“Miss Mongolia-2010” амжилттай болж өнгөрлөө | News.MN

“Miss Mongolia-2010” амжилттай болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Miss Mongolia-2010” амжилттай болж өнгөрлөө

Жил бүр “Шилмэл” загварын агентлаг болон “Miss Mongolia” ассосиациас хамтран зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам өчигдөр шилдгүүдээ тодруулсан юм. 2004 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн тус наадамд энэ жил 200 гаруй хацар гоо охид бүртгүүлсэн ч төгсгөлийн шатанд нийт 21 охин өрсөлдөж, шилдгээ тодруулав. Улсын драмын эрдмийн театрт 15.00 цагаас эхэлсэн “Miss Mongolia-2010” наадамд “Хэцүү анги” Монголын олон ангит уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр бидний танил болсон Б.Бадамцэцэг тэргүүн миссээр тодорч, эх орноо төлөөлөн Шанхай хотод болох “Miss International” тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан юм. Түүнчлэн наамдын ивээн тэтгэгчийн нэрэмжит “Aero Mongolia” миссээр хувийн дугаар нэг Э.Алтанзул тодорсон юм.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.

Оюунлиг мисс: Б.Борголжин (хувийн дугаар гурав, 18 настай,  биеийн өндөр 172 см, биеийн харьцаа 88-59-91)

Авьяаслаг мисс: Т.Туяамаа (хувийн дугаар 20, 18 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 87-60-90)

Фото мисс: Б.Мөнхзул (хувийн дугаар 14, 20 настай, биеийн өндөр 174 см, биеийн харьцаа 90-61-87)

Мисс Модель: Г.Лхагвасүрэн (хувийн дугаар 19, 19 настай, биеийн өндөр 180 см, биеийн харьцаа 80-65-90)

Miss Mongolia дэд мисс: Т.Батцэцэг (хувийн дугаар 23, 19 настай, биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 83-62-90)

Miss Mongolia-2010 наадмын тэргүүн мисс: Б.Бадамцэцэг (хувийн дугаар тав, 17 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 90-63-93, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн оюутан, Англи, Солонгос, Герман хэлтэй)

Энэ жилийн наадмын шүүгчээр “Пентатоник” наадмын тэргүүн Б.Долгион, “Miss Mongolia” наадмын анхны мисс Ч.Содтуяа, Топ модель Э.Одгэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн, найруулагч, “рок мангас” Р.Мөнхсайхан, “Miss Mongolia” холбооны тэргүүн н.Сумъяа, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг, “Sunday” группын борлуулалтын газрын дарга н.Ганзориг нар ажиллаж, гоо бүсгүйчүүдийг үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз, асуулт хариулт, авьяас, хэлний мэдлэг, биеэ авч яваа байдлаар нь дүгнэсэн юм.

Наадмыг “Miss Mongolia” наадмын анхны мисс Ч.Содтуяа, 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс Д.Болортуяа, 2007 оны мисс Б.Гэрэлчулуун, 2008 оны мисс О.Хулангоо, 2009 оны мисс Х.Бадамгэрэл нар нээж, энэ жилийн миссүүдийн титмийг танилцуулсан юм.       
                                                                 
Наадамд оролцсон 21 гоо бүсгүй энэ жилийн миссийн наадмыг нээж, үндэсний хувцастай тайзнаа гарч ирж, толиуулсан бол дараа нь усны хувцастай үзүүлбэрээ үзүүлсэн. Үүний дараагаар үдшийн даашинзтай үзүүлбэрийг сонирхуулж, хамгийн хүнд даваа болох асуулт хариултын тэмцээнийг эхлүүлсэн.    
                   
Асуулт хариултын тэмцээнд энэ жилийн тэргүүн мисс болон шалгарсан миссүүд хэрхэн хариулсныг хүргэе.

Олимпийн нээлтэд үг хэлэх бол юу гэж хэлэх вэ?
Тэргүүн мисс Б.Бадамцэцэг:  Хэрэв би олимпийн нээлтэд үг хэлэх бол “Дэлхийн өнцөг булан бүрээс бид энх тайвны дор цуглалаа. Бүгдэд нь амжилт хүсье. Энх тайван мандтугай” гэж хэлнэ.

Ямар хүнийг хамгийн баян хүн гэх вэ?
“Aero Mongolia” миссээр шалгарсан Э.Алтанзул: Миний бодлоор эрүүл саруул хүнийг хамгийн баян хүн гэж хэлнэ.
Хэрэв таныг хүнтэй андуурч хэн нэгэн загнавал та өөртөө ямар дүгнэлт хийх вэ?
Оюунлиг мисс: Б.Борголжин: Би эхлээд тэр хүн ямар учраас намайг загнаж байгааг асууна. Тэгээд тэр хүн юунаас болж загнасныг олж мэдээд өөртөө дүгнэлт хийнэ.

Яг одоо энд ирсэн үзэгчид болон шүүгчид биднийг баярлуулах үг хэлээч?
Авьяаслаг мисс: Т.Туяамаа: Юуны өмнө, энэ наадамд оролцож буй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг дэмжихээр ирсэн үзэгчид, шүүгчид та бүхэн үнэхээр сайхан харагдаж байна. Надад та бүхнээс их сайхан энерги ирж байгааг би мэдэрч байна. Бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Хүмүүс хороондоо ярилцах нь ямар ашигтай вэ?
Фото мисс: Б.Мөнхзул: Хүмүүс хоорондоо ярилцах нь ойлголцох ашигтай. Бид нэг нэгэнтэйгээ ярилцаж байж ойлголцоно. Тиймээс ойлголцох ашигтай гэж бодож байна.

Таны бодлоор аз жаргалтай байна гэдэг нь юуг хэлэх вэ?
Мисс Модель: Г.Лхагвасүрэн: Элэг бүтэн, эрүүл энх, амар амгалан байхыг аз жаргалтай байх гэж хэлнэ хэмээн өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн өнцгөөс хариулт өгсөн юм.

Миссүүдийг шалгаруулдаг бас нэгэн сорилт бол авьяасаа үзүүлэх байдаг. Дээрх шалгарсан миссүүд авьяасын үзүүлбэрт ихэвчлэн монгол ардын бүжиг бүжиглэсэн бол “Авьяаслаг мисс”-ээр шалгарсан Т.Туяамаа ёочин хөгжмөөр “Жалам хар”-ыг тоглосон нь шүүгчид төдийгүй, үзэгчдийг баясгасан юм. Харин тэргүүн миссээр шалгарсан Б.Бадамцэцэг зохиомжит бүжиг бүжиглэж сонирхуулсан.

Ийнхүү энэ жилийн “Miss Mongolia-2010” наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрөв. Дашрамд сонирхуулахад, тус наадамд дуучин н.Хэрлэн, удаан хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй “Салхи” хамтлаг ая дуугаа өргөснөөс гадна залуу дуучин Э.Одноо “Хэцүү анги” киноны дуу “Ариун нандин” дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“Miss Mongolia-2010” наадмын тэргүүн мисс Б.Бадамцэцэгийн сэтгэгдлийг хүргэе.
 
-Тэргүүн миссээр шалгарлаа. Сэтгэгдлээ хувцаалцаач?
-Маш их баяртай байна. Үнэхээр түрүүлнэ гэж бодсонгүй.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
-Алтанзул эгч байсан. Бас Батцэцэг үнэхээр сайн байлаа.

-Нэн түрүүнд ямар сайн үйлс хийхээр төлөвлөж байна?
-Би хоёр жил дараалан нэгэн асрамжийн газарт очиж байгаа. Хамгийн түрүүнд тэр асрамжийн газартаа л очих байх.

-Авьяасын үзүүлбэрийн үеэр хэр сандарсан бэ?
-Нэг оролцогчид нэг минутын л хугацаа өгсөн. Уг нь би монгол бүжиг бэлдсэн байсан хэдий ч шүүгчид соль гэж хэлсэн, тэгээд л жүжигчилсэн бүжиг хийсэн дээ.

-Асуулт, хариултын тэмцээн хамгийн хэцүү даваа байдаг, таны бодлоор хэр хэцүү асуулт таарав?
-Надад бусад охидоос хамгийн хэцүү асуулт таарсан. Их сандарсан. Гэхдээ өөрийнхөөрөө хариулж, үзэгчид ч гэсэн дэмжсэн. Тэгэхээр гайгүй хариулсан байх аа. /инээв/

-Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох болно, хамгийн түрүүнд юун дээрээ анхаарч ажиллах гэж байна?
-Хэлний мэдлэгээ дээшлүүлнэ. Мөн биеийн галбир гээд хувийн бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй гэж бодож байна.
-Баярлалаа.

"Miss Mongolia-2010" наадмын гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

М.Дөлгөөн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bn 2010-09-13 202.55.191.37

shan ohin bn amjilt

Avatar

sain bnuuu 2010-09-13 182.160.14.252

2011 onii burtgel ni hezee yavagdah bol mdeh hun bval tus blooch zaluusaa

Avatar

sain bnuuu 2010-09-13 182.160.14.252

2011 onii burtgel ni hezee yavagdah bol mdeh hun bval tus blooch zaluusaa

Avatar

ujii 2010-09-13 202.179.10.78

badamtsetseg bol teneg ohin bi ter ohniig xarxaaruur hureed baidag ym aa ter ygd miss boldopg bnaaa

Avatar

энэ дотор Борголжингоос хөөрхөн охин байхгүй 2010-09-13 221.197.170.77

Зүгээр л чадаж байгаа юманд арга байхгүй г-үүд минь ээ

Avatar

...... 2010-09-13 221.197.170.77

Борголжин бол энэ хэдээсээ хамаагүй илүү Бадамцэцэгээс яасан ч дутахааргүй охин би лав fan-нь

Avatar

ulaanaa 2010-09-13 202.70.39.254

bi badam tsetseget hairtai bolood udaj bnaa namaig orovdood msj bicheerei 8891
148 my utas

Avatar

Зочин 2010-09-13 222.69.242.154

borgoljin uulna hoorhon bas lag goe bietei ohin bna neeh namdaad baih yum bhgushte yagl badamtsetsegshigl yum bna leshte barag hoorhon ohin bi demjij bna beijingiin ongotsni buudalder taarsan yagl miss bna leshte unertei us hanhluulaal humuusin nudig ungaasan ohin bna le bi lav duralsandaanch ene zuragnuud yag yu ve

Avatar

Svvgii 2010-09-13 202.179.10.86

nadruu msj bicheerei guijina Svvgii_hamtdaayahoocom

Avatar

tsagaanshonhor 2010-09-13 222.69.242.154

olimpiin avraga Bayarsaikhanii ohin orson gsn eej n mongolin saihan busgui bas altan erdneer todorch bsan deer uidee nileen shuugiantai bsiim bhooiim 2 goe hunees torson ohin medeej saihan l ohin bgaa bas aztaich ohin yumaa miss eejtei od aavtai ahahahaha a

Avatar

tv9 suravjlahch bna! 2010-09-13 222.69.242.154

ene saraa miss gedge yadaj zov bichcheed daraan hunii tengiig duudaach oorinho ** giig haruulchih yumaa chamaig bodvol ene ohin chine gaadaadad har bagaasaa bie daagad amidartsan ohin bna lee shu yariltslag avhad mash uhaantai ohin bsan bas hyatad 5jil boltson gsn ungan oros heltei angli heltei ih surguulin 2ch bilu 3r kursin oyutantai chi yu haritsuulad bgaan bas hun uge bodoj yarij bolno oo dochi iim uhaantai ohiniig ** gevel uuchlarai ta ooroo yag yu bolhuu

Avatar

SARAA 2010-09-13 124.158.109.136

HAMGIIN TENEG NISS N BORGOLJIN TER ZURGIIG N EEE 10N JILDEE 0 L UYM BSAN HUURHIIDOO

Avatar

tunaa 2010-09-13 203.194.118.253

bayr hurgee
badamaadaa

Avatar

odnoo 2010-09-13 182.160.36.145

ene jil mongoliin miss chin hahwal shdee tged ch tiim huurhun bish eniig harsan chin bi daraa jiliin miss-n temtseend orohoor shiidesen naag demjine shoo jinhene miss gej ymar bhiin uzuuleed ugnuu

Avatar

Зочин 2010-09-13 180.149.67.72

uneheer huurhun yumaa

Avatar

suugii 2010-09-13 202.5.194.32

chi vneheer hoorhon ohin yuma amjilt hvsie

Avatar

hurhii 2010-09-13 182.160.38.110

huurhii naadah chin sodtuyadaa hahuuli ugch turuulsen geseendotniih ni hunees sonsson shuu

Avatar

oko 2010-09-13 180.235.166.176

yadgiin huurhun l bna sh de ta nar bitgii ingej ataarhaach uursduu lag ym uu teneg s** nar

Avatar

hen negen 2010-09-13 202.131.246.131

za ene yasan huurhun ohin be za tgeed amjilt hvsiii ta nar muusain yumnuud oorsdoo chadahgvi yum bj yah gj sain yabj bga negnee ingedgiin chaddiin bol ingeed miss bolood kinond ch toglooch chadhiimuu ta nar chadahgvi bjiij bitgii ingej bai

Avatar

miss mongolia 2010-09-13 202.5.198.202

ene shuugchid hahuuliihaa asuudliig hezee bolihiin boldoo huurhiibadamtsetseg muruuruu kinondoo toglood emch bolohdoo beldeed yavj bwal bolhiimsandaug ni 20 23 hoyor l ehnii 2 bran zoolttoi bh bsanuzegchid bugd medej bgaashdebadamtsetseg ghd zritl yaj huleej avlaadaa hahaha

Avatar

zochin 2010-09-13 133.51.85.160

ene Miss iig zokhion baiguuldag Sumya gegch zartai zavkhai khuukhenter ene missuud ee gadaad dotood iin bayachuudad zuuchilj uuriin business t ashig oldog iig tumen medekh boltugai Ajliin career aa baga zaluu baikhdaa ekhleed jolooch toi yavaldaj deeshilseer zakhilral taigaa yavaldajdandaa iimerkhuu argaar buteedeghahahakhamgiin uruvdultei n nukhur n mungu oldogajil kheregch sain ekhner geed l itgeed amidraad baidagtsaadakh n yaj moligdokhoo unekheer sain meddegnugel neg udur nudeeree goojino do Sumya l bolson khoino ene kheden khuukhnuudees khamgiin gaigui money ugsuniig n l shalgaruulchikhna

Avatar

z**l 2010-09-13 182.160.27.66

shaal hudlaa eej n arduur n hahuuliig n ogool yawj baisiishdee
ingej turuulcheed yun ch olon yum hutsdiiin teneg s**

Avatar

M.OD 2010-09-13 182.160.31.126

hey minii naiz ni ysn huurhun bnaa naiz ni chamdaa hairtai shuu zayu Ta nar duugui l baigaarai

Avatar

MEHS 2010-09-13 202.180.219.23

Za ene Badamceceg yaj angli solongos germanar yaridin suragch baihdaa l hel ntrtee ulaaan 00000000 yum baisan dag hudlaa yarihaasaa bas icheeeeecheeeeeee ter temceendeee ochood hel medehgui onig bolnoooo odoonooos naaaad bolovsroldooo anhaaaarrr

Avatar

Зочин 2010-09-13 202.170.69.70

huurhun l ohin baina shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж