VS: Хувийн цэцэрлэгтээ санхүүжилт авсан, аваагүй

VS: Хувийн цэцэрлэгтээ санхүүжилт авсан, аваагүй

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кингс" сургуульд 3.5 тэрбум төгрөгийг хувьсах зардал нэрээр олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан байсан гэх асуудлын араас Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хоёр хувийн цэцэрлэгтэй, түүндээ төрөөс хувьсах зардал авсан” гэх мэдээллийг хийв. Гэвч энэ мэдээллийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл няцаалаа. Тэрбээр “Надад болон ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Мөн хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес эрхэлдэггүй учраас улсаас санхүүжилт авна гэсэн ойлголт байхгүй” гэж мэдэгдсэн юм.

“News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын байр суурийг онцоллоо.


Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авсан байна.Санхүүжилтийн дүнгээрээ 1.3 тэрбум төгрөг авсан байна.

Өчигдөр Л.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт өгөх нь буруу гэж ярьсан байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Өөрийнх нь хамаарал бүхий “Глобал” сургууль төрөөс санхүүжээд л явж байгаа юм билээ шүү дээ.

Ардчилсан намын үе үеийн дарга нар нь төрөөс санхүүжилт авч болдог. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжээр хичээл ордог гурван сургууль байна. Судалгаанд ороод сул байр байгаа. Үүнийг нь намар төсөвт суулгаж, тендер зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийг оруулж болох юм байна гэдгийг судалсны үр дүнд энэ төсөл хэрэгжсэн.

Батлаагүй төсөв дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан юм шиг бичиж байгаа энэ алиа данзан зүйлээ зогсоогооч ээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-МАН-ынхан биднийг өөрсөдтэйгөө адилхан авлига, хулгайн хэрэгт холбогдсон мэтээр харагдуулахыг хичээж байна. Надад болон ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Мөн хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес эрхэлдэггүй учраас улсаас санхүүжилт авна гэсэн ойлголт байхгүй.

Харин ТЭСО компани байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагатай хамтран, хүүхдийн цэцэрлэгийн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн.

Үүнийг Боловсролын сайд өөрөө 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулах санаачилгыг ТОП 100 аж ахуйн нэгжүүд манлайлж ажиллана” хэмээн мэдээлж, ТЭСО компанийн хэрэгжүүлж буй ажлыг сайн жишээ болгон дурдсан байдаг. Тухайн үед ТЭСО компани Сонгинохайрхан дүүрэгт 55 дугаар цэцэрлэгийг байраар үнэ төлбөргүй хангаж байсан. Улмаар уг цэцэрлэг татан буугдсаны дараа Хан-Уул дүүргийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэхэд ТЭСО компани мөн адил дэмжлэг үзүүлсэн. Тус цэцэрлэг өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж, 150 орчим хүүхэд хүмүүжиж байна.

Энд нэг чухал ялгаа бий. Энэ бол хувийн цэцэрлэг биш, улсын цэцэрлэг. Тиймээс эрхлэгч, ажилтнуудыг төрөөс томилж, цэцэрлэгийн үйл ажиллагааны санхүүжилт улсын цэцэрлэгийн дансаар дамжин явагддаг.

ТЭСО компанийн зүгээс уг цэцэрлэгийн байрыг үнэ төлбөргүй ашиглуулж байгаа. Түүнчлэн цэцэрлэгийг ажиллуулах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийт 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 орчим сая төгрөгөөр тохижилт, тоног төхөөрөмжийн зардал гаргасан. Хүүхдийн хоолны аяга, тавгаас эхлээд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг стандартын дагуу бүрдүүлж, улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй ашиглуулж байна. Уг байрны ашиглалтын түрээсийн зардлыг ТЭСО компани авах боломжтой ч өнөөг хүртэл энэ хэлбэрээр төлбөр нэхэмжлэхийн оронд цэцэрлэгийн урсгал зардалд дэмжлэг үзүүлж ирсэн.

Тэгэхээр энд хувийн цэцэрлэг ажиллуулж, улсаас санхүүжилт авч ашиг олсон асуудал биш. Харин улсын цэцэрлэгийг байр, орчин, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдүүд үнэ төлбөргүй суралцах боломж бүрдүүлсэн бодит ажил яригдаж байна.

Ийм нөхцөлд дээрх ажлыг “Улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан хувийн хоёр цэцэрлэг” гэх байдлаар тайлбарласан нь олон нийтэд бодит байдлыг буруу ойлгуулах эрсдэлтэй. МАН явуургүй болсон улс төрийн арга барилаа үргэлжлүүлэн ашиглаж, МАН-ын даргатай холбоотой хулгайн асуудлыг надтай холбох гэсэн арга ядсан үйл ажиллагаа л гэж харж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 103.168.34.61

ОДОНГИЙН БУТАЧ ХҮҮ ЦОГТГЭРЭЛ ГЭЖ НЭГ ИХ АРИУН ЮМ ЯРЬСАН ГЛГ БАЙХ ЮМАА…ДОРИЛОГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЛСАН 800 САЯ ДОЛЛАР БОЛ ТЭСО ГРУПП ШҮҮ ДЭЭ..

Avatar

Xyжаа 2026-09-16 202.9.46.88

Энх амгалан муу х***а чи болиочээ. Өөрийнхөө хулгайг булзааруулах гэж өдөр болгон чичирч салганаад. Хорвоогоос зайл муу xyжаа хулгайч!

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.88.203

Хараалаа болиочээ

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.190.46

АН-ЫН ДАРГА ГЭЖ ЭНЭ НӨХӨР АРИУН ЯВДАЛТНЫ ДҮР ЭСГЭХТЭЙ ГАРАМГАЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-09-16 103.26.195.168

Төрийн сайд Энх- Амагланг овоо юм болов уу гэсэн эргүү гар бна дөө

Avatar

ctrany galzyyral, Cameraar yag chun ydurdana,xyzJ& 2026-09-16 202.126.91.73

bolunibr TB – #;

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.178.21

ЭНХ-АМГАЛАН ИХ ТЭВДЭЭД, БУХИМДААД, БУСДЫГ БУРУУТГААД, БУЛЗААРУУЛААД ИХХЭЦҮҮ БАЙНА. ЦОГТГЭРЭЛИЙН ЯРИА ҮНЭН БОЛ УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ БИШ. ЭСРЭГЭЭРЭЭ ХУВИЙН КОМПАНИАС МӨНГӨ АВСАН УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ БАЙНА. Тэр жагсаалтаар орсон гишүүдийг шуналтангууд гэсэн. Ариунзаяаг түгжилмаа гэж хоч өгсөн. ЕС-ийн хамаарал бүхий цэцэрлэг хүсэлт гаргаагүй, мөнгө өгнө гэж УИХ шийдээгүй г.м. хэн ч үнэмшихгүй зүйл, мэдээжийн зүйл яриад л тэвдээд байна. ЯААГААД ? .

Avatar

Нэргүй 2026-09-16 64.119.27.84

Энхамгалан булхайгаа бурууруу чихэх гээд буруу ишилсэн сүх шиг болчич

Avatar

Нэргүй 2026-09-16 202.21.107.112

Энхамгалан гэж алиа салбадай юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж