“Н.Номтойбаярыг оргосон гэж мэдүүлэг өг гээд хорихынхныг хавчиж байсан нөхөр А.Намсаманд”

“Н.Номтойбаярыг оргосон гэж мэдүүлэг өг гээд хорихынхныг хавчиж байсан нөхөр А.Намсаманд”

“Н.Номтойбаярыг оргосон гэж мэдүүлэг өг гээд хорихынхныг хавчиж байсан нөхөр А.Намсаманд”

Над руу өнөө өглөөнөөс эхлээд дайралтууд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга А.Намсаманд гэж нөхөр нэг мэдээлэл тавьсан. Гадаадын нэг компанитай холбоотой төлбөр тооцооны асуудал үүссэн. Валютын ханшийн зөрүүнээс болж төлбөр тооцооны асуудал үүссэн юм.  Энэ асуудал Герман улсын олон улсын арбитр дээр явж байгаа. 53 тэрбум гээд байгаа нь ШШГЕГ өөрсдөө хууль зөрчөөд хамаарал бүхий компанийн дансыг хаасан. Тэрнийх нь дагуу хууль бус үйлдлээ зогсоогооч ээ гэж хандсан зүйл бий. Түүнээс өр төлбөрт орсон асуудал байхгүй. Асуудлыг буруугаар эргүүлээд байна. Холбогдох газар нь мэдээллээ өгнө биз.

-Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан өчигдөр ноцтой мэдэгдэл хийсэн, харин өнөөдөр Ерөнхий сайд чөлөөллөө?

-Мэдээллийг нь сонссон, 2021 онд намайг хилсээр ял эдэлж байхад Н.Номтойбаяр Мөнгөнморьтоос оргоод Булганы хорих дээр очиж, С.Баяр даргыг эргэсэн гээд бүрэлдэхүүн гаргаад шалгаж байсан асуудал бий. Тийм зүйл болоогүй. Оргох битгий хэл, 2021 оны нэгдүгээр сарын 22-нд шоронгоос гарах бололцоо байхад гарахгүй гээд сар гаруйн хугацаатай суусан хүн ш дээ, би. Хүний улс төрийн шар хор тэмцэл гэж байна ш дээ. Тэнд эхлүүлсэн байсан ажлаа нэр төртэй дуусгая гээд. Тэгэхэд энэ А.Намсаманд гэж нөхрийн нэр сонсогдож байсан. Хэд хэдэн хорих ангид ажиллаж байсан нөхдийг дуудаад “Н.Номтойбаярыг шоронгоос оргосон гэж мэдүүлэг өг” гэж шахаж шаардан, тэд “Хүнийг хилс хэрэгт гүтгэж чадахгүй” гээд ажлаас халагдаж байсан. Би өөрийнхөө амсаж байсан энэ зүйлийг мэдэхийн дээдээр мэдэх учраас өчигдөр С.Амарсайхан сайдын ярьж байсан асуудалд итгэхийг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 202.179.11.230

Eruusuu said nariig mash buruu humuuseer songoh yum.

Avatar

Зочин 2026-09-16 103.57.93.105

НЯМТАЙШРЫН ЭРХИЙН ТЭНЭГ ХҮЧИНДЭГЧ НЯЛХ СЭНГҮМ ХӨГШРӨӨД ИРХЭЭРЭЭ ЗАН НЬ ДАРАГДАЖ Л БАЙГААН БАЙНА. СУРСАН ЗАН НЬ Ч АРИЛАХГҮЙ Л ДЭЭ

Avatar

иргэн 2026-09-16 64.119.27.64

Мэдэж байсан юм бол яагаад хэлж ярилгүй өөгшүүлээд хэрэг хийх боломжийг олгоод өдийг хүртэл дуугүй яваад байсан юм бэ?

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.88.203

аан энэ өшөагөө авч эрэлж

Avatar

Нэргүй 2026-09-16 103.229.122.75

Номтойбаяр худлаа яриагүй гэж итгэж байна. Тэр ШШГ-ийн дарга нар гэж ямар хүмүүс байгаа юм бол оо? Хэрүүлийн бузар болж Эх орон, ард түмэн зовох вий дээ, холуур, холуур!

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.190.46

ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Зочин 2026-09-16 66.181.186.149

Таарсан хүнээ өмөөрчээ язарчимгүй баына

Avatar

Zochin 2026-09-16 202.126.89.245

Chi bol archaagyi er sh dee. Hyn horvood gantshan amidarna sh dee

Avatar

иргэн 2026-09-16 66.181.171.252

Өрөө төлөөч өө, тэр явдаг жорлон шиг нөхөр зөв л шаардлага тавьсан байна.

Avatar

Нэргүй 2026-09-16 64.119.16.171

Бас л өс хонзон ханхалж байна. Яасан ч ядаргаатай дуусдаггүй хор шар вэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж