Тэргүүн Шадар ургацаа хураав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Тэргүүн Шадар ургацаа хураав

Дэлхийн
худалдааны байгууллагын ихэр хоёр өндрийг террористууд нурааснаас хойш
америкчууд энэ өдрийг эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Харин
Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн хувьд энэ өдөр
огт өөр агуулгатай. Хотоос зүүн тийш 50-иад км зайд байх Цонжинболдог
буюу Чингис хааны морьтой хөшөөний цаахна Туулын эрэг дээр Тэргүүн Шадар
сайдын “Хаан жимс” нэртэй амралтын бааз байх бөгөөд тэрээр энд 5000
орчим чацарганын бут суулгажээ. Таван жил ургуулж байгаа чацарганын
бутнууд нь өнгөрсөн онд анхныхаа ургацыг өгсөн тул өнгөрсөн жилээс эхлэн
“Хаан жимсний баяр” буюу шинэ ургацын баяраа тэмдэглэдэг уламжлал
тогтоожээ.  Өнгөрөгч бямба гаригт өөрийн бааз дээр энэ баярыг
тэмдэглэсэн Тэргүүн Шадар сайд ирсэн зочдыг үхрийн нүд болон чацаргана
жимсээр амталсан үхэр, гахайн мах, чацарганын дарсаар дайлж, шинэхэн
чацарганыг бутнаас түүж, “ориг”-оор нь амтлах боломжийг ч мөн зочдодоо
олгов.

Тэргүүн Шадар сайд чацарганыг яагаад “Хаан жимс” хэмээн
нэрлэх болсон шалтгаанаа “Энэ жимсэнд хүний биед шаардлагатай хамгийн
олон төрлийн амин дэм байдаг. Ялангуяа С амин дэмээр хамгийн баялаг,
хүний биеийн дархлааг сайжруулах, хүч тамирыг сэргээх,
хөгшрөлтөөссэргийлэх гээд олон төрлийн ид шидтэй учраасбид ярьж байгаад
ингэж нэрлэхээр болсон юм аа” хэмээн сонирхуулав. Тэр өнгөрсөн намар
талбайгаасаа 1,5 тонн чацаргана хүраасан, энэ жил илүү ихийг хураахаар
найдаж байгаа гэнэ. Учир нь чацарганын бут залуудаа бага ургац өгдөг,
нас ахих тусам ургац нь нэмэгддэг аж. Нэг бутнаас ойролцоогоор 5 кг
орчим ургац өгдөг, зах зээлийн үнэлгээгээр 1 кг нь  5000 төгрөг гээд
бодохоор муухан ямаанаас илүү үр ашигтай гэдгийг ч бас ухуулад амжина
лээ. Түүний энэ аж ахуйг том охин нь хөтлөн явуулдаг аж. Хураасан
чацарганаараа шүүс бэлтгэж, дарс исгэж, тос гарган амрагчдаа жинхэнэ
“ориг” бүтээгдэхүүнээр дайлдаг Тэргүүн Шадар сайдын гэр бүл харин ч
хөдөлмөрч хүмүүс бололтой.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж