Канадын ерөнхий сайд Марк Карни өнөөдөр /2026.09.16/ Страсбург хотыг зорьж байна. Тэрбээр Европын комиссын ерөнхийлөгчийн "State of the Union" илтгэлийг сонсох арга хэмжээнд оролцох анхны гадаад улсын засгийн газрын тэргүүн болох юм. АНУ хөрш Канад улсын тусгаар тогтнолд удаа дараалан заналхийлж байгаа тул Марк Карни шинэ түншүүдийг эрэлхийлж буй. Энэ хүрээнд ирэх 10 жилд АНУ-аас бусад орнуудтай хийх худалдаагаа хоёр дахин нэмэгдүүлэхээ амлаад байгаа юм.
Айлчлалын хоёр дахь өдрөө Марк Карни Европын холбооны парламентад үг хэлж, Канад болон Европын хооронд онцгой холбоо тогтоох талаарх өөрийн төсөөллөө танилцуулна.
Канад, Европын холбооны харилцаа сүүлийн нэг жил хагасын хугацаанд улам бүр ойртож буйг Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд онцолсон юм. Талууд нийтлэг үнэт зүйлтэй байгаад зогсохгүй эдийн засгийн нийтлэг ашиг сонирхолтой бүс нутаг гэдгээрээ онцгой байр суурьтай байдаг. Түүнчлэн батлан хамгаалах салбар нь Европ болон Канадын АНУ-аас хамааралтай байдаг гол салбар.
Дашрамд дурдахад, Марк Карни өнгөрсөн долоо хоногт Канадыг Европын холбооны тусгай статустай гишүүн болгох санал дэвшүүлсэн юм. Гэвч Канад дахь Европын холбооны зарим дипломат ажилтан үүнийг эсэргүүцжээ. Энэхүү эсэргүүцлээ тэд газарзүйн нөхцөл болон холбоонд гишүүнээр элсэхтэй холбоотой хууль эрх зүйн шаардлагуудтай холбон тайлбарласан байна.
3,595.72





















































Del 2026-09-16 202.133.76.122
Орос