Хууль төрөхийн өмнө: Чингис хаан одонг 5 жилд нэгээс илүүгүй олгоно

Хууль төрөхийн өмнө: Чингис хаан одонг 5 жилд нэгээс илүүгүй олгоно

Хууль төрөхийн өмнө: Чингис хаан одонг 5 жилд нэгээс илүүгүй олгоно

Төрийн шагнал олгохтой холбоотой харилцааг нэг мөр зохицуулах “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл боловсруулжээ. Өнөөдөр төрийн шагналтай холбоотой харилцаа нь нэг хуулиар бус Ерөнхийлөгчийн зарлиг, Тамгын газрын даргын захирамж, Засгийн газрын тогтоол болон салбарын журмуудаар зохицуулагдаж байна. Шинээр боловсруулсан хуулийн төсөл нь төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, тоо хэмжээг тодорхой болгохын зэрэгцээ шагнал олгох үйл ажиллагааг ил тод болгоход чиглэжээ. Төсөл нийт 7 бүлэг, 20 зүйлтэй байна. Тус хуулийн төслийг NEWS агентлаг энэ удаагийн "Хууль төрөхийн өмнө" буландаа онцолж байна.


ШАГНАЛЫН ТӨРЛИЙГ ДӨРВӨН АНГИЛАЛД ХУВААНА

Хуулийн төсөлд төрийн шагналыг дөрвөн үндсэн ангилалд хуваахаар тусгажээ. Үүнд:

  • Төрийн дээд шагнал
  • Төрийн хүндэт шагнал
  • Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал
  • Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал

Төрийн дээд шагналд Чингис хаан одон, Улсын баатар одон, Төрийн соёрхол тэмдэг, Алтан гэрэгэ, Мөнгөн гэрэгэ багтана. Харин төрийн хүндэт шагналд Энхийн төлөө тэмдэг, Эр зоригийн тэмдэг хамаарахаар тусгажээ. Мөн Эхийн алдар нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон болон Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин тэмдгийг тусгай бодлогын хүрээнд олгохоор заасан байна.

ЧИНГИС ХААН ОДОНГ ТАВАН ЖИЛД НЭГ ХҮРТЭЛ ХҮНД ОЛГОНО

Хуулийн төслийн анхаарал татах зохицуулалтын нэг нь төрийн шагнал олгох тоо, хязгаарыг тодорхой болгож байгаа явдал юм. Тухайлбал, Чингис хаан одонг таван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд, Улсын баатар одонг гурван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд олгохоор тусгажээ.

Төрийн соёрхол тэмдгийг хоёр жилд нэг удаа, нэг хүртэл бүтээлд, Алтан гэрэгэг гурван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд, Мөнгөн гэрэгэг жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд олгохоор заасан байна.

Харин Энхийн төлөө тэмдгийг жилд гурав хүртэл, Эр зоригийн тэмдгийг жилд тав хүртэл иргэнд олгох зохицуулалттай. Улсын аварга малчин тэмдгийг жилд нэг хүртэл, Аймгийн аварга малчин тэмдгийг 21 аймаг тус бүрээс жилд нэг хүртэл иргэнд олгохоор тусгажээ. Эндээс харвал төрийн шагналыг олноор олгох, хэт хавтгайруулах байдлыг хязгаарлахыг хуулийн төсөлд зорьсон байна. Төсөлд хуульд заасан тоо, хязгаарыг хэтрүүлэн шагнал олгохыг хориглохоор тусгажээ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДУРЫН ШАГНАЛ БИЙ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Хуулийн төсөл батлагдвал төрийн байгууллага шинээр төрийн шагнал бий болгохыг хориглоно. Мөн иргэн, хуулийн этгээд хуульд заасан төрийн шагналтай ижил нэр, агуулга, загвар бүхий шагнал бий болгох, төрийн шагналаар хуулийн этгээд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шагнахыг хориглохоор тусгажээ. Төрийн байгууллага зөвхөн өөрийн албан хаагч, ажилтныг урамшуулах зорилгоор байгууллагын шагналтай байж болох бөгөөд тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг уг шагналаар шагнахгүй байхаар заасан байна.

НЭР ДЭВШИГЧ, ШАГНАГДСАН ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ БОЛНО

Төрийн шагнал олгох үйл явцыг ил тод болгох хүрээнд нэр дэвшүүлэх, тодорхойлох, уламжлах, шийдвэрлэх, гардуулах үйл ажиллагааг нээлттэй байлгах зохицуулалт оруулжээ.

Үүний зэрэгцээ төрийн шагналын мэдээллийн нэгдсэн сан ажиллуулж, шагнагдсан болон нэр дэвшсэн хүмүүсийн мэдээллийг нийтэд нээлттэй байршуулна. Шагнагдсан иргэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан лавлагаа авах боломжтой байхаар тусгасан байна.

ХУУРАМЧ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ШАГНАЛ АВБАЛ ТОРГОНО

Шинэ хуулийн төсөлд төрийн шагналтай холбоотой зөрчилд хүлээлгэх хариуцлагыг мөн тодорхой болгожээ. Тухайлбал, төрийн шагналаар шагнуулахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн хуульд заасан шалгуур, болзлыг хангаагүй хүнийг төрийн шагналд тодорхойлсон, эсхүл шагнасан бол 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор төсөлд тусгасан байна.

Үүнээс гадна төрийн шагналын одон, тэмдэг, үнэмлэхийг хууль бусаар, хуурамчаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан тохиолдолд хүн, хуулийн этгээдэд торгууль ногдуулах зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмэхээр тусгажээ.

Мөн хуулийн төслийн танилцуулгад төрийн шагналыг улс төрийн дэмжлэг авах, сонгуулийн үр дүнд нөлөөлөх хэрэгсэл болгон ашиглах үйлдлийг хориглох үндэслэл бүрдэнэ гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, төрийн шагналын тоо, шалгуур, олголтыг тодорхой болгож, мэдээллийг нээлттэй болгох замаар шагнал олголтын давхардал, хавтгайрсан байдлыг бууруулахыг зорьж байна. Одоогоор төрийн шагналтай холбоотой харилцааг олон төрлийн эрх зүйн актаар зохицуулж байгаа. Харин уг хуулийн төсөл батлагдвал төрийн шагналын төрөл, шалгуур, тоо хэмжээ, олголтын үйл явц, хариуцлагыг нэгтгэсэн эрх зүйн зохицуулалт бий болох юм.

Хуулийн төсөл батлагдах эсэх, заалтууд эцсийн байдлаар хэрхэн өөрчлөгдөх нь УИХ-аар хэлэлцэх явцад тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.182.155

Олон олон гавъяат эдийн засагч төрөх тусам улс уруудаад байнаа, түүхий л хууль шиг санагдлаа, дахин нухацтай хэлэлцэх хэрэгтэй шүү

Avatar

Иргэн 2026-09-17 203.217.139.139

Гудамжаар дүүрэн Гавьяатын шар тэмдэг санжигнуулсан хүмүүс явах болсоон. УИХ гишүүд аав ээж, өвөө, эмээдээ Гавьяат авч өгсөн. Одоо цаашлаад хол ойрын хамаатан саднууддаа өгөх байх аа. Гавьяатаар дүүрэн Монгол улс эдийн засаг, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч Нүүрс зарж, зэсийн баяжмал зарж л голоо зогоож байна. БОД БОД БОД

Avatar

зочин 2026-09-17 66.181.190.15

Тамирчдаас бусад нь хөдөлмөрөө үнэлүүлж одон медаль зүүж болохгүй болж байна уу

Avatar

зочин 2026-09-17 66.181.190.15

Байгууллага иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх төрийн эрхийг хасч байгаа юм уу

Avatar

Нэргүй 2026-09-17 103.168.34.248

Энэ шагналуудаа болио, бүгд л салбар салбартаа хичээж байгаа, реформ маягийн бодлогууд үнэхээр дутагдалтай байна төр засаг минь

Avatar

Нэргүй 2026-09-17 59.153.115.105

шагналыг эрс цөөрүүлж мэргэжлийн хүмүүсээс бүрдэх тусгай хороо шалгаруулдаг болох хэрэгтэй. энэ бол олон улсын жишиг. дарга луварчдыг ойртуулахгүй болгох. ийм хуль журамдаа нийтээс санал авах, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Оскар бол Кино академи гэсэн ТББ өгдөг, америкийн төрд хамаагүй.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.126.88.117

150 нэгжээ төлөөд шагналаа авч болох болов уу

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.46.64

Хүүк болон дараагийн хүн хийх ажилгүй болчихно. Тэгэхээр Еөкийг ЕС тэй нэгтгэвэл зөв

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.46.64

Улсын аварга малчинг жилд 1 хүртэл ….гэдэг ч арай л туйлширсан шийд биш үү

Avatar

Нэргүй 2026-09-17 66.181.187.25

Зөв ч дэмжигдэхгүй болов уу. Иргэний дээд шагнал, мөнгөн шагнал гээд болоо. Дээд шагналыг ОНЦГОЙ тохиолд өгөх учир жил бүр өгөхгүй за.

Avatar

Зочин 2026-09-17 103.212.118.231

Нөгөө олон ардын болон гавяатуудаа яах гэж байна даа????

Avatar

Нэргүй 2026-09-17 138.252.29.6

үхэж дуустал нь хүндлээд шинээр олгохгүй байхад л болчихно доо.

Avatar

Нэргүй 2026-09-17 202.9.46.64

хүндлээд ч яахав. Зүгээр л мартацгаая

Avatar

Б.ЕСҮХЭЙ 2026-09-17 103.212.116.49

Улс, эх орноо сүйрүүлэх уралдаанд түрүүлэгсэд бүгд гавьяат гэдэг энгэрийн тэмдэгтэй болсон. Нүдний булай!!! Гавьяатны тоо, одон медалтны тоогоор болдог бол манай улс мандан бадарсан байх ёстой. Даан ч тийм юм болсонгүй дээ. Харин ч тэдний балгаар эх орон маань улам ч доройтон тонгойлоо. Ерөнхийлөгчийн нэрийг гутаасан үе үеийн бисдаанууд тойрон хүрээлж пялдагнасан хулгайч нараа, улсаа хувхайруулагч түшмэдүүдээ нүүрийг нь пааландсан төмрөөр энгэр хормойг нь цоолон гинжилж бэхлэн авч байна даа.

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2026-09-17 103.212.116.49

Өөртөө үнэнч нохой болгох гэж… Яг л Хойд Солонгос шиг. Дэлхийн улс гүрнүүдээс ичих хэрэгтэй баймаар сан. Наад хуулиа үтэр түргэн гарган батлаж хэрэгжүүлээч. Ард түмэн чинь хүсэн хүлээж байна. Наад төмөрийнхөө тоог багасгаж, өгөх гээд урамшуулах гээд байгаам бол хэдэн төгрөгөөр шагнаж байвал зүгээрсэн. Тэр халтар хэдэн төгрөг чинь тэр хүмүүсийн амьдралд нь хэрэгтэй байхгүйюудаа…!!! Бисдаанууд минь….!!!

Avatar

Нэргүй 2026-09-17 202.133.76.19

tegmeersende

Avatar

444 2026-09-17 43.228.129.131

Шагналын нэр хүнд навс унасан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж