Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

Улсын ерөнхий прокурорын газраас танилцуулсан мэдээллээр сүүлийн жилүүдэд шинэ төрлийн эм, бэлдмэлүүд зах зээлд нэвтрэхийн хэрээр эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомжийн зөрчил тасралтгүй өсөх хандлагатай байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 онд 107 зөрчил бүртгэгдэж байсан бол 2024 онд 178, улмаар 2025 онд 222 зөрчил болж жил бүр дараалан нэмэгджээ. Эдгээр зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг авч үзвэл, 2023 онд ногдуулсан 50 торгуулиас 49-ийг нь, 2024 онд ногдуулсан 117 торгуулиас 114-ийг нь нөхөн төлүүлсэн байна. Харин 2025 онд зөрчлийн тоо өсөхийн зэрэгцээ хяналт шалгалт эрчимжсэнээр нийт 635 торгууль ногдуулснаас 590 зөрчлийн торгуулийг нөхөн төлүүлж чаджээ.

Энэхүү зөрчлийн өсөлт үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 71 иргэн, хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоод байна.

Эдгээр иргэн болон хуулийн этгээдэд оногдуулсан нийт 109 сая төгрөгийн торгуулиас өнөөдрийн байдлаар 58 сая төгрөг нь төлөгдөөд байгаа аж.

Улсын хэмжээнд эм, бэлдмэл шинээр бэлтгэгдэж байгаатай холбоотойгоор түгээмэл гарч буй зөрчлүүдийг дурдвал, эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, экспортлох болон импортлоход тавигдах шаардлага, стандартыг зөрчих, түүнчлэн төрийн бүртгэлд бүртгүүлээгүй эм, бодис, хэрэгслийг дур мэдэн зах зээлд нийлүүлэх явдал давамгайлж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний шатанд жор баригч нар иргэдэд эмийн талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, заавал жортой олгох эмийг жоргүйгээр худалдах, эмч нар жорыг стандартын дагуу бичихгүй байх, мөн эмийн хэрэглээний явцад илэрсэн гаж нөлөөг холбогдох байгууллагад мэдээлэхгүй нуун дарагдуулах зэрэг зөрчлүүд маш түгээмэл бүртгэгдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.40.112

манж хужаагууд х***а манж тооны олноор бүлглж шхаж эзлж ялчахд араасмнь худоаа маллж тайвшуурлдг атгарммаллх аргтай.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.126.90.131

одоо энэ нэг х***а манж бүлг энэ тэглэ тэр тэглэ гж х***а мэнж газрын нэр барьж урвуулж х***а манж нэр барьж урвуулж шааж хужааманжууд х***а манж ажлаа нэр барьж урвуулж ашглж хужааманж нэр барьж амжуулдгийг болих хэргтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж