Дональд Трампын засаг захиргаа хууль бус хар тамхины наймаатай тэмцэхэд хангалттай ахиц гаргаагүй орнуудын жагсаалтаас Венесуэлийг хасахаар болжээ. АНУ-ын хуулийн дагуу ерөнхийлөгч бусад улс орнууд хар тамхины үйлдвэрлэл, хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр ямар хүчин чармайлт гаргаж байгааг Конгрессын гишүүдэд жил бүр мэдээлэх үүрэгтэй байдаг.
Трамп хэлэхдээ "Манай засаг захиргаа Венесуэлийн хууль ёсны бус дарангуйлагч бөгөөд хар тамхи тээвэрлэгч Николас Мадурог баривчилсны хүчинд тус улсын түр засгийн газар хар тамхины картелиудын эсрэг ажиллагаагаа улам өргөжүүлж, үр дүн гарч эхэлсэн" гэжээ.
АНУ өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсан бөгөөд өдгөө Нью-Йорк хотын холбооны шүүхэд хар тамхины наймаатай холбоотой хэргээр түүнийг шүүж байна. Баривчилгаанаас хойш АНУ тус улсын түр удирдагч Делси Родригезтэй хамтран ажиллаж, газрын тосны гэрээ хэлэлцээрүүдийг байгуулжээ.
Трампын засаг захиргаа Колумб, Боливи улсуудыг мөн дээрх жагсаалтаас хасахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр улсыг шинэ консерватив удирдагчидтай болсон гэж Трамп магтан сайшаасан ч одоогоор жагсаалтаас хараахан гаргах болоогүй гэжээ.
Афганистан, Боливи, Мьянмар, Колумб улсыг хууль бус хар тамхины наймаатай илт хангалтгүй тэмцсэн орнууд гэж АНУ нэрлэсэн байдаг. Түүнчлэн жагсаалтад багтаагүй ч Мексик, Канад, Бразил, Никарагуа улсуудыг АНУ-ын гаргасан саяхны тайланд шүүмжилсэн байсан юм.
Боливи, Эквадор, Эль Сальвадор, Гондурас, Панам, Перу, Венесуэл, Колумб зэрэг орнууд өдгөө Трампын байр суурийг дэмждэг эсвэл түүнтэй илүү ойр харилцаа тогтоосон удирдагчдаар удирдуулж байна. Тэдний олонх нь АНУ-ын тэргүүлдэг "Америкийн бамбай" хөтөлбөрт нэгджээ. Энэ нь бүс нутаг дахь хар тамхины хууль бус наймаа болон бусад төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм юм.
3,602.33






















































Del 2026-09-17 202.133.76.122
нефть хэрэгтэй хар тамхи падлий байхгүй
zochin 2026-09-17 202.126.91.21
Nipetiig n 100 jileer awsan uls yu yarih bilee dee
Бат Үүл 2026-09-17 66.181.191.89
Бүтэн улсын ерөнхийлөгчийг бариад хүчээр ял тулгаж байхад ардчилал чи хаана байсан юм бэ
Нэргүй 2026-09-17 202.21.107.40
ardchilal erh ashigtai hamt baidag ugui bol ardchilal baidagui