувалз нараа цомохтгооч!!! Тэгээд багш, эмч, барилгачид, жирийн ажилчдын цалинг нэмээч!!!
Иргэн 2026-09-18 202.9.40.29
Одоо ингэж ухаантай царайлах хэрэггүй ээ АН-ынхаан! Тэтгэвэр, тэтгэмж, ТҮ цалингаа л эхлээд нэмчих. Энэ бүлгийн цалин орлого үнэхээр байж боломгүй доогуур түвшинд бн. Энийг дагаад төсөвт бага зэрэг ачаалал ирнэ л биз. Шаарллагагүй хөрөнгө оруулаот, зардлаа л хас л даа. Манай инфляц засаглалын замбараагүй байдал, хэтийдсэн улстөрөөс болж л хямарч бн. МАН, АН ялгаагүй хурал чуулгандаа сууж асуудлаа л шийд!! Та нарын хэрүүл, утгагүй улстөржмлтөөс болж л ханш унаж бн. Өвөл ирлээ, хүндэрлээ! Хуралд
Зочин 2026-09-18 122.201.31.56
ард иргэд цалин тэтгэвэр нэмэхийг хүлээж байна төрөөс өөр юу ч хүсэх билээ дээ …..нам нэртэй мафууд 36 жил идэж ууж хуйвалдаж зарж үрж монгол улсын сүйрүүллээ
……тэд иргэдийн цалин тэтгэвэр нэмэхээс үхтлээ айдаг….
Del 2026-09-18 202.133.76.122
монгол яагаад хөгжиж өгөхгүй байна гэвэл хулгайч нараа шоронд хийж чаддаггүй тэд нар нь бүүр даам гарчихсан улсын төсөв буруу зөв байна солиороод л дүү нар нь ах нарынхаа заасан замаар инфляци ханшийн зөрүү тооцож байгаад хулгай хийнэ
МАН vs AH 2026-09-18 202.126.89.176
МАН ганц ч өөдтэй Төсөл хийгээгүй мөртлөө АН-ын үед хийсэн төслүүдийг үгүйсгэж харлуулдаг. Ер нь МАН Олигтой Зөв ажил бүтээн байгуулалт мега гега төсөл хэрэгжүүлэхийг харсангүй хийх ч үгүй
Зочин 2026-09-18 66.181.160.107
Баярцогт яг л хэлж дээ, төсвөө тэлсээр байгаад араа ер боддоггүй нь үнэн шүү. Хоноцын сэтгэлгээ!!!
Нэргүй 2026-09-18 202.126.89.224
энэ Энхболдын Анар манар зайлж болдоггүй юм уу? аав нь үхтлээ цусаллаа. Одоо хүүгийнх нь ээлж үү?
Зочин 2026-09-18 64.119.27.100
мэргэжлийн хүмүүсийн үгийг яагаад сонсдоггүй юм бэ.
Нэргүй 2026-09-18 64.119.20.191
Энииг Монголд хэлж чадах улс төрч ганцхан С. Баярцогт л баина. Одоо Монголииг бүрэн дампууруулж баигаа нөгөа дуракууд хуцаж өгнө дөө… Магадгүи Баярцогтоо бариад хорьчихож сиихгүи … иимээс Монголд үнэнииг хэлэх лидер улс төр баихгүи…
Нэргүй 2026-09-18 66.181.160.57
Баярцогт зөв хэлжээ!!
зочин 2026-09-18 103.212.117.40
хулгайч хулгайчаас.барьж.өгнө шүү!!!