Эрчим хүчний үнийн өсөлттэй хамт дэлхий галзуурч байна

Эрчим хүчний үнийн өсөлттэй хамт дэлхий галзуурч байна

Эрчим хүчний үнийн өсөлттэй хамт дэлхий галзуурч байна

Дэлхийн олон оронд шатахууны үнэ огцом өсөж, цахилгаан тасалдаж байгаатай холбоотойгоор иргэд эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. АНУ, Ираны хооронд үргэлжилж буй дайны улмаас дэлхийн эрчим хүчний үнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Персийн буланд АНУ Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад дахин цохилт өгч, Йеменд байлдаан дахин ширүүссэн. Үүний улмаас газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давжээ. Мөн дэлхийн худалдааны чухал зам болох Баб-эль-Мандебын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн аюулгүй байдалд эрсдэл нэмэгдээд буй. АНУ-д газрын тосны үнэ өссөнөөр шатахууны үнэ нэмэгдэж, өвлийн улиралд гэрээ халаалтын тосоор халаадаг айл өрхүүдэд зардал нь улам нэмэгдэх төлөвтэй байна.

Шинжээчид Ираны дайн үргэлжилбэл эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар өсөж болзошгүй гэж үзэж байна.

Харин эдийн засаг сул орнуудад шатахууны үнийн өсөлт илүү хүндээр тусаж байна. Иргэд шатахуун худалдаж авах, ажилдаа явах, бизнесээ ажиллуулах, тэр байтугай зайлшгүй шаардлагатай үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэлтэй болжээ. Үүний улмаас зарим оронд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тухайлбал, Сирид жагсагчид томоохон авто зам дээр дугуй шатааж эсэргүүцлээ илэрхийлж байна. Гватемалд жагсагчид зам хааж, засгийн газраас яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна. Португалд орон нутгийн бизнес эрхлэгчид болон ажилчид ерөнхий сайдын гэрийн зүг жагсжээ.

Ийнхүү эрчим хүчний үнэ огцом өсөж байгаа нь улс орнуудын эдийн засагт төдийгүй энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, дэлхийн олон оронд эсэргүүцэл, бухимдал нэмэгдэх шалтгаан болж байна.

СИРИ

Шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Сирид олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Энэ жагсаал нь Башар аль-Ассадын дэглэм нуран унаснаас хойших хамгийн том нь аж. Тус улсын засгийн газар дизель түлшний үнийг түр хугацаанд нэг литрийг 175 сирийн фунт буюу 1.43 ам.доллар болгож, ойролцоогоор 40 хувиар нэмэгдүүлжээ. Мөн хийн түлшний үнийг 25-аас дээш хувиар өсгөсөн байна.

Сирийн Эрчим хүчний яам үнийн өсөлтийг дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ нэмэгдсэн болон тус улсын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох Банияс үйлдвэрийн засвар үйлчилгээтэй холбон тайлбарлажээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсоноор Сирийн түлшний импортын хамаарал нэмэгдсэн байна. Өмнө нь үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалууд гарч байсан ч энэ удаагийнхтай харьцуулахад харьцангуй тайван байсан юм.

Өдгөө бухимдсан иргэд нь Ням гаригт (2026.09.13) л гэхэд Хасака–Дейр-эз-Зор чиглэлийн гол замыг хааж, дугуй шатаан, нефть тээвэрлэж явсан машинуудын хөдөлгөөнийг зогсоожээ.

Сирийн нөхцөл байдлыг судалдаг "ACLED" байгууллагын шинжээч Муаз Аль-Абдулла хэлэхдээ, түлшний хомсдол, үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсан болон төрийн үйлчилгээний чанар муу байгаа нь олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлсэн гэжээ. Түүний мэдээлснээр иргэдийн шаардлага зөвхөн шатахууны үнийг бууруулах асуудлаар хязгаарлагдахгүй. Засгийн газрын зарим шийдвэрийг цуцлах, эрчим хүчний сайдыг огцруулах зэрэг шаардлага ч тавьж эхэлсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Алеппо хотод болсон жагсаалын үеэр иргэд дугуй шатааж, засгийн газрын шатахууны үнийг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн хашхирчээ. Жагсагч Яссер Салим “Бид бүгд дизель түлшний үнийг бууруулахыг хүсэж байна. Цалин нэмэх шаардлагагүй, харин шатахууны үнэ хямд байх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Өөр нэг жагсагч Басам аль-Али засгийн газрыг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд анхаарахын оронд үнэтэй бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулж байна гэж шүүмжилжээ.

ГВАТЕМАЛ

Өнгөрсөн долоо хоногт Гватемалд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ. Том тэрэгний жолооч нар болон бусад жагсагчид улс даяар хэд хэдэн гол замыг хааж, зарим газарт эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Мөн Гватемал хотод иргэд тайван жагсаж, шатахууны үнийн өсөлтийг бууруулахын тулд засгийн газрыг яаралтай арга хэмжээ авахыг шаарджээ.

Иргэдийн бухимдлыг бууруулахын тулд тус улсын Конгресс шатахууны үнийг оны эцэс хүртэл тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна.

Уг төсөл батлагдвал шатахууны үнэ тогтоосон дээд хэмжээнээс давсан тохиолдолд засгийн газар импортлогчдод татаас олгох юм. Гватемалын Конгрессын дарга Луис Контрерас Колиндрес “Энэ асуудлыг улс орон даяар хамтран шийдвэрлэх ёстой. Иргэд ийм өндөр үнийг төлөх боломжгүй бөгөөд энэ нь тэдний санхүүгийн байдалд шууд нөлөөлж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Дизель түлш бол манай улсын эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйл” хэмээн онцолсон байна.

ПОРТУГАЛ

Португалын эргийн Эшпинью хотод Бямба гаригт шатахууны үнэ болон амьдралын өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалыг орон нутгийн бизнес эрхлэгчид зохион байгуулсан бөгөөд 80 орчим хүн оролцсон байна. Тэд засгийн газраас шатахууны үнэ болон амьдралын өртгийг бууруулах арга хэмжээ авахыг шаардан жагссаар ерөнхий сайд Луиш Монтенегрогийн Эшпинью хот дахь гэрийн ойролцоо хүрчээ.

Үүний зэрэгцээ Португалын Гал сөнөөгчдийн лиг шатахууны үнийн өсөлт гал унтраах, аврах байгууллагуудын зардлыг хэт нэмэгдүүлж, сайн дурын байгууллагуудад санхүүгийн дарамт учруулж байгааг анхааруулжээ. Португалын засгийн газар Даваа гаригт шатахууны үнийн дарамтыг бууруулах шинэ арга хэмжээ авахаа зарласан байна. Үүнд ачаа тээврийн компаниуд, такси үйлчилгээ эрхлэгчид, гал унтраах алба болон нийгмийн салбарт дэмжлэг үзүүлэх багтжээ.

ФРАНЦ

Францын өмнөд хэсгийн эргийн Фос-сюр-Мер хотод Мягмар гаригт 50 орчим загасчин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, томоохон шатахуун хадгалах баазын үйл ажиллагааг хаажээ. Тэд хэдэн цагийн турш тус байгууламжийн үйл ажиллагааг саатуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчидтай богино хугацаанд мөргөлдсөн байна.

Хотын захирагч Филипп Моризо загас агнуурын салбар “ноцтой хямралд” орж, засгийн газраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.

Тэрбээр Францын ерөнхий сайдад илгээсэн захидалдаа шатахууны үнэ болон бусад зардал нэмэгдэж, салбарын ажилтнуудад тавигдах шаардлага олширсон ч орлого хангалтгүй байгаа нь загасчдыг хүнд нөхцөлд оруулж байгааг онцолсон байна.

ФИЛИППИН

Тус улсын тээврийн салбарын Манибела байгууллагын ажилчид Даваа гаригт шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Тэд засгийн газраас тээврийн салбарт татаас олгох, шатахуунд ногдуулдаг татварыг цуцлахыг шаардсан байна.

Үүний зэрэгцээ Филиппиний шатахуун импортлогч, борлуулагч компаниуд Мягмар гаригаас эхлэн үнээ дахин нэмсэн байна. Үүний улмаас бензиний үнэ литр тутамд 5.68 песогоор өсжээ. Дизель түлш болон керосины үнэ мөн нэмэгдсэн байна.

Филиппиний эрчим хүчний сайд Шэрон Гарин шатахууны үнийн өсөлт зөвхөн автомашинаа цэнэглэх зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй өрхийн өдөр тутмын төсөв, жолооч нарын орлого болон бизнесийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байгааг хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00 – 4:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00 – 4:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00 – 4:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie – #; 12:00 – 4:00

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-09-17 202.126.91.134

Unjie -# ; 12:00 – 4:00

Avatar

boguno xygatsaa, zopulgo, medegdelNOTE, 2026-09-17 202.126.90.192

gadni gepee xuuxgyi baix. Topgyyli.
ylcad, ailchilj Erunxuilugch, zubluxyyd xuune.

Avatar

Nuuclel ys bolnic ? < SHATAALT Ngl 2026-09-17 202.126.91.134

Nygatsaanaac umnu ? geree dyycgacan gej TULULT
geree Zupchix Nuxtsul barag baidgyis.

– xorxoi , Shabij yctgax.
– Xortoi nuxtsul.
– Ubchlyylelt bolinic, yc cybag Ctandart ; – ab.

Avatar

Man, An congyyli eeljlx. Bolit NET. 2026-09-17 202.126.90.211

yabz

Avatar

xzantai OLONLOG AJILCHID dampyyral, dyyriamlc 2026-09-17 202.126.90.192

Cameraar, Texnikeep N1 N2, N3, N 4 yil ajilgaag chuni
Xylgailna, Toxioldyylna

Avatar

CJN galzyy xylgaich zailyyl keNi iLL Nuuclel,Nyraalt 2026-09-17 202.126.90.211

yc cybag taclalt, abaapuin typbo xaaltgyi tacalcan

Avatar

gyilagchin Kolonchlood cyrtsan, s*****g gyilagchin tsaraitai xylgaichyyd 2026-09-17 202.126.90.211

shireenui alchyyraa tympend bazaj Talxaa zycej,- 50 gyilagchind xapyyllaa, yytaa 2 deesh xalaa, cabaldag baliar Xylgaichid shyde.

Avatar

axyin baraa, zaxuig ygyicgexgyi, Nobsh Shataalt, bngnbr. 2026-09-17 202.126.90.211

xitad Gyril, Undug opyylgyi baix; $halzdag sarnai myyjirla?

Avatar

byryy U yum xuideg, bydyyleg Xylgaich bolinigl zailyylaa? 2026-09-17 202.126.90.211

cait Kodoor xakapdlaa, gadnixan .
InferNet calgalaa, medee yctgalaa?
– ytcan deep ?
– baraan deep,
– neg l ix goecon, lishni yildberlel Nobsh, XanshE 400-8 caya.

Avatar

ylcuin xamgaalal, Xansh xanz abch bnEmrt 400,0- 4cay dyyriaml 2026-09-17 202.126.90.192

xyntei cyyxaac uup Ubchin baidgyi baicaan, Talxaa gyilagchingyydaar xaryylaaJ bna. opolson toglogchidkn?

langyyn deer shyydainaac talxaa abaad yabdag bsican,
Zyccen talxaa bolio, oroltdood bna;
Kolonchlogchid shureenui "alchyyraa bazdsg baliar Xylgaichnyyd shyy dee.

Avatar

yabz ylcuun , axyin baraag ygyicgexgyi zax. 2026-09-17 202.126.90.211

yc cybag tabaapuin tacdalt Nuuclel

Avatar

XANSH + NOBSH =SHATAALT gyilagchin tsarailcan xylgJ 2026-09-17 202.126.90.192

# @ 6 xopoolol XOTLiFT gadni Xynd mungoo ugdug, graaj ?

gyilagchlyylax zorilgotoi CJN xylgaich.

Avatar

Зочин 2026-09-17 202.179.25.133

Амьтай бүхний эх болсон дэлхий эх рүүгээ хүн гэдэг амьтан шуналдаа хөтлөгдөн улангасан дайрсаар мөхөөх нь үү

Avatar

Зочин 2026-09-17 103.145.234.36

Дэлхий галзуурч байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу?

Avatar

зочин 2026-09-17 66.181.190.15

Улс орнуудыг эдийн засаг,санхүүгийн чадвахыг унагаж,самуун байдалд оруулж, барууны идэш болгох зорилго бүхий хүмүүс бол ардчилагч гэх бүлэг этгээд, Барууны тавиулууд, Ялангуяа орос ,хятадыг нугасалж ,дэлхийд ганцаараа ноён суух барууны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх гол найдвар нь эд нар гэж мэрэгжлийн олон шинжээчид хэлж байна

Avatar

иргэн 2026-09-17 103.212.118.162

гадны Улс орны Иргэд цахилгаан, дулаан, хий, бензин үнэ нэмлээ гээд Засгийн газрынхаа эсрэг жагсаж цуглаад байдаг, энэ сараас эхлээд Мануусын цахилгаан, дулаан, ус гээд бүхий л үнэ нэмэгдэнэ, Манай иргэд таг дуугүй, яамаарч юм,

Avatar

Зочин 2026-09-17 202.126.90.200

Дайн самуунтай холбоотой үнийн өсөлтөнд хэн буруутай вэ? Эсвэл үнээ нэмэхгүй Шриланк улс шиг үнийг хүчээр дарж байгаад улсаа дампууруулах уу?

Avatar

зочин 2026-09-17 66.181.190.15

Улс орны өнөөгийн энэ хүнд байдал, валют мөнгөний ханшны бууралт,үнийн өсөлт,иргэдийн амьдралын хүндрэл бол Иран, Украинд бурууны өдөөсөн дайнтай шууд холбоотой гэж судлаачид тайлбарлаад байна, Ийм үед үймээн самуун дэгдээх,төр засгыг унагах нь байдлыг бүр дордуулна, Энэ нь иргэдийг хуурч мэхлэн, луйврын аргаар төрийн эрхэнд гарах зорилго бүхий ардчилагч гэх бүлэг луйварчдад л ашигтай б**х

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж