Румынд малын экспортын хоригийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болж хувирчээ

Румынд малын экспортын хоригийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болж хувирчээ

Румынд малын экспортын хоригийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болж хувирчээ

Румын улсын нийслэл Бухарест хотод малын экспортын хоригийг эсэргүүцсэн хоньчин, фермерүүдийн жагсаал мөргөлдөөн болон хувирчээ. Тодруулбал, өчигдөр (2026.09.15) 2000 гаруй хүн засгийн газрын байрны өмнө цуглаж, амьд хонь экспортлохыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн байна. Европын холбоо малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлж уг хоригийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хоригийг 2026 оны эцэс хүртэл сунгасан юм.

Жагсаалын үеэр зарим оролцогчид цагдаа руу чулуу, төмөр хаалт болон бусад зүйл шидэж эхэлснээр нөхцөл байдал хурцаджээ.

Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараасан байна. Цагдаагийн мэдээлснээр, 26 хүнийг баривчилж, нийт 24 жагсагч болон цагдаагийн ажилтан эмнэлгийн тусламж авчээ. Зарим хүний яс хугарсан бол зарим нь нулимс асгаруулагч хийн нөлөөнд өртсөн байна. Дөрвөн хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Жагсаалыг фермер, хоньчдын холбоод зохион байгуулсан. Жагсагчид Румыны ерөнхийлөгч болон ерөнхий сайдыг огцрохыг шаардсан уриа, лоозон барьжээ. Мөн зарим жагсагчид хэт барууны үзэлтэй улс төрч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Кэлин Жоржескугийн нэрийг хашхирч, дэмжсэн байна. Түүний дэмжигчид мөн жагсаалд оролцохыг олон нийтийн сүлжээгээр уриалжээ. Харин Румыны засгийн газар жагсаалыг мөргөлдөөнд шилжсэн гэж үзэж, тайван байхыг уриалсан байна.

Ерөнхийлөгч Никүшор Дан мөн мөргөлдөөнийг буруутгаж, хууль ёсны эсэргүүцлийн жагсаалыг гудамжны зодоон болгохгүй байхыг уриалжээ.

Румыны хоньчид долдугаар сарын сүүлээр мөн малын амьд экспортын хоригийг эсэргүүцэн засгийн газрын байрны өмнө жагсаал хийж байсан юм. Тус улс одоогоор Европын холбооны хэмжээнд хамгийн өндөр инфляцтай орон. Мөн эдийн засгийн хүндрэлээс гадна улс төрийн хямралтай байгаа аж. Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд зарим хэмнэлтийн арга хэмжээ авсан ч улс төрийн намуудын зөрчилдөөн үргэлжилсээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.178.155

РУМЫНЧУУД ЧАУКАГАА ЯАЖ ЗАЙЛУУЛСАН ШИГ ХОЙД СОЛОНГОСЧУУД Ч ГЭСЭН ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙГАА ЯГ ТЭГЖ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж