Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Phobia буюу айдас

Та  олон хөлтэй шавьжнаас айдаг уу? Гэрээсээ гарахаас эсвэл  хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөхөөс айдаг юм биш биз?  Гэвч аймхай хүн  зөвхөн та биш.  Айдсыг бий болгож байдаг хувьслын болон зан араншингын олон хүчин зүйл байдаг. Шалтгаан нь юунаас ч болсон бай  айдсаас салж болно.  Хүмүүс юунаас айдаг вэ?
Бид та бүхэнд хүний шар үсийг босгож, нуруугаар хүйт оргиулж, дагжиж чичрэн, амьсгалж ч чадахгүй болтлоо айдаг  зүйлүүдийг нэрлэж байна.  Хүмүүсийг  паникт оруулдаг тэдгээр айдас нь байгаль цаг агаарын нөхцөл, амьтан, онцгой нөхцөл байдлаас шалтгаалдаг байна.  
1. Arachnophobia буюу аалзнаас айх айдас. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд аалзнаас үхтэлээ айдаг байна.
2. Ophidiophobia буюу могойноос айх айдас.  Санамсаргүй тохиолдлоор эсвэл соёлын нөлөөгөөр хүмүүс ийм айдаст автдаг юм.
3. Acrophobia буюу өндрөөс айх айдас.  Ийм хүмүүс өндөр барилга эсвэл шатаар өгсөхөөс айж, өндөрт байгаагаа мэдвэл түгшүүр нь дээд цэгтээ хүрч паникт орох нь элбэг.     
4. Agoraphobia буюу битүү газарт  түгжигдэхээс айх.  Олон хүн цугласан, шаваарсан газар, битүү гудамж,  лифтинд орохоос айдаг хүмүүс. Судалгаанаас харахад гурван хүн тутмын нэг нь ийм айдастай явдаг ажээ.     
5. Cynophobia буюу нохойноос  айх.  Иймэрхүү төрлийн айдас нь санамсаргүй тохиолдлоос үүсэх нь элбэг. Тухайлбал хүүхэд байхдаа нохойд хазуулж байсан хүмүүс ийм айдастай байдаг.
6. Astraphobia буюу аянга, цахилгаанаас айх.  
7. Trypanophobia буюу  халдвар авах вий гэсэн айдас.  Энэ төрлийн айдас ихэнхдээ эдгэдэггүй. Учир нь ямар нэгэн зүйлээс халдвар авах вий гэхээс айдас хүмүүсийн амьдрал маш хязгаарлагдмал байдаг.
8. Нийгмийн айдсууд:  Энэ төрлийн айдас нь  хүмүүсийг зарим нэг газар, үйл явдал, хүмүүсийн дунд байхад саад болдог.   
9. Pteromerhanophobia буюу нисэх айдас.  Онгоцоор нисэх айдас нь хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилдөг.  Ихэнх тохиолдолд бүр мөсөн эмчлэгддэг.
 10. Mysophobia буюу шороо тоосноос айх. Энэ төрлийн айдас нь амьдралын хэвшил, орчны нөлөөгөөр бий болдог байна.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж