"Томуугийн улиралд 500 мянган хүнийг вакцинаар дархлаажуулна"

"Томуугийн улиралд 500 мянган хүнийг вакцинаар дархлаажуулна"

"Томуугийн улиралд 500 мянган хүнийг вакцинаар дархлаажуулна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны тархвар судлаач эмч Б.Цэлхаасүрэнгээс томуугийн вакцины талаар тодрууллаа.


-2026–2027 оны улирлын томуугийн вакцины нийт хэдэн хүн тунг Монгол Улс захиалсан бэ? Одоогоор хэдэн хүн тун вакцин хүлээн аваад байна вэ?

-Улсын хэмжээнд 2026–2027 оны томуугийн улиралд зорилтот бүлгийн иргэдийг улирлын томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулах зорилгоор нийт 500,000 хүн тун вакцин захиалсан. Өнөөдрийн байдлаар буюу 2026 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 333,000 хүн тун вакциныг хүлээн аваад, дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үлдэгдэл 167,000 хүн тун вакциныг есдүгээр сарын сүүлээр татан авч, зорилтот бүлгийн бусад иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байна.

-Томуугийн вакциныг ямар иргэдэд үнэ төлбөргүй хийх вэ?

-Засгийн газраас жил бүр томуугийн улирлыг угтан өвчлөлийн нөхцөл байдалд үндэслэн эрсдэлт болон зорилтот бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг.

Үүнд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, боловсролын байгууллагын багш, ажилтан зэрэг зорилтот бүлгийн иргэд хамрагдана.

-Нийт хэдэн хүнийг томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөсөн бэ?

-Улсын хэмжээнд 2026–2027 оны томуугийн улиралд зорилтот бүлгийн иргэдийг 500,000 хүн тун вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд вакцины нийлүүлэлтийг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 333,000 хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Үлдсэн 167,000 хүн тун вакциныг есдүгээр сарын сүүлээр татан авч, дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ.

-Дархлаажуулалтын ажил хэзээнээс эхэлсэн бэ? Одоогоор хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн. 2026 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 41.7 хувьтай байна. Дархлаажуулалтын ажил цаашид үргэлжилж байгаа бөгөөд вакцины нэмэлт нийлүүлэлт хийгдсэнээр зорилтот бүлгийн иргэдийг үргэлжлүүлэн хамруулна.

-Хүлээн авсан 333,000 хүн тун вакциныг аймаг, нийслэлд хэрхэн хуваарилсан бэ?

-Одоогоор хүлээн авсан 333,000 хүн тун вакциныг орон нутаг болон Улаанбаатар хотод хуваарилан түгээсэн. Орон нутагт 125,760 хүн тун, Улаанбаатар хотод 207,240 хүн тун вакциныг тус тус түгээсэн. Хуваарилалтыг тухайн орон нутгийн хүн ам, зорилтот бүлгийн иргэдийн тоо болон хэрэгцээнд үндэслэн зохион байгуулж байна.

-Орон нутаг болон Улаанбаатар хотын вакцины хүрэлцээнд ялгаа гарч байгаа юу?

-Одоогоор хүлээн авсан вакциныг орон нутаг болон нийслэлд зорилтот бүлгийн хүн амын тоо, хэрэгцээнд үндэслэн хуваарилсан. Улсын хэмжээнд нийт 500,000 хүн тун вакцин захиалсан бөгөөд одоогоор 333,000 хүн тунг хүлээн авч, хуваарилалт хийсэн. Үлдсэн 167,000 хүн тун вакциныг есдүгээр сарын сүүлээр татан авч, шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэн хуваарилна. Иймээс вакцины нийлүүлэлт болон хуваарилалтыг үе шаттайгаар зохион байгуулж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.

-Цаашид нэмэлт вакцин нийлүүлэх шаардлагатай юу?

-Нийт 500,000 хүн тун вакцин захиалсан бөгөөд үүнээс 333,000 хүн тунг одоогоор хүлээн авсан. Үлдсэн 167,000 хүн тун вакциныг есдүгээр сарын сүүлээр татан авах төлөвлөгөөтэй байна. Тиймээс одоогоор захиалсан нийт хэмжээний үлдэгдэл вакциныг татан авч, зорилтот бүлгийн бусад иргэдийг дархлаажуулах ажлыг үргэлжлүүлнэ.

-Иргэд хаана, хэрхэн томуугийн вакцинд хамрагдах боломжтой вэ?

-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг бүх сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр зохион байгуулж байна. Тиймээс зорилтот бүлэгт хамаарах иргэд өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн байгууллагад хандаж, томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

-Иргэдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Иргэдийг томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын ач холбогдол болон хамрагдах боломжийн талаар мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Цаашид ч иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг нэмэгдүүлж, вакцин хаана хийгдэж байгаа, ямар зорилтот бүлгийн иргэд хамрагдах боломжтой зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллана.

-Иргэдэд хандаж ямар зөвлөмж өгөх вэ?

-Томуу нь улирлын чанартайгаар тархдаг амьсгалын замын халдварын нэг бөгөөд ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй болон архаг хууч өвчтэй иргэдийн хувьд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Иймээс зорилтот бүлгийн иргэдийг томуугийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Вакцинжуулалт нь томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Иргэд вакцинжуулалтын талаарх мэдээллийг өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн байгууллагаас авч, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 202.21.108.17

ЗА ХОР ЦУС РУУГАА ШАХУУЛЖ Л ТЭНЭГТЭВ ДЭЭ !!!! ӨНӨӨ ЦАГТ ЧӨТГӨРҮҮД ДЭМБ-д ЭЗЭН СУУЖ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ !!!!!!!! ЗАЗА ТЭГЭЭД ИТГЭХГҮЙ ТЭНЭГҮҮД ТЭР Л БИЗ !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж