Ким Кардашиан 1 еврогийн нөхөн төлбөр авна

Ким Кардашиан 1 еврогийн нөхөн төлбөр авна

Ким Кардашиан 1 еврогийн нөхөн төлбөр авна

АНУ-ын реалити шоуны од Ким Кардашианыг 2016 онд Парист буу тулган дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл тэрбээр уг хэргийнхээ хохиролд гэмт этгээдүүдээс бэлгэдлийн чанартай 1 евро буюу 1.15 ам.долларын нөхөн төлбөр авах болжээ. Энэ нь мөнгөн дүнгийн хувьд ач холбогдол багатай боловч дээрмийн улмаас түүнд учирсан хохирлыг шүүхээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр их хэмжээний мөнгөн нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Зөвхөн болсон явдлын хохирогч болсноо хууль зүйн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн байна.

Ким Кардашиан тухайн үед зэвсэгт дээрэмчдэд хүлүүлж, амиа алдах гэж байна гэж бодож байснаа шүүхэд мэдүүлсэн байдаг. Түүний дээрэмдүүлсэн эд зүйлсийн дотор тухайн үеийн нөхөр, реппер Канье Уэстийн өгсөн дөрвөн сая ам.долларын үнэтэй сүйн бөгж байсан бөгөөд ихэнх үнэт эдлэл нь одоо хүртэл олдоогүй байна.

Уг хэргийг үйлдсэн хүмүүс Францад "Өвгөн дээрэмчид" гэж нэрлэгдсэн юм. Учир нь тэд ахимаг насных байсан бөгөөд цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, нүүрээ халхалсан байжээ.

2025 оны тавдугаар сард уг хэрэгт холбогдсон найман хүн гэм буруутайд тооцогдсон байна. Хэргийн гол зохион байгуулагч Аомар Айт Хедаш тухайн үед 69 настай байсан бөгөөд гурван жилийн хорих ял авсан. Ким Кардашиан шүүхийн үеэр Хедашл хандаж, болсон явдлыг уучилсан гэж хэлсэн. Гэсэн хэдий ч тухайн үйл явдлаас үүдсэн сэтгэл санааны шарх арилаагүй гэдгийг онцолжээ.

Мөн дээрмийн үеэр ажиллаж байсан зочид буудлын ресепшнист хохирлоо барагдуулахыг хүсэж, 500 мянган евро нэхэмжилсэн байна. Шүүх түүнд ойролцоогоор 110 мянган евро олгохоор шийдвэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.185.121

Жинхэнэ баян, юм үзсэн хүн шиг нүнжигтэй аашилжээ, хөөрхий !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж