АНУ: НҮБ-ын чуулганд оролцох Ираны төлөөлөгчдийн визийг зөвшөөрөв

АНУ: НҮБ-ын чуулганд оролцох Ираны төлөөлөгчдийн визийг зөвшөөрөв

АНУ: НҮБ-ын чуулганд оролцох Ираны төлөөлөгчдийн визийг зөвшөөрөв

АНУ ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох Ираны төлөөлөгчдөд виз олгохыг зөвшөөрөв. Тус чуулганд Ираны талаас ерөнхийлөгч Масуд Пезешкян, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. АНУ-ын Төрийн департментын мэдэгдсэнээр, Ираны цомхон бүрэлдэхүүнийг л нэвтрүүлэх бөгөөд тэдний зорчих газар нь хязгаартай, тансаг хэрэглээний бараа худалдан авах нь хориотой байх аж.

АНУ, Ираны мөргөлдөөн долоо дахь сардаа үргэлжилж байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дэх удаагийн чуулган нээж байна. Үүний зэрэгцээ Орос, Украины дайн, дэлхийн эдийн засгийн хүндрэл зэрэг бусад хүндхэн сорилт 81 дэх удаагийн чуулгантай зэрэгцэж байна.

АНУ сүүлийн хоёр жил дараалан Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас болон Палестины Үндэсний захиргааны албан тушаалтнуудад НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцох виз олгохоос татгалзсан. Виз олгоогүйн улмаас ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн жил Ерөнхий ассамблейд цахимаар оролцож үг хэлсэн билээ. Энэ жилийн тухайд НҮБ дэх итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Палестиныг төлөөлнө.

Палестины Гадаад хэрэг, хилийн чанад дахь иргэдийн яам мэдэгдэлдээ "Палестины албан тушаалтнуудад оногдуулж буй шийтгэл, хязгаарлалт нь энх тайвныг тогтоох, хүчирхийлэлтэй тэмцэхэд ямар ч нэмэр болохгүй. Харин ч улс төрийн яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэхийг зорьдог Палестины байр суурийг сулруулж, хоёр улсын шийдлийг үгүйсгэн, эзлэн түрэмгийлэл, суурьшлын бодлого, газар нутгийг хүчээр нэгтгэхийг дэмждэг хүчнүүдийг улам зоригжуулж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-18 202.133.76.6

НҮБ Америкт байдаг ч гэсэн яахаараа америкчуудаас зөвшөөрөл авч оролцох ёстой юм ер нь?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж