Нийслэлийн СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт "Фентанил" буюу мэдээгүйжүүлэгч, унтуулгатай хагалгаанд орох үед хэрэглэдэг тариа тасраад сар гаруй хугацаа өнгөрч байна гэх мэдээллийг тус эмнэлгийн мэс заслын эмч Б.Хонгор өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Эмнэлэгт үүссэн нөхцөл эм, тарианы хангамж, нийлүүлэлтийн талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Улс даяар Фентанил тарианы нийлүүлэлт хэвийн, тасалдалгүй байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 23 эмнэлэгт эм, хангамжийг нь нийлүүлж өгсөн. Эмнэлгийн ажилтнууд эм, тарианы тоо ширхгээ бичиж захиалснаар Эрүүл мэндийн яамнаас тарааж өгдөг. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Уг эмнэлэг нөөцөө буруу хуваарилж, дутагдал үүссэн байж болзошгүй. Мөн тус эмнэлэг Фентанил тасарсантай холбоотой биш, харин тус эмнэлэг эм ханган нийлүүлэгч байгууллагад өр төлбөртэй байгаатай холбоотой" гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Харин нийслэлийн СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор хэлэхдээ, "Энэхүү тариа манай эмнэлэгт тасалдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Эхний ээлжид бид бүхэн эмнэлгийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн юм байна гэж бодсон боловч бусад эмнэлгийн эмч нар хүртэл цөөн тоогоор нийлүүлэгдэж байгаа талаар хэлэх боллоо. Үүнээс шалтгаалан төлөвлөгөөт хагалгаанууд хойшилж эхэлсэн. Энэхүү тарианы нөөц байхгүй байгаа нь цаашлаад эрсдэлийг дагуулж болох юм.
Уг тариа тасалдсанаар манай эмнэлэгт гэхэд өдөрт дунджаар 10-20 хүн төлөвлөгөөт хагалгаанд орох ёстой байснаас өдөрт 1-2 хүн хагалгаанд орж байгаа юм.
Үүний улмаас зарим хагалгаануудад хүлээлт үүсэн бөгөөд эрүүл мэндийн байдал дордох, өвчин нь даамжрах бөгөөд хүний амь нас эрсдэх асуудалтай гэж ойлгож болно. Энэхүү Фентанил тариаг дан ганц мэс заслын үед хэрэглэдэггүй. Хавдартай өвчнүүдийн өвдөлтийг намдаах зориулалтаар давхар хэрэглэдэг тариа. Уг тарианы ханган нийлүүлэлт муу байгаа талаар тодорхой мэдээллийг эмнэлгийн эмч, ажилчид аваагүй байгаа" гэлээ.
Мөн түүний хэлснээр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар төв эмнэлэг болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд унтуулгатай хагалгаанд орох үеэр хэрэглэдэг Фентанил тарианы нөөц дууссан талаар дурдаж байсан юм.
3,595.72





















































Нэргүй 2026-09-16 203.98.76.176
Харуулах боломжгүй.
АНХААР 2026-09-16 64.119.21.76
НААДХИ ЧИНЬ МАНСУУРУУЛАХ ХЭРЭГЛЭГЭЭНД ЯВДАГ ЮМ БИШ БИЗ ?
Нэргүй 2026-09-16 202.9.40.91
монгол гэгч х***а манжууд толгодтгхоцн хужааманжууд удирдааад толгойд хужааманжууд удирдаад шаагаад бн.