Их Британийн гүнж Дианагийн үйл хэрэг, нинжин сэтгэл нь дэлхий дахины хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Түүний амьд ахуй цагтаа хийж бүтээсэн олон амжилт өнөөдрийг хүртэл дуурсагддаг билээ. Мөн Хаан Чарльзыг хунтайж байхад гэр бүл болж, аз жаргалтай амьдрал бүтээхийг хүссэн Дианагийн итгэл хэрхэн алдарсныг бүгд мэднэ. Тэгвэл гүнж Дианагийн дүү гүн Чарльз Спенсер тун удахгүй хэвлэгдэх "Swan Song: Diana, My Sister" дурсамж номдоо эгчийнхээ нас барсан үеийн үйл явдлыг өгүүлж, бидний мэдэхгүй өнцгийг гаргахыг зорьжээ.
Тухайлбал, гүн Спенсер уг номд эгч нь нас барсаны дараа одоогийн хаан III Чарльз утсаар холбогдохдоо “маш их баярласан мэт” сонсогдож байсан гэж мэдэгдсэн байв. Диана 1997 оны наймдугаар сарын 31-нд Францын Парис хотод автомашины ослоор амиа алдсан юм. Тухайн үед Чарльз Спенсер Өмнөд Африкийн Кейптаун хотод байсан бөгөөд эгч Жэйнээсээ ослын талаар анх сонсжээ.
Үүний дараа түүн рүү тухайн үеийн Уэльсийн хунтайж Чарльз утасдсан байна. Гүн Спенсер номдоо бусад хүмүүс цочирдон, эмгэнэл илэрхийлж байсан бол хаан “сугалаанд хожсон хүн шиг хэт баярласан мэт” сонсогдож байсан гэж бичжээ. Мөн Чарльз хаан тухайн өглөө хөвгүүддээ ээж нь нас барсан талаар өөрөө хэлсэн гэж гүн Спенсер дурдсан байна. Гүнгийн хувьд хамгийн ихээр сэтгэлийг нь өвтгөсөн зүйл бол хаан Чарльз "Бид түүнийг удахгүй мартана" гэж хэлсэнд гэж номдоо дурджээ.
БУКИНГЕМИЙН ОРДОН МЭДЭГДЛИЙГ НЯЦААВ
Букингемийн ордон уг номын эхний хэсэгт гарсан мэдэгдлүүдийн дараа гүн Спенсерийн дурсамжийн үнэн зөвт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ордны төлөөлөгч “Ийм хүнд гарз хохирол, нэгнээ алдсан гашуудал нь хүний ой санамж, дүгнэлтэд нөлөөлж болдог” гэж мэдэгджээ. Мөн хаан Чальз тухайн үед "Бид түүнийг удахгүй мартана" гэж хэлсэн нь ор үндэслэлгүй мэдээлэл гэж хатан хаан II Элизабетын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Дики Арбитер мэдэгджээ.
Тэрбээр хаан Чарльз тухайн үед “маш их сэтгэлээр унасан” байсан бөгөөд Дианагийн талаар ийм зүйл хэлэх нь түүний зан чанарт нийцэхгүй гэж "BBC"-д ярьсан байна.
ДИАНАГИЙН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫН ТАЛААР Ч БИЧЖЭЭ
Гүн Спенсер дурсамж номдоо Диана болон Чарльз хааны гэрлэлтийн талаар мөн дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүний бичсэнээр, 1981 онд хурим хийхийн өмнө хаан Чарльз "Дианатай гэрлэхдээ баяртай байгаа ч түүнд үнэхээр дурлаагүй” гэж хэлсэн талаар гүнжийн найз ярьж байсан аж.
Диана, Чарльз нарын гэрлэлт хожим бүтэлгүйтэж, 1996 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан юм.
Мөн гүн эгчийгээ "ADHD" буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байсан байж магадгүй гэж үздэгээ номдоо бичсэн байна. Түүнчлэн Диана амьдралынхаа сүүлийн жилүүдэд амиа хорлох талаар хэд хэдэн удаа бодож байсан ч хоёр хүүгээ гэсэн хайр нь түүнийг зогсоож байсан гэж дурджээ.
“Swan Song: Diana, My Sister” ном ирэх долоо хоногт Их Британид худалдаанд гарах төлөвтэй байна. Энэ үеэр Диана болон Чарльз хааны бага хүү, Сассексийн гүн Харри Их Британид болсон "Invictus Spirit Awards" арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр шагналын эзэд, нэр дэвшигчидтэй уулзаж, арга хэмжээний үеэр үг хэлжээ. Түүний эхнэр Меган уг арга хэмжээнд оролцоогүй. Мөн одоогийн байдлаар хунтайж Уильям болон Харри нар номын талаар өөрсдийн сэтгэгдэлээ дурдаагүй байна.
3,600.44






















































Судлаач иргэн 2026-09-18 202.126.90.52
Араб эртэй явалдаж ордны нэр төрийг гутаасан тул тусгай албанаас устгасан байхаа
Нэргүй 2026-09-18 202.179.24.157
Ордны нэр төрийг гутаасан байга хэл ам таталж явдаг заваан хүүхэн байсан баярлах нь мэдээж
Moi 🖕🏻 2026-09-18 66.181.179.51
zailtsan baidaa shees min