УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2026.09.16/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдлын талаар та ямар бодолтой байна вэ?
-Мөнгөтэй болгон, улс төрийн эрх мэдэлтэй болгон жонглёр тоглож байгаа юм байна. Сонирхолтой харагдаж байгаа нэг зүйл нь МАН-ын хоёр хуваагдсан хоорондын зодоон Засгийн газрын кабинет, Ерөнхий сайд, сайдуудын толхилцооноос давсан тохиролцооны хямрал нүүрлэсэн байна. Яг галт уул шиг дэлбэрч байна. Энэ үй түмэн авлига буцаад буухдаа галт уулын тос шиг бүх хүний тархийг бохирдуулж байна. Аль нь үнэн, худлыг мэдэхээргүй хэмжээнд хүрчээ. Одоо төр ажлаа хийх цаг болсон, УИХ ажлаа хийх цаг болсон.
МАН бол зодолдохоороо бөөн гэмт хэрэг ярьж, дуулиан дэгдээдэг. Тэврэлдэхээрээ бүхнийг мартаж, тосоо гартал албан тушаалаа наймаалцдаг. Ийм л түүхтэй. Хэдэн арван жил ийм байдлаар явсан.
Тэгэхээр парламентыг ажилд нь оруулъя. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламентын хяналт болон парламентын ардчиллыг сайжруулах чиглэлээр олон хууль санаачилсан. Түүний нэг нь Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны тухай хууль гэж байгаа. Энэ хуулийг өргөн барьж, батлуулах гэж бараг жил тэмцэлдсэн. Нэр бүхий МАН-ын нөхдүүд энэ хуулийг батлуулахгүй гэж тэмцсэн. Үйлчлэх хугацааг нь нэг жил хойшлуулсан. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Гэтэл Тусгай хяналтын дэд хороог байгуулахгүй одоог хүртэл явж байна. Гаргаж уудалсан энэ бүх мэдээллийн аль нь үнэн, худал болохыг салгадаг зүйл бол парламентын хяналт юм. Одоо Тусгай хяналтын хороо байгуулж, үнэхээр гүйцэтгэх үйл ажиллагаа хууль бус байсан эсэхийг, мөрдөстэй генералууд нь хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодорхойлно. Хэнийх нь яриад байгаа үнэн болохыг баримтаар нотлох хэрэгтэй.
-Өнөөдрийн С.Амарсайхан сайдын хэргийг та юу гэж харж байна?
-Мэдэхгүй. Би хэлж мэдэхгүй байна. Баримтаар нь л мэдэх боломжтой. Миний үед хамгийн гол зүйл нь хуулийн шинэчлэл хоёр жил үргэлжилсэн байсан. Шүүхийн шинэтгэлийг хийсэн байсан. Цагдаагийн албаны шинэ хууль батлагдсан гэх мэт олон зүйл яригдсан. Түүний дотор таалагдахгүй байгаа хэсэг нь миний эсрэг зөндөө л юм хийсэн байх. “Х.Тэмүүжин л унаж байвал бусад нь хамаагүй” гэж байсан хүмүүс өнөөдөр үйлийн үрээ эдлээд, өөрсдөө ухуулаад сууж байна.
Тэр үед оролцож байсан, алга ташаад маш их баяртай байсан хүмүүс өнөөдөр 13 жилийн өмнө шийдсэн байсан бол мөрдөстэй хүмүүс нь, хууль хүчний байгууллагууд нь хийх ёстой зүйлээ хийхгүйгээр улс төрийн захиалгаар ажилладаг энэ систем аль эрт зогсох байсан.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэгдэл дунд нэг ноцтой өгүүлбэр байсан. “Төрийн цэргийн байгууллага төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон алхам хийлээ” гэж байсан. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Би бол “хохино” гэж хэлнэ. 2014 онд тухайн үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр маргасан. Хууль сахиулах байгууллагуудад цэргийн цол буюу генерал цол өгөхийг болиулсан. Гэтэл МАН-ынхан 2016 онд сонгуулиар ялаад, хамгийн түрүүнд хийсэн зүйл нь хууль сахиулах бүх байгууллагын толгойд генерал цол олгодог болсон. Одоо хуулийн байгууллагын толгойд мэргэжилдээ үнэнч, иргэнээ хамгаалдаг, дотоод аюулгүй байдалд санаа зовдог хүмүүс биш. Саатай мөрдөс горьдоод хуулийн байгууллага болгоны толгой руу дүүлж нисдэг царцаануудтай болсон. Энэ МАН-ын л бодлогын гай.
Гэтэл ёслох дуртай, мөрдөсөнд дуртай. Өөрсдийгөө тушаалаар ажилладаг цэрэг гэж боддог. Цэрэг биш мөртлөө цэрэг болж тоглох дуртай хүмүүсийг өөгшүүлсний горыг амсаж байгаа юм.
Монгол Улсад Үндсэн хуулийн байгууллага гэж байна уу? Ард түмэн сонгууль өгөөд шийдвэр гарга гэж байгаа ч албан тушаалтнууд нь шийдвэр гаргаж чадаж байна уу? Энэ шийдвэрүүд чинь нэг удганы арын өрөөнд гараад байгаа юм биш үү? Энэ шийдвэрүүд чинь хэн нэгэн албан тушаалтны мухар сүсгийн золиосонд яваад байгаа юм биш үү? Монгол Улсын төр шинжлэх ухаан, бодит факт, судалгаа, тооноос хол байгаагийн шалтгаан бол хувийн мухар сүсэг. Энэ харалган, хар тархиндаа төр болж тоглож байна.
Шийдвэрүүдийг нэг удганы арын өрөөнд гаргадаг. Түүндээ барьцаалагдаж, тэдгээрт өгөөд сууж байдаг албан тушаалтнуудаар дүүрсэн байна. Энэ асуудлыг УИХ татаж аваад, нээлттэй сонсгол зохион байгуулж, шийдлийг хийх ёстой.
Тэгэхгүй бол дахин нэг дуулиан дэгдэнэ. Монгол Улсын дотоод аюулгүй байдал гаднын аюулгүй байдал болсон байна. Энэ янзаараа гаднын тагнуулын байгууллага зардал гаргаж, нүсэр систем хийх ямар ч шаардлага алга. Хэдэн удганы ард сууж байгаад төрийн бүх мэдээллийг аваад, залж чиглүүлэх боломжтой болсон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын харанга дэлдэж байгаа нэг хэлбэр.
-ШШГЕГ-ын харьяанд орд газар байдаг тухай Хууль зүйн сайд нь ярилаа. Яагаад төрийн байгууллагын харьяанд орд газар байдаг юм бол?
-ШШГЕГ-ын харьяа амралтыг 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хурааж авч, хорих байр болон шийдвэр гүйцэтгэх газрын орчныг сайжруулъя гэдэг шийдвэр гарч байсан. Гэтэл одоо хүртэл тэр амралт байдаг тухай сонсоод цочирдсон. Тухайн үед Хилийн цэрэг нүүрсний ордтой байсан. Хилийн цэрэг нүүрсний ордтой байж болохгүй. Төр өөрөө уул уурхайн бизнес хийж байна гэдэг нь төр өөрийн огт хийх ёсгүй ажлыг хийж байна гэсэн үг.
Ерөнхий сайд С.Учрал “Чөлөөлье” гэдэг аянаа их дутуу харж хийж байгаа юм байна. Хууль сахиулах буюу МАН-ын өөрсдийнх нь нэрлэдгээр хүчний байгууллага гэдэг. “Хүчний” гэж магтан дуулсаар байгаад хүчний байгууллагадаа өөрсдөө хүчирхийлүүлээд дуусч байгаа юм байна. Хүчний байгууллагуудын хийж болох хязгаарт нэвтэрч, өөрчлөлт хийж чадахгүй байгаагийн гор нь энэ. Өнөөдөр болж байгаа үйл явдлууд дотор хуулийн байгууллагуудад өлгөгдөж, эсхүл улс төрийн захиалгат онилсон мөрдлөгт өртөж, алга ташиж байсан шоронгийнхоо хаалгаар өөрсдөө алхаж орж байгаа манай ах нар ч байгаа, МАН-ынхан ч байгаа. Тэр хүмүүс надаас “Чи яриад байсан нөгөө гоё шинэчлэлүүдээ хийгээгүй юм уу?” гэдэг. Хийж байсныг нь нураасан, МАН-ынхантай нийлж гацаасан. МАН-д 10 жилийн эрх мэдлээ шилжүүлж өгсөн.
Асуудлыг урьдчилж хараад, урагшаа хараад алхдаг л байх ёстой. Монгол Улсад төлөвлөлттэй оюун ухаан алга болсон байна. Ирээдүйн 5-10 жил битгий хэл, зургаан сарын дараахыг олж харахаа больчихож.
Одоо бол бид хов жив л хөөцөлдөж байна. Гол зогоосон энэ хов жив бидний ирээдүйн асуудлыг шийдэхгүй. Дандаа өнгөрснөө ухаж ажилладаг болсон. Угаасаа ирээдүйг харж чаддаггүй хүмүүсийн ганц л хийдэг ажил байдаг. Тэр нь ардаа байгаа бүхнээ л ухдаг ажил. Энэ эрх баригчдаас юу ч гарч чадахгүй гэдгийн тод илрэл.
-ШШГЕГ-ын харьяанд байдаг орд газар гэж ярьж байсан. Яагаад төрийн байгууллагын харьяанд орд газар байдаг юм бэ?
Шашин хурх, төр хурхын амнд байгаа ШШГЕГ-ын харьяа амралтыг 2013 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед хурааж авч, хорих байр болон шийдвэр гүйцэтгэх газрын орчныг сайжруулъя гэдэг шийдвэр гарч байсан. Гэтэл одоо хүртэл тэр амралт байдаг тухай сонсоод цочирдсон. Тухайн үед хийлийн цэрэг нүүрсний ордтой байсан. Хилийн цэрэг нүүрсний ордтой байж болохгүй. Төр өөрөө уул уурхайн бизнес хийж байна гэдэг нь төр өөрийн огт хийх ёсгүй ажлыг хийж байна гэсэн үг. Ерөнхий сайд С.Учрал “Чөлөөлье” гэдэг аянаа их дутуу харж хийж байгаа юм байна. Хууль сахиулах буюу МАН-ын өөрсдийнх нь нэрлэдгээр хүчний байгууллага гэдэг. “Хүчний” гэж магтан дуулсаар байгаад хүчний байгууллагадаа өөрсдөө хүчирхийлүүлээд дуусч байгаа юм байна.Хүчний байгууллагуудын хийж болох хязгаарт нэвтэрч, өөрчлөлт хийж чадахгүй байгаагийн гор нь энэ.
Өнөөдөр болж байгаа үйл явдлууд дотор хуулийн байгууллагуудад өлгөгдөөд, эсхүл улс төрийн захиалгат онилсон мөрдлөгт өртөөд, алга ташиж байсан шоронгийнхоо хаалгаар өөрсдөө алхаж орж байгаа манай ах нар ч байгаа, МАН-ынхан ч байгаа.
Тэр хүмүүс надаас “Чи яриад байсан нөгөө гоё шинэчлэлүүдээ хийгээгүй юм уу?” гэдэг. Хийж байсныг нь нураасан, МАН-ынхантай нийлж гацаасан. МАН-д 10 жилийн эрх мэдлээ шилжүүлж өгсөн. Асуудлыг урьдчилж хараад, урагшаа хараад алхдаг л байх ёстой. Монгол Улсад төлөвлөлттэй оюун ухаан алга болсон байна. Ирээдүйн 5-10 жил битгий хэл, зургаан сарын дараахыг олж харахаа больчихож. Одоо бол бид хов жив л хөөцөлдөж байна. Гол зогоосон энэ хов жив бидний ирээдүйн асуудлыг шийдэхгүй. Дандаа өнгөрснөө ухаж ажилладаг болсон. Угаасаа ирээдүйг харж чаддаггүй хүмүүсийн ганц л хийдэг ажил байдаг. Тэр нь ардаа байгаа бүхнээ л ухдаг ажил. Энэ эрх баригчдаас юу ч гарч чадахгүй гэдгийн тод илрэл.
–ШШГЕГ-ын дарга өөрийн хувийн хашаа, байшингаа хоригдлуудаар бариулна гэдэг гэмт хэрэг мөн биз дээ?
–Жижиг деталь бүр дээр тайлбар хийх сонирхол алга. Миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол УИХ-ын Тусгай хяналтын хороог ажиллуулаад, юу худал, үнэн болохыг нь тодорхой болгож гаргаад, яригдсан бүх гэмт хэргийн ард хэн буруутайг олж, хариуцлага тооцуулдаг. Улс төрийн хариуцлагыг хүлээлгэдэг, бодлогын шийдлийг нь шийддэг байх ёстой.
Нэг хэрүүлийг хэдэн жил дамнаж, хэдэн удаа дахин гаргаж ирэв ээ. Юу өөрчлөгдсөн бэ. Юу ч өөрчлөгдөөгүй. Хэрүүл дуусаагүй. Ганц, хоёр дүр л солигдсон байх.
Тиймээс бид дахин энэ бүгдийг тогтолцоогоор нь харах хэрэгтэй. Төр нь төр шиг ажиллаж, шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш, УИХ-ын танхимаас шийдвэр гаргах цаг болсон.
–МАН-ын хэнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх вэ гэсэн дотоод зодоон гэж ойлгож болох уу?
–Бүгд л харагдаж байгаа. Ямар хүмүүс нь бүлтэрч гарч ирээд, ямар их хэмжээний мөнгөөр нэгнийгээ харлуулаад, аль замаар нэгнээ түлхэж унагаах гэж байгаа гэдэг нь тодорхой л байгаа. Эд нарт шударга царайлах, нэгнээ илчлэх ганц л сонирхол байгаа. Тэр нь дараагийн албан тушаалд хүрэх гишгүүрийг хэнээр хийх вэ л гэсэн асуудал.
–Засгийн газрын хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг улсын нууц задаллаа гэж байсан. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
–Ер нь бол үе үеийн МАН-ын Хууль зүйн сайд нар Б.Энхбаяраас эхлээд гэмт хэрэг ярьсан. Гэмт хэрэг ярих болгондоо нууцтай холбоотой асуудлууд яригддаг. Тиймээс УИХ ажлаа хиймээр байна.
Жилийн өмнөөс ШШГЕГ тусгай чиг үүргийн Тагнуулын байгууллагатай үйл ажиллагаагаараа өрсөлддөг болсон байна гэдэг нь чих дэлсээд л байсан.
Үүнийг хов жив болгож ярих биш. Үнэхээр ийм байгаа бол хяналт шалгалтаа хийх ёстой.
3,595.72





















































Zochin 2026-09-16 202.72.245.194
Ulam l ich erch medliin toloo temcheldej duusachgui umaa ! , ene erch barigchid. Uls oron , ard irged n bur zovj duusachgui umaa.
Нэргүй 2026-09-16 66.181.185.121
Сэтгэгдлүүдээс харахад Цагдаагийхан Тэмүүжингийн барааг хараад, үгийг сонсоод барьц алдан, дагжин чичирч байгаам бнаа !
Хахаха 2026-09-16 202.9.40.151
Манай сайн ах юу ингэнэ үү? "Хохино" ингэсэн үү дээ… 😆😆😆
Тавилан..... 2026-09-16 202.126.89.176
Бид зүгээр л Дундад Иргэн Улсын Иргэд бсан бол одоогоос Хөмаагүй Дээр Амартүвшин Аж төрөх байлааа…..Даанч Тавилан
Нэргүй 2026-09-16 202.9.41.81
Соотон халтар чимээнээр гэгч болж байна..Эд нар их баяртай байна. МАН-ынхан маш их тэнэгтэж дараа нь яахаа мэдэхгүй загнаж байна.
Нэргүй 2026-09-16 64.119.25.7
Ажлын хэсэг байгуулж УИХ-аараа шийдээд явах. Анхаарах зүйл байна шүү. Тэмүүжинд хуулийн асуудлыг хэтэрхий улстөржүүлдэг тал байдагаа
Нэргүй 2026-09-16 43.242.242.59
АН-ынханд рейтенгээ өсгөх сайхан боломж гарч ирлээ. Төрийн албан хаагчдын эмнэлэгт учруулсан хохирлоо та төлсөн үү
зочин 2026-09-16 66.181.190.15
Өөрсдөө хэн билээ, Луйварчид, Төрийн эрхийн төлөө юу ч хийхээс сийхгүй луйварчид