БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн тус улсад оршин сууж байгааг мэдээлжээ. Тэдгээрийн 17 нь Монгол Улсын иргэн байна. Монгол Улсын цагдаагийн байгууллагаас гадаад улсад гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн байршлыг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хэрэгжүүлж байгаа аж.
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоон Монгол Улсад авчирсан байна. Үүнээс 16 иргэнийг БНСУ-аас шилжүүлэн авчирчээ.
Одоогоор дээрх этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллага БНСУ-ын Интерполтой хамтран олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн тус улсад байгаа байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах, Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхээр ажиллах юм байна.
3,595.72





















































Нэргүй 2026-09-17 202.9.41.44
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y****n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten
Нэргүй 2026-09-17 64.119.21.215
хулгайч нарыг авчруулхаар монголын алдарт хулуугч курц женералыг явуул…
ЗОЧИН 2026-09-17 203.91.115.45
БАДАМЖУНАЙГ БӨӨН ЗАРДАЛ БОЛГООД АВЧИРААД ШОРОНД ХИЙСЭН ГЭСЭН ИРЬ АРХАНГАЙД АЙЛЫН НАЙРЫН ХОЙМОРТ СУУЖ БАЙНА ЛЭЭ. АРИУН ЯВДАЛ УУ.
ахмад настан 2026-09-17 59.153.86.82
төр тоносон Удаанжаргал , Амундра , Эрдэнэбилэг , авилга авч хэрэг шийдэж байсан шүүгч Төмөрбат зэрэг олон эрх мэдэлтэн энэ хүмүүсийг хамт авч ирсэн юм уу