С.Наранцогт: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

С.Наранцогт: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

С.Наранцогт: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа.


Монголбанкны ерөнхийлогч С.Наранцогт 

-Монголбанк мөнгөний бодлогын төлөвлөгөөг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа. Энэ нь инфляцын эрсдэлийг хязгаарлахын зэрэгцээ санхүүгийн нөхцөлийг олгом чангаруулж өрхүүд болон ААН-үүдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гэж үзэж байна.

Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг бууруулах инфляцын дарамт бүрэн арилаагүй байна. Харин нэмж чангаруулбал эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн хэрэглээнд илүү хүчтэй дарамт учрах эрсдэлтэй байна гэлээ.

2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурлаа. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь уг бууралтад голлон нөлөөлсөн. Мөн суурь инфляц 6.8 хувьтай байгаа нь энэ өсөлтийн суурь дарамт хэвээр байгааг харуулж байна. Гэхдээ шатахуун, эрчим хүч, төсвийн дарамтын өсөлтөөс инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байна.

Иймээс мөнгөний бодлогын хороо инфляцын бууралтаас гадна ирэх улирлуудад үүсч болзошгүй дарамтыг харгалзан үзэж буйгаа хэлмээр байна.

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн боловч өсөлт голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч байна. Уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул, өрхийн бодит хэрэглээ хоёрдугаар улиралд 4.9 хувиар ахисан нь бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгааг харуулж байна. Гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, гадаад шокыг даван туулах чадавхыг дэмжиж байна. Цаашид мөнгөний бодлогын хороо төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл байдал, эрчим хүчний үнийн нөлөө болон гадаад орчны эрсдэлийн нөлөөг анхааралтай ажиглаж шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авах болно гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 202.126.89.44

Хуцалгүй тэр хуучин ерөнхийлөгч нэртэй хулгайчынхаа тэжээвэр орон тооны илүүдлүүдийг цомхотгож анхны орон тоонд нь хүргэ.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.126.88.111

ЭНЭ НЭГ СҮНС СҮГ ШИГ МУУХАЙ ЦАРАЙТАЙ ГАР БНА.

Avatar

Үйлийн Үр 2026-09-17 202.126.89.176

Төв банкинд Миеэгийн Хүү Агь очоол Улсын Эдийн Засаг Сүйрлээ дэээ…..

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.160.52

Хачин царайтай этгээд вэ??

Avatar

Нэргүй 2026-09-17 202.55.191.130

Тэнэг сэтгүүлч үү, тэнэг ерөнхийлөгч үү. 5 хувийн хүүг хаанаас гаргаж ирэв?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж