ТАРИАЛАНЧИД, ХАДЛАНЧИД, МАЛЧИД АНХААРНА УУ.
9-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно.
9-р сарын 18-наас ихэнх нутгаар сэрүүснэ. Тиймээс:
- Бороо орохоос өмнө болц гүйцсэн ургацаа хураах ажлыг эрчимжүүлэх;
- Хураасан ургацыг чийг, бороонд норохоос хамгаалж, хуурай нөхцөлд хадгалах;
- Хадлан, ургамлын үлдэгдлийг бороонд норохоос өмнө хурааж, нөмөр хуурай газар хадгалах;
- Цаг агаарын нарийвчилсан мэдээг /weather.gov.mn/ цахим хуудаснаас тогтмол авч, ургац хураалтын ажлаа зохицуулахыг зөвлөж байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ