“Мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гүтгэж байгаа ‘алиа‘ зүйлээ зогсоо”

“Мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гүтгэж байгаа ‘алиа‘ зүйлээ зогсоо”

“Мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гүтгэж байгаа ‘алиа‘ зүйлээ зогсоо”

Боловсролын сайд Л.Энх-амгалан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.09.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Их Засаг Кингс сургууль судалгаанд байсан нь үнэн. Гэхдээ тэр сургууль өөрөө татгалзсан. Татгалзсан сургуультай юу яриад байгаа юм бэ. Өчигдрөөс хойш Хотхоны бага сургууль хөтөлбөрт аль хувийн сургуулиуд санхүүжилт аваад байгааг шүүж үзэж байна. Ерөнхий сайдын хамаарал бүхий Их Засаг Кингс сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ хуучин файл байсан. Тухайн сургууль өөрсдөө хүүхэд авахаас татгалзсан учраас хамтарч ажиллахгүй. Өнгөрсөн хугацаанд Хотхоны бага сургууль, хотхоны цэцэрлэгүүд дээр төрөөс санхүүжилт авч байгаа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авсан байна.Санхүүжилтийн дүнгээрээ 1.3 тэрбум төгрөг авсан байна.

Өчигдөр Л.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт өгөх нь буруу гэж ярьсан байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Өөрийнх нь хамаарал бүхий “Глобал” сургууль төрөөс санхүүжээд л явж байгаа юм билээ шүү дээ.

Ардчилсан намын үе үеийн дарга нар нь төрөөс санхүүжилт авч болдог. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжээр хичээл ордог гурван сургууль байна. Судалгаанд ороод сул байр байгаа. Үүнийг нь намар төсөвт суулгаж, тендер зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийг оруулж болох юм байна гэдгийг судалсны үр дүнд энэ төсөл хэрэгжсэн.

Батлаагүй төсөв дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан юм шиг бичиж байгаа энэ алиа данзан зүйлээ зогсоогооч ээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2026-09-16 183.177.99.226

х***а хулгайчийг хөөж ябуул.энхамгалан бол хулгайч.

Avatar

zo 2026-09-16 192.82.65.146

алдаа гаргасан бол уучлал гуйгаад огцорч сураачв улам үсчээд байдлыг хүндрүүлээд байх юм

Avatar

Хуцаач xyжаа минь 2026-09-16 202.9.46.88

Хэн авсан гэсэн юм. Авах гээд тоогоо тэр файлд чинь оруулсан байсан нь Байнгын хороогоор хэлэлцэх үед илрээд азаартаад байна. Мэдээгүй өнгөрсөн бол мөнгө хуссаныг нь мэдэхгүй өнгөрөх байлаа. Тиймээс хулгайч худалч уянга Учралыг ОГЦОР гэж байна!

Avatar

Зочин 2026-09-16 66.181.183.47

учралын сургуулийн түрээсийн луйварыг илчлээч

Avatar

Нэргүй 2026-09-16 202.21.116.2

Энэ хүн яагаад сандраад, үсчээд байгаа юм бэ.
Боловсролын салбарыг дампууруулсан хүн дээ

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.178.21

Энх-Амгалан чи битгий гөлөг төөрүүлээд бай. УЧРАЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ МӨНГӨ АВСАН ГЭЖ ХЭН Ч ХЭЛЭЭГҮЙ. УУЛУУСАА УИХ ИЙДЭЭГҮЙ ЮМ ЧИНЬ ЮУ ГЭЖ МӨНГӨ АВАХ ВЭ ДЭЭ. ТЭРИЙГЭЭ ЭНЭ МУУ УЛНЫХАН ЧИНЬ МУУХАН МЭДНЭ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-09-16 59.153.115.113

Авна гээд оруулчихсан нь баригдахаар өгөөгүй гээд гүрийгээд байх юм. Баригдаагүй бол өгөх л байсан байх. Өгөх гэж байгаад больсоныг нь төрийн нарийн бас мэдээгүй байсан гэж байгаа. Ажлаа мэддэггүй төрийн нарийнаа халаач тэгвэл

Avatar

Нэргүй 2026-09-16 103.57.92.129

Аваагүй байгаа нь үнээн. Гэхдээ мөнгө авахаар оруулчихсан байсан БҮҮР Ч ҮНЭН. Баримт нь гэрэл цохичихоод байхад ширэн царайлаад дайраад байх чинь сонин биш.

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.168.82

битгий донгодоод бай. ээж нь хөөцөлдөөд л явж байсан гэсэн шүү дээ. хамт зайл, муу х***а

Avatar

Нэргүй 2026-09-16 59.153.115.70

Энэ хятад царайт бүр албан тушаалын донтой псду

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж