Пёньян 44.6 тэрбум воны нөхөн төлбөр Сөүлд төлнө

Пёньян 44.6 тэрбум воны нөхөн төлбөр Сөүлд төлнө

Пёньян 44.6 тэрбум воны нөхөн төлбөр Сөүлд төлнө

Хоёр Солонгосын харилцааг сайжруулах зорилгоор байгуулсан холбооны оффисыг дэлбэлэн сүйтгэсэн хэрэгтэй холбоотойгоор Пёньянд 44.6 тэрбум вон буюу 32.5 сая ам.долларын нөхөн төлбөр ногдуулах шийдвэрийг Сөүлийн шүүх гаргажээ. Энэ нь Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгосын төрөөс шууд хохирол нэхэмжилсэн анхны тохиолдол юм.

Хойд Солонгос улс 2020 оны зургадугаар сард тэсрэх бөмбөг ашиглан Кэсон хот дахь харилцаа холбооны оффисыг дэлбэлсэн байдаг. Тус барилгыг Өмнөд Солонгосын тал барьжээ. Тухайн үед Өмнөд Солонгосын идэвхтнүүд Хойд Солонгосын эсрэг ухуулах хуудас бүхий бөмбөлгийг хил давуулан илгээснээс болж талуудын харилцаа хурцдаад байсан юм. Хойд Солонгос уг оффисыг ямар ч хэрэггүй гэж буруушааж байжээ.

Хамтарсан оффис 2018 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулжээ. Анх нээгдсэнээс хойших хэдэн сарын хугацаанд хоёр талаас тус бүр 20 орчим албан тушаалтан уг оффист ажиллаж байсан боловч 2020 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахал гарснаар үйл ажиллагаа нь түр зогссон байна.

Өнөөдөр нөхөн төлбөр төлүүлэх тухай шийдвэр гарсан ч гэлээ Хойд Солонгос өөрийн нутаг дэвсгэр болох Кэсон хотод байрладаг барилгыг нураасныхаа төлөө хэзээ нэгэн цагт нөхөн төлбөр төлөх магадлал маш бага гэж шинжээчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.178.155

ГУЙЛГАЧИН ХОЙД СОЛОНГОС ЮУГААРАА ТӨЛӨХӨВ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-09-16 103.212.116.249

Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, хаалттай харанхуй,харгис бурангуй, өлсгөлөн ядуу, өнгөрсөн зуундаа гацчихсан, үгээгүй улны гуйлгачин хойд солонгос. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдадаа тархиа угаалгасан, Тэр Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писда нь ам руу нь хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж