Ирэх онд 330 орчим км дугуйн зам тавина

Ирэх онд 330 орчим км дугуйн зам тавина

Ирэх онд 330 орчим км дугуйн зам тавина

Улаанбаатар хотод өнгөрсөн хавраас эхэлсэн зам засвар, шугам сүлжээний ажил үргэлжилсээр байгаа бөгөөд зарим төслийг ирэх он руу шилжүүлэн, 2027 оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын танилцуулснаар, 2026 онд нийт 32.14 км авто замыг засаж шинэчилсэн бөгөөд үүнээс Сэлхийн авто зам, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дуусгажээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17.6 км орон сууцны хороолол доторх замыг засаж, шинэчлэх ажил өдгөө үргэлжлэн хийгдэж байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Сэлбэ ухаалаг хот" бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, хороолол доторх замууд болон олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлыг сайтар төлөвлөхийг үүрэг болгосон билээ. Нийслэлийн хэмжээнд энэ онд 23.4 км шинэ зам, он дамжин гүйцэтгэсэн 74.4 км зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Харин 2027-2028 оны нийслэлийн төлөвлөгөөнд нийт 330 орчим км дугуйн замтай болох бодлогыг баримтлан ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.127

х***а манжууд томилжийн гж зэвг хэрглж айтахгүй зэвсг хэрглэхгйү дайтаж эзлж бгаа.

Avatar

Японы эзэн хаан 2026-09-17 66.181.191.89

Замаа тавиад араас нь шугам хоолойн засвар гээд нүхлээд эвдээд явдаг монгол зан байна

Avatar

1980 2026-09-17 202.126.89.176

МОНГОЛ УЛС 1980-АД ОН ДЭЭРЭЭ АМЬДАРСААР БНА ДААА … ХҮНД БНАА

..

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-09-17 66.181.178.21

УРЬД ЖИЛҮҮДЭД НААДМЫН ӨМНӨ ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭЭД САЙХАН БОЛГОДОГ БАЙСАН.ЭНЭ ЖИЛ ХИЙСЭНГҮЙ. ЗАМЫН ШУГАМ БҮДЭГ БОЛОХООР МАШИНУУД ШҮРГЭЛЦЭЖ ОСОЛ ГАРНА МӨН ЗАМЫН ХОЁР ТАЛЫН ӨНДӨР УРГАСАН ШАРИЛЖ, ӨВСИЙГ ХАДАЖ ЦЭМЦГЭР БОЛГОДОГ БАЙСАН. БАС ХИЙСЭНГҮЙ. ШАРИЛЖ БОЛ ХАРШЛЫН ҮҮР ГЭСЭН ҮГ.ХОТ, ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ШИНЭЭР ЮМ ХИЙХ Ч ЯАХАВ. ХУУЧИН ХИЙЖ БАЙСАН АЖЛАА ХИЙЛ ДЭЭ ХУД-ийн эко зурвасаар яваад үзэцгээ.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.127

юм үнн байж байж цаашаа эдгэрч зөв явдгйимаа.худла хуурмг хулгайтай нүүр тулд байж устгн.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.127

амрссайхан сайдыг золигт гаргж бгаа. х***а манжууд буслыг золигт гаргж гаршсн.дөрвөд гэсн болхоор халхгэгч хужааманжууд тооны олноор шааж бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.127

х***а манж зг огцруулн гэсн чин амрсайхнаар туг тахиж сенсаци дарж бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж