Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

www.news.mn шинэчлэгдлээ

Монголын хамгийн олон хэрэглэгчтэй мэдээллийн www.news.mn  сайтад тавтай морилно уу. Улс орны болон дэлхий дахины үйл явдал, мэдээ мэдээллийг хамгийн шуурхай хүргэдэг www.news.mn сайт хоёр дахь хувилбараа нээж байна.    

       www.news.mn-ийнхэн мэдээллийн хамгийн том үндэсний сайтыг гурван жил ажиллуулсан туршлага, мэдээллийн баялаг архив, мэргэжлийн чадварлаг багтаа тулгуурлан бэлтгэсэн politics.news.mn, biz.news.mn, world.news.mn, art.news.mn, sport.news.mn, family.news.mn, tech.news.mn, yellow.news.mn, English.news.mn, news.blog.mn, news.warez.mn, daily.news.mn гэсэн салбар сайт таныг хүлээж байна. Та өөрийн сонирхож буй чиглэл, салбарын багц мэдээллийг хамгийн шуурхай хүлээж авах боломжтой боллоо.

  Гурван жилийн турш хамтран ажилласан Монголын шилдэг аж ахуйн нэгж компаниудын Топ-100 менежерт www.news.mn сайтын шинэ хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Харин өнөөдрөөс хэрэглэгч, уншигч, та www.news.mn-ын шинэ хувилбарыг хэрэглэх боломжтой боллоо. www.news.mn-ын шинэ өнгө төрх та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Өнгөрсөн хугацаанд www.news.mn сайтаар өдөр бүр зочилж алдаа оноо, амжилтын аль алинд санал бодлоо хуваалцаж ирсэн эрхэм харилцагч, хэрэглэгч, болон хамтран ажилладаг бүх байгууллагад талархал илэрхийлье. Ирэх цаг хугацаанд бид тантай дандаа хамтдаа байж, та бүхний мэдээллийн гол эх сурвалж  байх болно.

                                         “NEWS” АГЕНТЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж