Ардчилсан нам долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4/11 мэдээллийн цагаараа өнөөдөр /2026.09.17/ “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн дор хэвлэлийн хурлаа хийлээ.
УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР:
-Төрийн өмчит компани /ТӨК/ түүний төсөв, зардал, зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг сүүлийн 10 жилээр хянах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачлагыг гаргаж байгаа.
ТӨК нь 100 их наядын балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-иас 8.4 их наядын зөрчил илэрсэн асуудал яригдаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хэдхэн хоногийн өмнө ТӨК-ийн хулгай луйврын талаар мэдэгдсэн. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна ТӨК-ийн төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Бид зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв ярьдаг. ТӨК -ийн хөрөнгө гэдэг улсын төсвөөсөө хэд дахин давсан. Гэтэл компанийн хэдхэн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор, даргын гарын үсгээр шийдэгддэг бүтэц байгаад бна.
Ийм учраас сүүлийн 10 жилээр ТӨК-ийн ашиг алдагдал, ямар төсөл санхүүжүүүлсэн юм бэ, түүнийг нягталъя, Хянан шалгах түр хороо байгулъя, УИХ дээр сонсгол хийе гэж байгаа юм.
ТӨК-д өнөөдөр 70 мянга орчим хүн ажиллаж байна, 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байх жишээтэй. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг ТӨК -иар санхүүжүүлдэг. Эргээд ТӨК -иар улс төрийн томилгоо авсан хүмүүс нь улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо үүсчихээд байна.
Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй.
Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наяд.
ТӨК-иар дамжуулж улс төрийн томилгоо хийдэг, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг, нийгмийн чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг хэлбэр байна.
ТӨК -ийн захирал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, эсхүл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн, сайд байсан хүн байна.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын захирал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан. Бид зөвхөн жишээ авахад ийм байна. Бусад компаниудад ч яг адилхан улс төрийн томилгоо хийгддэг. Энэ томилгооноос татгалзах хэрэгтэй. ТӨК -ийг дагасан хөрөнгө, хулгай, хууль бус үйлдэл, ТӨК-ийн үйл ажиллагааг дагасан санхүүгийн луйврыг таслан зогсоож байж, эрүүл нийгэм, эрүүл санхүүгийн бүтцийг ярина.
Монгол Улсын ДНБ-ийн 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна. Коммунист улсад ч 74 хувь байдаггүй. Хятадад өнөөдөр төрийн өмчит компани нь ДНБ ийн 35 хувийг үйлдвэрлэж байна.
Ийм байхаар эрүүл бизнесийн тогтолцоог хэвийн байдлаар хангах боломжгүй болсон гэж үзэж байна.
Ийм учраас УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж, өнөөдрөөс УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлж байна.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:
-Эв нэгдэл нэрийн дор хулгайгаа нуухыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 онд цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан, 2026 онд төсвийн тодотголын өмнө батлагдсан дүнгээр 6.9 их наяд, төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал 7.6 их наяд төгрөг болно. Төсөвт байгууллагаас цалингаа авч байгаа хүмүүсийн тоотой харьцуулж ярих хэрэгтэй байх. 2020 онд 170 мянган төрийн албан хаагч төрөөс цалинждаг байсан бол одоо 209 мянга болж өссөн. Цалингийн нэмэгдэл, ажилчдын тоо хоёрыг зэрэгцүүлээд хангалттай сайн цалин авч байна уу гээд харахаар өрөөсгөл дүн гарна.
Төрийн албан хаагчийг амьтай голтой байлгах хэмжээний цалингаар амьдруулж байна.
Дарга нарынх нь тоо 8000-9260 болж өссөн, үйлчилгээний ажилтан даргадаа үйлчилдэг байлгүй 10 мянгаар өссөн, гүйцэтгэх ажилтан 118 мянгаас 140 мянга, гэрээт ажилтан 3900-5700 болж өссөн. Зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна.
Гэтэл улсын өмчит аж ахуй нэгж дээр 100 их наяд төгрөгийн хөрөнгийн захиран зарцуулалт гадуур явж байна.
ТӨК-ийн захирал 65 сая төгрөгийн цалин авдаггүй, худлаа яриа байна гэж маш олон дарга нар хэлсэн. Та нарт би баримтыг нь өгсөн.
Төрийн банкны захирал Ө.Гантөр 2020 онд 749 сая, 2022 онд 427 сая, 2023 онд 470 сая, 2024 онд 493 сая, 2025 онд 599 сая төгрөгийн цалин авсан. АТГ-ын сайтад байгаа. Өөрсдийг нь энэ мэдээллээ өгөөч гэхээр өгдөггүй.
Ийм хэмжээний цалин авдаг атал Төрийн банкны үйлчилгээ, өрсөлдөх чадвар, гаргаж байгаа үр дүн нь ямар билээ.
Нийслэл гээд том мангастай болсон. Алдагдал нь 7 их наядаар яригдаж байна. Нийслэлийн эрх мэдэлтэй дарга нар 500, 600 тэрбумыг гадаад руу шилжүүлсэн иймэрхүү үр дүнд хүрчмихээд улсын төсвийн алдагдлаас давсан алдагдал гаргачихаад байна.
Г.ХОРОЛ
3,595.72






















































Б.ЕСҮХЭЙ 2026-09-17 103.212.116.49
Өвөө минь…! Та хэлээд өгөөч? Миний эргэн тойронд алба хашиж буй түшмэдүүд хулгай хийгээд болохгүй байна. Яааж зогсоох вэ?…гэж ХААН асуужээ. ӨВГӨН… -Хаан та ӨӨРӨӨ ХУЛГАЙ хийхээ больчих, тэгвэл хулгай чинь зогсноо. гэж хариулжээ. Гэдэг нэгэн үлгэр байдагсан. Хаад, ноёд улсын сан хөмрөгийг идэж уусаар бүр ердийн үзэгдэл болжээ. Шүүх засаглал үгүй Монгол улс Гумелёв гэдэг хүний хэлснээр Мөхөл рүүгээ мөн ч хурдан явж байна даа! УУЛ НЬ МАНАЙД ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДАА түүнээс урган гарсан…
Б.ЕСҮХЭЙ 2026-09-17 103.212.116.49
…ТҮШМЭДИЙН БУРАНГУЙ ҮЙЛДЭЛТЭЙ ТЭМЦЭХ нэгэн жижигхэн нэгжийг байгуулсансан. АТГ билүү…? Өнөөхийгөө бордож тэжээсээр байгаад томоо хувалз, шимэгч хорхой болгож авсандаа. Энэ нэгжид төрд эрх мэдэлтэй хүмүүсийн танил тал, тагнуул, хорлон сүйтгэгчид цугларжээ. Тэр бум, их наядаар нь идэж уусан тухай АРД, ИРГЭД нь нэр устай нь илчилэн ярьдаг ч шудрагаар шийддэг шүүх засаглалаа АВСАЛСАН улс, түүний ядарсан иргэд гонгинож суухаас өөр яахав дээ…!!! Хойд хөрш дайнтай, урд хөрш дайнд бэлдэж…
Б.ЕСҮХЭЙ 2026-09-17 103.212.116.49
… юу юугүй татагдан орохын босгон дээр байгаа өнөө цагт СЭРЭМЖ, СЭХЭЭРЭЛ туйлаас хэрэгтэй сэн. МОНГОЛЫН ТӨРД ШУДРАГА ИРГЭД ХЭРЭГТЭЙ БАЙНА!!!
Зочин 2026-09-17 202.9.46.144
Төрийн эрхэнд аль ч нам гарсан энэ луйвар зогсохгүй шүү дээ. Улам цэцэглэнэ.
Зочин 2026-09-17 202.126.90.200
АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж АН төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна.
Нэргүй 2026-09-17 66.181.185.10
Танай нам ч ялгаа байхгүй санхүүжүүлдэг л байсан. Сонгууль дөхөөд ирэхээр энэ АН МАН- чингууд өргөн хэрэглээний үнийг хөөрөгддөг нь үнэн, Хятад руу бөөн бөөнөөрөө явцгааж санхүүжилт босгодог нь үнэн
Нэргүй 2026-09-17 66.181.160.52
ТӨК-уудыг бүгдийг хувьчлах хэрэгтэй: 3,5 сая иргэндээ тодорхой тооны хувьцааг үнэгүй эзэмшүүлэн үрэн таран хийхгүй байх, луйвардуулахгүй байх нарийн журам тогтоож өгөх шаардлагатай!!! Хамгийн түрүүнд "Эрдэнэт" үйлдвэрийг 100% хувьчлах хэрэгтэй!!! Төрийн өмч гэж хэний ч биш өмч байлгах гэж зүтгээд байгаа төрийн рэх мэдэлтнүүдийг нэрээр нь жагсааж нийтэд ил тавь!!!