"ТӨК-иуд 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн"

"ТӨК-иуд 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн"

"ТӨК-иуд 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн"

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргах шийдвэрийг гаргасан. Эдгээрийн дийлэнх нь цаасан дээрх компани байсан гэдэг шүүмжлэл ч байна. Яг ямар төрийн өмчит үйлдвэрийн газрууд багтсан бэ?

-Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын статусыг өөрчлөх ажлыг шийдсэн. Энэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас өмнө нь улсын үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болгох шаардлагатай. Улсын үйлдвэрийн газар гэдэг ангилалд багтаж байгаа 65 газрын заримыг нь компанийн хэлбэр рүү, нөгөө хэсгийг нь нийтийн үйлчилгээний байгууллагын статус руу шилжүүлэх шаардлага үүссэн.

Тэгэхээр Засгийн газар улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаатай холбоотойгоор улсын үйлдвэрийн газартай холбоотой асуудлыг оруулж, шийдвэрлэсэн гэж ойлгож болно.

Нийт 65 улсын үйлдвэрийн газрын нэг хэсэг нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, нөгөө хэсэг нь улсын төсөвт үйлдвэрийн газар байсан. Эдгээрээс 16 газрыг нь компанийн хэлбэр рүү шилжүүлж, 32 газрыг нийтийн үйлчилгээний байгууллага болохоор Засгийн газрын тогтоол тусгасан. Гуравт, 4-5 байгууллагыг чиг үүргийнх нь дагуу нэгтгэн нийлүүлэхээр болсон.

-Тэгэхээр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаас илүүтэй статусыг нь өөрчилж, "зүсийг нь хувиргасан" ажил болсон юм биш үү. Энэ цомхотголыг хийснээр нийт хэдэн төгрөгийн хэмнэлтийг хийх юм бол?

-Бид ерөнхийдөө чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн талын шинжилгээ, боловсон хүчний байдал гээд өргөн цар хүрээтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Тийм учраас хэчнээн хүний ажлын байрыг цомхотгож байна вэ гэдэг асуудал маш чухал. Ер нь 2026 оны улсын төсвийг дагаад Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль дээр заалт орсон.

Уг заалтад 2-3 жил дараалан тухайн төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниа ашиггүй ажиллуулвал татан буулгах буюу гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлнө гэж заасан.

Ийм хуулийн заалт хэрэгжиж эхэлж байгаа учраас цаашдаа энэ зарчмаар ажиллана. Хоёрт, энэ хүрээнд ойролцоогоор 100-200 хүнийг ажлаас халагдана. Энэ асуудлыг шийдэхдээ өөр ажлын байр санал болгох эсвэл хуулийн дагуу ажилгүйдлын тэтгэмжийг олгож, хэн нэгнийг хохироохгүй байх үүднээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Эдгээр 65 төрийн өмчит үйлдвэрийн газар бол улсын төсвөөс 150 тэрбум төгрөгийн дэмжлэгийг жил бүр татаас хэлбэрээр авдаг бол эргүүлээд улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлдэг байсан. Ерөнхийдөө шинэ хуулийн зохицуулалтаар төрийн өмчит компаниудыг арилжааны болон ашгийн бус гэж хоёр ангилсан гэсэн үг. Тэгэхээр бид 16 үйлдвэрийн газрыг компанийн хэлбэр рүү шилжүүлэхдээ цаашид ашигтай ажиллах боломжтой гэж харж, тооцоолсон.

Зарим нэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа 14 үйлдвэрийн газар бий. Хэд хэдэн аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулсан.

Энэ төвийг компани гэж авч үзэх боломжгүй, цэвэр улсын төсвөөс санхүүждэг байх жишээтэй. Харин "Найрамдал" зуслангийн статусыг яах вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн. Үүнийг ажлын хэсгийн хүрээнд ярилцаад, улсын татаасыг зогсоож, компанийн статус руу оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Бид төрийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүргийн давхардал, удирдлагын зардлуудыг судалж ажилласан. Ингэснээр нэг жилд хамгийн багадаа 10 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцоолсон юм.

-Бас нэг онцлох зүйл нь ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт нь ил тод, хяналттай болно гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Төрийн өмчийн бодлогын газрын даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна. Ийм боломжтой юу?

-Энэ бол Засгийн газрын өөрийн бүрэн эрхийн асуудал. Засгийн газраас УИХ-д энэ асуудлыг төсвийн тодотголтой хамт оруулж ирж байна. Тэгэхээр эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Төрийн өмчит компаниуд улсын төсөвтэй ямар хэлбэрээр хамтран ажилладаг вэ гэхээр төсөвт ногдол ашиг л төвлөрүүлдэг. Ер нь олон улсын жишгээр төрийн өмчит компаниуд нийт орлогоосоо зардлаа хасаад, цэвэр ашгаасаа хуваарилалт хийдэг. Цаана нь тодорхой хэмжээнд компаниа авч үлдэж, хөрөнгө оруулалтаа хийх зардлыг заавал авч үлдэх ёстой байдаг. Өнөөдөр Монголын ТӨК-иуд энэ бүхнийг тооцож, ногдол ашгаа хуваарилж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр уул уурхайн салбарын компаниудаас бусад салбар дахь компаниудын ногдол ашгийг хуваарилдаг.

Энэ жилийн тухайд 80 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлэхээр хуваарилалт хийгээд ажиллаж байна.

Үүнээс гадна энэ асуудал холбогдох хууль хоорондын ялгамжтай байдлууд нөлөөлж байна. Тухайлбал, Засгийн газраас ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа гэхэд 100 хувь төрийн өмчит компани  ч гэсэн үйл ажиллагаагаа Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл ногдол ашиг хуваарилах эсэх тухай асуудал нь тухайн компанийн эрх барих дээд байгууллага болох ТУЗ шийдвэрлэдэг. Магадгүй тухайн компанийн жилийн орлого, ашгийг тооцоолж үзээд, ТУЗ нь тэр жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ч гаргаж болно. Учир нь хуулиндаа ингэж болно гээд заачихсан. Ийм ийм асуудлыг төсвийн хуультайгаа уялдуулан нэг мөр хуульд тусган зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж харж байна.

"ЭРЧИСТ МОНГОЛ ТӨХК 7-8 ТЭРБУМЫН ЗАРДАЛ ГАРГАСАН, 1.5 ТЭРБУМЫН ӨРИЙГ БАРАГДУУЛСАН"

-Засгийн газраас "Эрчист Монгол" ТӨХК-ийг татан буулгасан. Энэ компанийн үүсгэсэн өр төлбөр болон ажилчдын ажилгүйдлын тэтгэмжийг бүрэн олгож, барагдуулсан уу?

-Ер нь тус компанид ажиллаж байсан бүх ажилчдад ажилгүйдлын тэтгэмжийг олгосон гэдэг мэдээлэл авсан. Компанийн үүсгэсэн өр төлбөрөөс нь 1.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Ойролцоогоор 7-8 тэрбум төгрөгийн зардал гаргасан юм билээ. Мэдээж үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний менежментийн зардлаа төвлөрүүлэх ёстой компаниуд нь тэр төсвөө бүрдүүлээгүйгээс алдагдал үүсч, үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны банкнаас богино хугацаатай зээл авсан нь явсаар байгаад өр төлбөр болсон.

Төрийн ч бай, хувийн ч бай компанийг татан буулгахад хамгийн багадаа хагас жил үргэлжилдэг. Тухайн компани нь өр төлбөртэй бол тэрнээс урт хугацаа шаардана. Тийм учраас энэ компанийн өр төлбөр барагдуулах ажил төгсгөлийн шатандаа явж байна гэж ойлгож болно.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын өмчлөлийн 90 гаруй объектыг 99 жилийн хугацаатай ашиглуулах, зохицуулах хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлаар үнэн зөв мэдээллийг түгээхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгө, түүний эдэлбэр газрын тухай ярьж байгаа шүү. Монголын Улсын газар нутаг дээрх ОХУ-ын өмчийн асуудал юм. Эхний шатны хэлэлцээр нэлээд хэдэн жилийн өмнө хэрэгжсэн. Одоо үүний үргэлжлэл болгон хоёр дахь шатны хэлэлцээр үргэлжилж байна.

Нийт 93 өмч хөрөнгө болон 9.57 га эдэлбэр газрын асуудлыг ярьж, хэлэлцэж байна. Эхний шатны хэлэлцээр дээр 99 жилийн хугацаатай гэдгийг хэлэлцээд, хоёр улсын парламент соёрхон баталсан байдаг.

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь  “Нью Яармаг хаусинг прожект" компанийн барьж байсан “Шинэ Яармаг” хорооллыг улс хурааж авсан. Энэ асуудал юу болсон бол? 

-"Шинэ Яармаг" хороолол болон "Гантиг вилла" хорооллын асуудалд Хөгжлийн банк өөрөө шийдэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас нээлттэй тендерээ зарлаж, шалгарсан компани нь барилгын ажлын гүйцэтгэлээ хийж, ашигтай ажиллаж чадвал тодорхой хэмжээний ашиг гаргаж авах боломжтой. Хамгийн гол нь Хөгжлийн банк дээр хуримтлагдсан 86 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж, барагдуулах ёстой. Цаашдаа энэ зарчмаар явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.182.246

ХҮҮРЭНСҮГИЙН ТАВИУЛ ЭНЭ ХӨГШИН АВИЛГАЧ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН АСАР ИХ ОРЛОГЫГ ТАВИУЛУУДААРАА ДАМЖУУЛЖ ИДЭЖ ЦУСЛААД ХҮҮРЭНСҮГТ ХУВЬ ӨГӨӨД ОЛОН ЖИЛ ЯВЖ БАЙДАГ АВИЛГАЧ УУ

Avatar

Зочин 2026-09-17 66.181.182.246

ӨДӨР ШӨНӨГҮЙ 30 ЖИЛ ЗӨӨСӨН МОНГОЛ УЛСЫН АЛТ, ЗЭС, МӨНГӨ, НҮҮРСНИЙ ОРЛОГЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ АВИЛГААР ЗАРЖ ИДЭЭД 80 -ХАН ТЭРБУМЫГ ҮЛДЭЭСЭН ҮҮ

Avatar

Зочин 2026-09-17 66.181.182.246

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ЭНЭ ТАВИУЛ АВИЛГАЧ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛАН МОНГОЛ УЛСЫН АСАР ИХ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЗАРЖ ИДЭЖ ДУУСГААД ШАВХРУУГ НЬ ҮЛДЭЭЖЭЭ ДЭЭ… ХӨГШИН АВИЛГАЧИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТАВИУЛ АВИЛГАЧ УДИРДЛАГУУДТАЙ НЬ ШОРОНД НЬ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХ АА АТГ АНХААРАЛДАА АВААРАЙ

Avatar

Ман хулгайчд 2026-09-17 202.179.26.48

10 ДАХИН ИХ БАЙГАА

Avatar

Засаг 2026-09-17 66.181.179.21

80 их наядыг төвлөрүүлэх хүчин чадалтай ТӨК ууд дөнгөж 80 тэрбумыг төвлөрүүлсэн гэнэ.Бусад мөнгө нь хаачсан байх вэ тодруулаарай АТГ?!?!?!

Avatar

Наран 2026-09-17 66.181.178.20

Ажлаа хийх чадваргүй энэ хүнийг солих хэрэгтнй

Avatar

Зөнч 2026-09-17 66.181.188.187

мануухай

Avatar

Нэргүй 2026-09-17 59.153.115.105

Бидний өмчөөр тоглодон оркуудын нэг.

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.187.67

Хүрэлсүх фсдагийн шивэрнүүд энд тэнд энэ новшоос эхлээд зөндөө байхын. Содбаатар гэж гошного, Ж.Энхбаяр гэж хулгайч…гэж.м

Avatar

Зочин 2026-09-17 103.212.118.231

Наяхан тэрбум уу, уул нь 80 ихнаядыг төвлөрүүлэх ёстой юм биш үү?

Avatar

Нэргүй 2026-09-17 203.98.76.30

Энэ бузар өвгөнийг хэзээ зайлуулах вэ. Хамгийн их хор найруулж хамгийн их төрийн өмчит компанид хууль бус томилгоо маш ихээр хийдэг, авилгал авч баяждаг бузар нөхөр дөө. Энийг нэн даруй зайлуулах хэрэгтэй !!!!!!!!!!!

Avatar

зочин 2026-09-17 66.181.183.185

Ашигтай ажилласан гэж хуцаад л баахан эргэн тойрныхноо шагнасан балиар явдал хавтгай байгаа биз дээ. Өөрсдөөсөө ширхэг ч хөрөнгө гаргахгүйгээр төрийн мөнгөөр ажиллаж байж үхсэний чинь ашигтай ажилласан гэж ашиг хүртээд байгаа балайнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж