Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс "хөрш айлынхаа тарвасны талбайд тусална" гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг хөршийнхөн нь хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн наймдугаар сард болсон.
Хэрэгт холбогдуулан тус гэр бүлийн гурван гишүүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус гэр бүлийн гурван хүнийг яллагдагчаар татан шалгаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнчлэн талийгаач 10 настай охины шүүх шинжилгээний урьдчилсан болон эцсийн хариу гарсан ч хэргийг шалгаж байгаа учраас энэ талаарх мэдээллийг албаны эх сурвалжууд өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн охины ар гэрийн зүгээс нийслэл Улаанбаатарт ирсэн байгаа бөгөөд Улаанбаатар хотын захирагч тэднийг түр байрлуулах байраар хангаад байгаа юм.
Хэргийг сануулахад, яллагдагч нар эхэндээ буруу мэдээлэл өгч байснаас охиныг эхэн үедээ эрэн хайж байв. Эрэн хайх ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон нутгийн иргэдээс бүрдсэн 80 гаруй хүний бүрэлдэхүүн нэгдсэн юм. Харамсалтай нь, эрлийн 14 дэх хоногт хөрш айлынх нь хүмүүс охиныг хөнөөж, цогцсыг нь нууснаа хүлээж, цагдаагийн алба хаагчдад газрыг зааж өгсөн байдаг. Сэжигтнүүд мэдүүлэгтээ “Охин бидэнтэй хамт ногооны талбай руу явсан нь үнэн. Улмаар газар хагалж байсан тракторын гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй дайрсан. Тухайн үед сандарсандаа охиныг шатааж, талбайдаа булсан” гэж мэдүүлсэн байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хүний амь насыг санаатайгаар хохироох гэмт хэргийн ял шийтгэлийг нарийвчлан тогтоосон байдаг.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ: 10.1.3
- Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан.
Өдгөө хэрэгт холбогдсон гурван яллагдагчийг таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөн уг хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогдох тул МША-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, хэргийн материал, нотлох баримтуудыг шинжлэн прокурорын байгууллагад шилжүүлэх юм. Үүний дараа шүүх хурал нь хуулийн дагуу хаалттай горимоор явагдана.
3,595.72





















































Нэргүй 2026-09-17 66.181.161.86
яг саэаатайгаар алсан юм уу.санамсар болноомжгүй осол хийж алчихаад хэргээ нуух гэж шатааж булсан юм уу.
Нэргүй 2026-09-17 66.181.164.23
8 сард ямар ацаа тарих гэж Трактораар газар хагалахав дээ…ямар ч логик алга. 8 сард газар хагалах биш тарьсан ногоогоо хураадаггүй билүү…
Нэргүй 2026-09-17 202.9.41.44
hovdiinhon hezeenii hulgaich deeremchin aluurchinguud
Иргэн 2026-09-17 103.229.120.107
Бүх юм нь тодорхой байхад юунд нь ингэж удаад байдгийм бэ.
Нэргүй 2026-09-17 59.153.113.75
шийгуа хураахад трактороор яадаг байнаа
Нэргүй 2026-09-17 202.21.107.106
ТЭР АЛУУЧИН ХАСАГИЙН ӨВӨӨ БАС СЭЖИГТЭЙ МЭДСЭН ШИНЖТЭЙ БАЙСАН ТҮҮНИЙГ ХЭРЭГТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ…
Нэргүй 2026-09-17 138.252.29.6
мэдээж хэрэг талбай дээр байсан хүүхдийг арай ч санаатай дайрчихгүй л байх гэж бодох гэхээр дараа нь айсандаа шатаагаад булсан гэдэг бол хүний ой тойнд багтахааргүй л санаа шүү дээ. санаатай аллага гэж үзэхээс өөр аргагүй.