Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

2026 онд зохион байгуулагдсан олон улсын математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун, техник, технологийн 11 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 36 медальт болон тусгай байр эзэлсэн байна.

Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

😂😂😂😂 2026-09-16 202.126.89.176

Дэлхийн өнгөтэй өөдтэй улсууд 2050, 2060 онд Ажиллаж Амьдарч бна гэхийн тэр нь ч Үнэн. Гэвч Монгол улс мань 1921 он дээрээ л Амьдраад байхын….Одоо болтол Цэдэнбалаа тахин шүтэж, Өнгөрч одсон 100 жилүүдээ нижгэр тэмдэглэсээр …..

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

зг газр гэсн толгойд шаасн хужааманэ гар хөл боол баяд шдэ бас мушгих гээд шаасн. хужааманж бодлго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж