Ерөнхий сайд Н.Учрал хүчгүйдэв

LiveЕрөнхий сайд Н.Учрал хүчгүйдэв

Ерөнхий сайд Н.Учрал хүчгүйдэв
17 : 57
2026-9-17

Ерөнхий сайд Н.Учрал хүчгүйдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс арга буюу цуцалж, ирэх долоо хоногийн Даваа гаригт хийхээр болж, хойшлууллаа. 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжсэн. Улмаар УИХ-д оруулж танилцуулахаар болсон. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадсангүй. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-ын бүлэгт 38, 30 гэсэн хуваагдал байхгүй. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, улстөрч хоорондын харилцаатай холбоотойгоор 10 гаруй гишүүд эсрэг байх шиг байна. Намын удирдлагын зүгээс болон Хяналтын хорооноос биечлэн уулзаж, ойлголцох тал дээр ажиллаж байна. Засгийн газрыг огцруулах тухай ярьсан гишүүнийг МАН-аас хөөнө" гэж  мэдэгдсэн юм. Гэвч ачир дээрээ хуваагдал хэвээр байгааг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлаад ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас харагдав. Нөгөө талдаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам дотроо хүчгүй байна гэж хэлж болохоор байна.

Товчхондоо 30-ын талаа бярдаад томилгоогоо хийчихнэ гэж бодсон ч бүтэлгүйтлээ. 

Хууль зүйн салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд танхимаа бас бүтэн болгохын тулд Ерөнхий сайд 30-ын талтайгаа зөвшилцөх үү, аль эсвэл Ардчилсан намтай зөвшилцөх үү гэдэг сонголтын өмнө эс хүссэн ч ирж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Шаардлага тавьснаас хойш тав дахь хоногтойгоо золгож байна. Учир нь, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд Засгийн газрын тэргүүний хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол нь зардлыг бууруулах бус тэлсэн, Монгол Улсын 2027 оны төсөв нь 2026 оны төсвөөс 10 их наядаар тэлсэн,  зардал өндөртэй тул итгэл үзүүлэх асуудлыг парламентаар хэлэлцүүлж дэнслүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. 

УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлэг ийн хоёр хуваагдаад байгаа нь өнөөдөр үүссэн асуудал биш. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас буулгасан үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Удирдлагууд нь хуваагдал байхгүй, эвтэй байгаа гэх үгийг хаягласаар ирсэн ч төрийн ажлыг дахин гацахад хүрэв. 

УИХ дахь МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаад бүлгийн дарга нь бас буруутай. Дээр нь УИХ-ын дарга парламентаа "базаж" чадахгүй байна гэж хэлж болно. 

Сануулахад, Монголын парламентын түүхэнд ирцээс болж сайдаа томилж чадахгүй гацсан анхны тохиолдол энэ боллоо. 

 

15 : 30
2026-9-17

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох саналыг сонсох гэсэн ч ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсохоор УИХ-д яаралтай оруулж ирсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой гишүүдийн ирц 50 хувийн босго давж чадахгүйгээс товлосон цагаасаа 1.30 цаг өнгөрөөд байна. Одоогоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор ирцэнд орсон гишүүдийн тоо 52 буюу 41.3 хувьд хүрсэн байгаа юм. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдээр гурав хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа дуустал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд оролцохгүй байхаар шийджээ. Иймээс Засгийн газрыг бүрдүүлж байгаа УИХ дахь нам, эвсэл ирцээ бүрдүүлэх шаардлагатай болж байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй, дангаараа ирц бүрдүүлэх боломжтой ч Засгийн газрын хэд хэдэн сайд нар нь гадаадад болон дотоодод томилолтоор ажиллаж байна. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 43.242.242.59

Я.Содбаатар бол намын гишүүдийг эвлэрүүлэх биш харин ч хагаралдуулж ирсэн. Тэр МАН-ыг өөрийн компани мэтээр төсөөлж дураараа ярьж байна. Дотоод ардчилал гэдэг зүйл эдний намд байхгүй гэдэг нь нотлогдож байна. Бүгд УИХ-ын чуулганд ижилхэн санал өгөх ёстой юм бол МАН-ын нэг гишүүн хуралдаа бусдыгаа төлөөлж суугаад саналаа өгчих. Ийм л юм ярьж байна

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-17 202.9.46.53

МАН-ын ДАРГА,,,,,МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХҮЧГҮЙДСЭН ЮМ БИШ .,,,МАН-ын ДЭЭДЧҮҮД дотоод хагарлыг ТӨРИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛГОЛГОХООР ТЭР ШҮҮ ДЭЭ.,,, ТЭР НЬ ЖАГСААЛТААР ТӨРД ГАРСАН НАМЫН ГИШҮҮД өөрийг нь сонгогчид сонгосон гэж эндүүрсэн хэрэг .УГ НЬ МАН-ыг ДЭМЖИЖ САНАЛ ӨГСӨНИЙГ ӨӨРТ ӨГСӨН САНАЛ гэж ТЭНЭГЛЭХЭЭР ТЭР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.182.123

Гишүүдийн ирц хүрдэггүй, өглөө цагтаа ирдэггүй явдал Миеэгомбын хүүгийн үеэс байсаар, ярьсаар ирсэн асуудал.

Avatar

Иргэн 2026-09-17 202.9.41.96

Ухаантан хэлсэн байдаг' Ардчлал гэдэг тийм ч төгс систем биш гэхдээ одоогийн нөхцөлд хамгийн байж болох хувилбар гэсэн байдаг"
Бид яг зөв системэнрээ явж байна уу .гэдгээ эргэн нэг харах цаг болжээ.

Avatar

иргэн 2026-09-17 103.229.121.166

Төр засгийн хямрал оргилдоо хүрч байна даа Энэ хямралын эх нь Оюунэрдэнийг бэрдээ цүнх авч өгснийг том хүн сэвсэн явдал байсан. Монголд шудрага ёс тогттол нэлээд хэдэн жил хэдэн засаг хэрэгтэй Ирээдүйд шудрага ёс ялж хөрөнгөтэй хүмүүс эрх мэдэлтэн төр эргүүлдэг явдал зогсох нь зайлшгүй

Avatar

Cokol 2026-09-17 66.181.182.25

Учралыг торны цаана хийвэл их юм гарна да. Ядаж дуулдаг болох байх

Avatar

Нэргүй 2026-09-17 59.153.115.180

Энэ гишүүдэд цалин хэрэггүй нөхөд олон байгаа байх шүү. Ямар кноп хэдээр дарах гээд цавчих сайд болох сонирхол нь давамгайлах шинжтэй байдаг бололтой

Avatar

Нэргүй 2026-09-17 64.119.24.34

хуралд оролцсоноор нь цалин өгдөг л болох хэрэгтэй: тасалдаг новшнуудыг нам нь сонгогдох эрхтэй нь ярих хэрэгтэй. сонгогчидынхоо төлөө ажиллана гэж нэр дэвшээ биз дээ

Avatar

зочин 2026-09-17 202.131.227.179

Хурал тасалж,ёс зүйгүй гишүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.127

худл хэь ам даржбгаад манжхужангууда шаажавхмнж тэгхээр манжхужаагууд манжхужаагууд манжхужааг хл тусм манэхужаагуудтшаэж авср иран ингийр боьиулх хэргтэй.

Avatar

Зочин 2026-09-17 192.82.92.42

Яасан их яарч сандарч байнаа?!!!! МАН улс удирдаж чадахгуй бна, тармаар юи.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.70.34.98

ажлаа хий лдээ

Avatar

Иргэн 2026-09-17 202.55.186.137

Хурлаа хийж асуудлаа шийдээч ээ!!! Төсвийн тодотголоо хурдан хэлэлцэж шийдэхгүй бол иргэд цөхрөнгөө барж байна. Чуулганы танхимд ороод эсрэг санал өгөх эрх та нарт байгаа. Хуралдаа суухгүй, асуудлаа хэлэлцэхгүй, шийдэхгүй байна гэдэг чинь ажлаа хийхгүй байна гэсэн үг мөн биз дээ? Эсхүл УТН, амин хувийн ашиг хонжоо хараад байдаг юм уу? Төр барьж тоглох эрх та нарт байхгүй!!

Avatar

Нэргүй 2026-09-17 64.119.20.62

шуумар банди эцэгтэйгээ тонил ацаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж