Ньюс хөтөч: Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн чуулган болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн чуулган болно

Ньюс хөтөч: Монгол-Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн чуулган болно

Өнөөдөр /2026.09.17/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


09:00 цагт: “Монгол, Японы хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл-2026” үйл ажиллагаа МУИС-ийн Номын санд болно.

09:00 цагт: “ANOH 2026: Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын шилдэг туршлага, инновацыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын хурал “Шангри-Ла” зочид буудалд болно.

09:30 цагт: Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026 “Милленниум плаза” зочид буудалд болно.

10:00 цагт:  УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: Монгол-Хятад-Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн XIX нэгдсэн чуулган МҮХАҮТ-д болно.

10:00 цагт: БНХАУ-ын ӨМӨЗО-ын XIV соёлын өдрүүдийн хэвлэлийн хурал “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.

10:15 цагт: Хятад, Монголын тинк танк форум “Туушин” зочид буудалд болно.

11:00 цагт: АН-ын 4:11 мэдээллийн цаг Төрийн ордны 3 давхарт болно.

11:00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойд зориулсан цэцэг өргөх ёслол Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд болно.

11:00 цагт: “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол Улсын Гуравдугаар төв эмнэлэгт болно.

14:00 цагт: Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын ээлжит, макро зохистой бодлогын талаарх хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкинд болно.

14:00 цагт: “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” сургалт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж