Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.09.19/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөс 4 хэм сэрүүсэж +4+6 хэм, өдөртөө +16+18 хэм дулаан байна. Харин Багануур дүүрэгт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөс 7 хэм сэрүүсэж +2 хэм, өдөртөө +15+17 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх шөнөөс 7 хэм сэрүүсэж, өдөртөө +13+15 хэм дулаан байна.

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдаар, 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3-8 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9+14 хэм, бусад нутгаар +3+8 хэм дулаан.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13+18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22+27 хэм, бусад нутгаар +18+23 хэм дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж