Урьд өмнө нь хар тамхины асуудлыг хүн бүр нээлттэй хэлэлцдэггүй байснаас гадна зөвхөн санхүүгийн боломжтой, чинээлэг давхаргынхны хүрээнд л яригддаг гэх өрөөсгөл ойлголт нийгэмд давамгайлдаг байв. Тэгвэл өнөө цагт энэхүү хэвшмэл ойлголт бүрмөсөн үгүйсгэгдэж, хар тамхины хараат байдал нийгмийн аль ч давхарга, насны бүлгийнхнийг ялгалгүй хамарсан үндэсний хэмжээний томоохон аюул, эрсдэл болон хувирлаа. Хэрэв бид одоо л үүнд онцгой анхаарал хандуулж, төр, засгийн түвшинд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд хар тамхины хэрэглээ 40 гаруй хувиар нэмэгдэх бодит аюул нүүрлээд байна.
Хэдэн хоногийн өмнө буюу 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан маш ноцтой мэдэгдлийг хийсэн. Тэрбээр хар тамхины хэрэглэгчид улам залуужиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг онцолсон юм. Мөн "Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна. Төв аймгийн Баян сумын албадан эмчилгээний төвд очиход тэнд буй 17 настай хүүхдээс чиний ард хэдэн хүүхэд байна гэж асуухад 200-300 хүүхэд байна гэсэн.
Өнөөдөр хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим удирдлага, хурандаа, генералууд хав дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасч ирсэн. Монгол Улс эхлээд дамжуулагч байсан бол хэрэглэгч болсон. Зүүн өмнөд Азийн улс орон Монголыг үйлдвэрлэгч болгохоор онилсон. Улсыг зориуд зохион байгуулалттай сүйрүүлэх асуудал бий.
Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, тодорхой аж ахуйн нэгж компаниудын захирал, урлаг соёлын одод, төрийн өмчийн компанийн захирлууд байгаа.
Хар тамхины хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн байгууллага дотроос хэргийг битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байна" гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
Энэхүү аймшигт дүр зураг нь өнөөдөр хар тамхины хэрэглээ, сүлжээ найман настай балчираас 80 настай буурай хүртэлх хэнийг ч урхидан оруулах эрсдэлтэйг сануулж байна. Энэ бол чимээгүй тахал, үндэстнээрээ мөхөх аюулын харанга мөн. Хууль сахиулах байгууллагын зарим удирдлага, хурандаа, генералууд энэ хэргийг дарж, хамгаалж ирсэн гэдгийг салбарын сайдаар ажиллаж байсан хүн өөрөө илчилсэн.
Нөгөөтэйгүүр, дарга, удирдлагуудын бяр тэнхээ нь хүрэхээ больж, хяналтаас гарсны тод илрэл нь Монгол Улсад хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэрэг жилээс жилд хэрхэн нэмэгдэж, залуу үеийг хэрхэн залгиж байгааг албан ёсны статистикаас харж болно.
Өнгөрсөн 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт холбогдсон 256 иргэнийг яллагдагчаар татан шалгажээ.
Хамгийн гол эрсдэл нь хэрэглэгчдийн насны бүлэгт оршиж байгаад учир байгаа юм. Тухайлбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэлийг 13-35 насныхан нийт хэрэглэгчдийн 92 хувийг, 35-аас дээш насныхан 8.2 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучууд бараг бүхэлдээ энэ тахлын бай болж, хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт шилжжээ.
Харин анагаах ухааны үүднээс авч үзвэл, мансууруулах бодис нь хүний төв мэдрэлийн системийг хүчтэй гэмтээж, сэтгэцэд эргэшгүй өөрчлөлт оруулдаг хамгийн аюултай хор юм. Хар тамхины хамааралтай болсон хүний зан ааш эрс хувирч, сэтгэл хөдлөлөө хянах чадвараа алддаг.
Улмаар бусдыг хайрлах, энэрэх сэтгэлгүй болохоос гадна нэг үгээр хэлбэл, хэт түрэмгий, зэрлэг шинж рүү шилждэг байна.
Хүний ухамсар, сэтгэцийг ийнхүү мөхөөдөг учраас үүнийг дагаад нийгэмд үйлдэгдэх онц харгис, аюултай гэмт хэргийн тоо огцом өсөх бодит эрсдэл нүүрлээд байна. Эцэг эхчүүд, сургууль хамт олон, нийгмээрээ хүүхэд залуучуудынхаа зан аашны өөрчлөлт, нөхөрлөж буй хүрээлэлд секунд бүр хяналт тавьж, энэ эрсдэлээс хамгаалахгүй бол Монгол Улс ирээдүйгээ "цагаан тахал"-д бүрмөсөн алдахад ойрхон байна.
Хар тамхи, мансууруулах бодис гэдэг зөвхөн зурагт, кинон дээр гардаг эсвэл алс холын хэн нэгэнд тохиолддог асуудал байхаа больжээ. Таны эргэн тойронд, магадгүй нэг гэр дотор хамт амьдарч буй хайртай хүн чинь хар тамхины нууц хэрэглэгч байхыг үгүйсгэх аргагүй юм.
Үүний хор уршигаар Монгол Улсын 47 иргэн хилийн чанадад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн үндэслэлээр ял эдэлж байгаа явдал юм.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 90 дугаар тогтоолын дагуу Хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлж, Хар тамхитай тэмцэх алба болгосон. Алба болж өргөжсөнөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон гадаад, дотоод хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл байдал бага ч болов бүрдсэн байх. Тиймээс шинээр томилогдох Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа авмагцаа анхаарах хамгийн ноцтой асуудал нь хар тамхитай тэмцэх чиглэлд өмнө хэрэгжүүлсэн бодлого саарахгүй, улам далайцтай тэмцэж, хүрээ хязгаарыг хумихад анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.
3,602.33






















































Нэргүй 2026-09-22 64.119.18.33
Шоронгийн хуягууд хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй нэг л өдөр өарсдөө үйлийн лайгаа эдлэнэ дээ та нар
Зочин 2026-09-22 103.57.92.159
Хар тамхитай тэмцэх, тагнуул бүгд наймаачидаа мэддэг. Тэгсэн хэрнээ барьдаггүй сонин байгаа биз. том их хэмжээтэй дээр нь дардаг. Тэрнээс бага хэмжээгээр зөөдөг хүмүүсийг тоохоо больсон. Шүүх цагдаа бохир болчихсон. Тэд хайцаалдаг хамгаалдаг болчихсон. Энэний цаад шалтгаан нь ерөөсөө л мөнгө авилгал.
Нэргүй 2026-09-22 43.242.242.59
Сайд байсан Амарсайхан дэгэсдүүлсэн мэдэгдэл хийсэн. Өөрийнхөө үйлдлийг нуухын тулд цагдааг үндэслэлгүй гүжирдлээ. Ганц нэгэн албан хаагч байж магадгүй. Бүхэд бүтэн албыг тэгэж ажлыг нь үгүйсгэж болохгүй. Ичсэн хүн хүн а**а гэгч болж байна.Цагдаа хар тамхитай сайн тэмцэж барьж байгаа. Гэвч буурахгүй байна. Хил гаалиар чөлөөлтэй мансууруулах бодис орж ирж байхад яаж ч хэгийн үзүүлэлт буурах билээ. Сайн идрүүлж байгаа учир тоо өссөн гарч байна. Илрүүлэх ёсгүй байсан юмуу
Нэргүй 2026-09-22 66.181.185.182
Монголд хар тамхийг Цагдаа,Шоронгийн генерал, хурандаа нар нь хувьдаа ашиг орлого олох арга хэрэгсэл болгон дэлгэр үүлж байгаа юм бнаа гэж ойлголоо. Тэдний мафийг илчилсэн мэдэгдэл хийсэ н Сайдаа хэдхэн цагийн дотор ажлаас нь халаад хаяж байх шив дээ !!!
Монгол Улс ийм цагдаа, хуульчидтай ч хол явахгүй дээ, хө !!!