ТТБЗ: 43.6 их наядын зарлагын 33 их наяд нь урсгал зардал эзэлж байгаа нь эрсдэл

ТТБЗ: 43.6 их наядын зарлагын 33 их наяд нь урсгал зардал эзэлж байгаа нь эрсдэл

ТТБЗ: 43.6 их наядын зарлагын 33 их наяд нь урсгал зардал эзэлж байгаа нь эрсдэл

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын снагийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд өгсөн дүгнэлтээ өнөөдөр /2026.09.16/ тус, тус танилцууллаа. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа бөгөөд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь дүгнэлт гаргадаг хуультай.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.ОТГОНТУЯА:

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй холбогдуулан 11 үндсэн хэсэгтэй, зөвлөмжтэй дүгнэлт гаргасан.

Төсвийн бодлогын талд дөрвөн гол дүгнэлт өгсөн. Төсвийг тэлэх бодлого үргэлжилж байна, энэ нь төрийн оролцоог огцом нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-нд эзлэх төсвийн зарлагын хэмжээ төрийн оролцоог харуулдаг. Энэ үзүүлэлт таван жилийн үндсэн чиглэлд 2027 онд 30 хувь байлгана гэсэн ч 37.8 хувь болж, 7.8 хувиар өндөр байгаа.

Засгийн газрын өрийн хэмжээ 60 хувь боловч таван жилийн үндсэн чиглэлд, ингэхдээ 2027 онд 45 хувь байлгана гэсэн ч жилийн төлөвлөгөөндөө 50 хувь гээд түүндээ багтаагаад 49 гаруй хувьтайгаар оруулж ирсэн.

Зарлага ДНБ -ийн 31.9 хувь байсан бол 37.8 хувь болсон. Зарлага өмнөх жилийнхээс 7.1 их наядаар нэмэгдсэн.

Татварын орлого буурсантай холбоотойгоор төрийн өмчит компаниудаас ногдол ашиг авч байгаа ч гэсэн зарлагыг 2.3 их наяд ДНБ -ийн 2 хувь буюу төсвийн тусгай шаардлагынхаа дээд хязгаарыг хүргэж өсгөсөн байгаа.  Өөрөөр хэлбэл, Татварын хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэл, өөрчлөлт, цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотойгоор зарлага тэлэгдсэн.

ДНБ-нд эзлэх зарлага 37.8 хувь байгаа нь 2027 оны зорилтоос 7.8 хувиар өндөр, ижил төстэй орлоготой оронтой харьцуулахад  өндөр орлоготой орон руу дөхсөн,  дунд орлоготой орноос 5 хувь шахуу өндөр байна гэж дүгнэсэн.

Зарлагын өсөлтийг татварын орлогоор санхүүжүүлэх боломж бага. Боломж нь бага байснаас шалтгаалаад төсвийн орлогыг татварын бус орлогоор орлуулах буюу орлогын бүтцэд өөрчлөлт орж байна.

Эдийн засгийн бүтцийн гажуудал байна, хэдийгээр өсөлт байгаа боловч уул уурхай, тээврийн салбарын өсөлтөөр тайлбарлагдаж байна. Худалдаа үйлчилгээний салбарын өсөлт бага, төрийн оролцоо барилга бусад салбарууд дээр маш ихээр нэмэгдэж байгаа учраас эдийн засгийн бүтцийн гажуудал байна. Ийм үед төсвийг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй.

Татварын бус орлого түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Татварын орлого нийт орлогынхоо 90-ээс дээш хувь шахуу төвлөрүүлдэг байсан бол багасч, 80:20 гэдэг татварын бус орлогын харьцаа үүсэж байгаа.

Нийт орлого 8.3 их наядаар нэмэгдэж байгаа, түүний дотор  5.4 их наяд нь татварын бус орлого болж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Татварын бус орлого нь төрийн өмчит компани, Оюутолгойн ногдол ашгаас орж ирэх учраас уул уурхайгаас хамааралтай орлого болж байгаа нь төсвийн орлого бүрдүүлэлт, гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Орлогын өсөлтөд ногдол ашиг өндөр хувийг эзэлж байна. Татварын орлого нь 42, татварын бус орлого 58 хувийг эзэлж байна.

ТӨК -ийн орлого, ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж байгаа нь нэг талдаа төрийн өмчийн хяналт нэгдмэл бодлогоо хэрэгжүүлж байгаа нь эерэг нөлөө. Оюутолгойгоос ногдол ашиг авах болсон нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөтэй байна. Нийт орлого нь тэнцвэржүүлсэн орлогынхоо өсөлтөөс өндөр байгаа ч 2027 онд 2.7 хувиар бага байгаа. Энэ нь Үндэсний баялгийн сан болон бусад сангууддаа хуримтлуулах ёстой мөнгөний хэмжээ байнга зарцуулж байгаа мөнгөнөөс бага байна гэсэн үг.

Татварын хуулийн өөрчлөлт эдийн засгаа идэвхжүүлж байна уу, татварын сууриа өргөжүүлж байна уу гэдэг нь тодорхой бус байгаа.

Зарлага 28.3 хувиар буюу маш өндөр хувиар өссөн. Өсөлтийн дийлэнх хувь урсгал зардал. 43.6 их наядын зарлагатай байна, 33 их наяд гаруй нь урсгал зардал.

2026 оны нийт зардалтай тэнцэхүйц урсгал зардлыг ирэх онд гаргах гэж байна. Зарлагыг огцом бууруулж, төрийн орлцоог бууруулна гэсэн бодлогоосоо ухарсан.

Зарлагын өсөлтийг төрийн өмчит компани болон Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлэхээр болсон.  Хэрвээ төрийн өмчит компани, Оюутолгой компани ашиггүй ажиллах юм бол төсвийн гүйцэтгэлд эрсдэл учруулах нөлөөтэй. Урсгал зардалд байнга давтагдан гардаг зардлын өсөлт өндөр байгаа нь орлого тасрах юм бол зарлагыг танах боломж хязгаарлагдмал учраас төсвийн уян хатан байдал алдагдах бодлогын орон зай хумигдах эрсдэлтэй гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нийслэл 2026-09-16 202.126.89.176

Нийслэл гэж Мегаа Төсөл хийх нэрээр бантан зутан зуурдаг газар болж….

Бүх шатныи харъяа байгууллагууд нь гэж Хоцрогдсон, Чадваргүй, Улс Төржсөн Ам нь ангалздаг л газрууд болж….Хуучин орон сууцны хорооллуудын ус дулаанаа ч тавьж дйилэхгүй арчаагаа алдаж бна

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.129

Татвар төлдөг нь хэд билээ? Маш цөөхөн хүн татвар төлж байна. Гэтэл Малчид татвар төлдөггүй – 400,000 хүн. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулдаггүй – 200,000 хүн, хүүхэд хөгшид – 2,200,000 хүн, Төрийн албан хаагчид – 230,000… Энэ бүх хүмүүсийг цөөхөн хэдэн татвар төлөгчид тэжээж байна, удахгүй дийлэхээ болилоо. Тэдний мөнгийг Хүүхдийн мөнгө гээд л тараачих юм – 1,3 их наяд төгрөг жил бүр

Avatar

ө 2026-09-16 122.201.19.173

Төрийн албан хаагчдын тоог бууруулах хэрэгтэй, одоо даахаа болилоо ш дээ,

Avatar

Зочин 2026-09-16 202.126.88.75

урсгал зардалд 3.5 мэтийн байж боломгүй олон их наядын зардал байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

хужааманж уих гасн хужааманж сисмтиыг устгх ёстой утх гишүүн гэсн ихнхннь хужааманжууд очоол ороол үүрлцэ хужааманжууд хулгай татаад татаад устгаад яллаад хужааманжууд цэврлх ёстой хужааманжуудаа үүрлүүлж эзлүүлж хулгөй шаалгуулж бгаа юуун яаасны чин хулгай х***а манжууды6 үүрлүүлж эзлүүлж хамгаалуулх.

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

хужах манжуудын зохиосн хужааманжууддын унгсрсан хужааманж систмээр явж бгаа юм чин хужааманжу симтээмээр явагшй яаадгийн х***а маэж систмиыг үтр түргн устгх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж