


Тэргүүн Шадар сайд чацарганыг яагаад “Хаан жимс” хэмээн нэрлэх болсон шалтгаанаа “Энэ жимсэнд хүний биед шаардлагатай хамгийн олон төрлийн амин дэм байдаг. Ялангуяа С амин дэмээр хамгийн баялаг, хүний биеийн дархлааг сайжруулах, хүч тамирыг сэргээх, хөгшрөлтөөссэргийлэх гээд олон төрлийн ид шидтэй учраасбид ярьж байгаад ингэж нэрлэхээр болсон юм аа” хэмээн сонирхуулав. Тэр өнгөрсөн намар талбайгаасаа 1,5 тонн чацаргана хүраасан, энэ жил илүү ихийг хураахаар найдаж байгаа гэнэ. Учир нь чацарганын бут залуудаа бага ургац өгдөг, нас ахих тусам ургац нь нэмэгддэг аж. Нэг бутнаас ойролцоогоор 5 кг орчим ургац өгдөг, зах зээлийн үнэлгээгээр 1 кг нь 5000 төгрөг гээд бодохоор муухан ямаанаас илүү үр ашигтай гэдгийг ч бас ухуулад амжина лээ. Түүний энэ аж ахуйг том охин нь хөтлөн явуулдаг аж. Хураасан чацарганаараа шүүс бэлтгэж, дарс исгэж, тос гарган амрагчдаа жинхэнэ “ориг” бүтээгдэхүүнээр дайлдаг Тэргүүн Шадар сайдын гэр бүл харин ч хөдөлмөрч хүмүүс бололтой.
Б.ЗАЯА