ЭЗБХ: Ирэх саруудад 1 их наядын зээлийн төлөлт хийнэ

LiveЭЗБХ: Ирэх саруудад 1 их наядын зээлийн төлөлт хийнэ

ЭЗБХ: Ирэх саруудад 1 их наядын зээлийн төлөлт хийнэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий төлөвлөгөөний төсөл болон ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг тус тус хэлэлцэнэ. 


 

12 : 01
2026-9-16

"АХБ-тай 250 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар хэлэлцэж байна"

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.


Сангийн сайд З.Мэндсайхан:

–Олон улсын геополитикийн хурцадмал нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт олон улсын санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Гадаад хүчин зүйлс нь улс орнуудын инфляцыг өсгөж, төсөв төлбөрийн тэнцэл болон гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт учруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засагт ч мөн адил тодорхой эрсдэлүүдийг үүсгэж байна. 

Иймд гадаад шокуудыг бууруулах, төсөв төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулах шаардлагатай үед шуурхай ашиглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран 450 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, боловсруулж 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. 

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн эх үүсвэр болон 250 сая ам.долларын болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамаас бүрдэнэ. Өнгөрсөн жилүүдэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс 100 сая ам.доллар хүртэлх төсвийн дэмжлэгийн зээлийг олгож ирсэн бөгөөд энэ удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд 200 сая ам.доллар буюу 100 сая ам.доллараар нэмэгдүүлж, үүнээс 50 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар тохиролцсон. Харин болзошгүй зээлийн шугамын хувьд 2024 оны зудын гамшиг тохиолдсоны дараагаас гамшгийн үе болон эдийн засаг, санхүүгийн гамшгийн үед ашиглах санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран холбогдох судалгааг гүйцэтгэн гэрээ хэлэлцээ байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар;

-2026 оны гүйцэтгэлээр ДНБ-ий хэмжээ хэд байна вэ? 100 их наяд төгрөг давсан уу? Засгийн газрын өрийн дээд хязгаарт АХБ-наас одоо авахаар яригдаж байгаа зээлийн хэмжээ хэрхэн нийцэж байгаа вэ?

Энэ 200 сая ам.доллар 2026 онд ашиглагдах юм байна. Тэгэхээр УИХ-аар орж амжих уу? Амжлаа гэхэд жилийн эцэст яг юунд хэрэглэх гэж байгааг Сангийн сайдын тайлбараас тодорхой ойлгосонгүй. 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга:

-Засгийн газрын өрийн хэмжээ 2025 оны гүйцэтгэлээр 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ны 39.4 хувьтай тэнцэж байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 36.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.5 хувьтай тэнцэж байгаа. Оны эцсээр өрийн хэмжээ ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна. 

Энэ зээл болон тодотголыг дагаад нэмэгдүүлж байгаа дотоод үнэт цаас нэг их наяд төгрөг. Үүн дээр нэмээд энэ ондоо хувийн хэвшлүүддээ нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэж тооцох юм бол ДНБ-ий 44.5 хувьтай тэнцэнэ гэж тооцож байгаа. 

Өнөөдөр хэлэлцэж байгаа зээл бол нэг талдаа валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой. Монголбанкны мэдээллээр арилжааны банкууд 500 хүртэлх сая ам.долларын эргэн төлөлт хийнэ. Энэ бол төлбөрийн тэнцэл, валютын нөөц дээр тодорхой хэмжээний нөлөөтэй учраас үүн дээр эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөө талдаа төрийн сангийн мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалттай зээл юм. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэх гээд байна гэж тооцож байгаа юм бол тэр тооцоо чинь хэд юм бэ? Тухайн дутагдал гарах гээд байгаа саруудын мөнгөн хөрөнгийн дундаж үлдэгдэл хэд байх юм бэ?

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга:

-Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг дунджаар 1.5-2 их наяд төгрөг орчимд барьдаг. Үүн дээр нэмээд гадаад зээлийн үндсэн төлбөр, дотоод бондын үндсэн төлбөр нөлөөлдөг.

Есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд дотоод бондын үндсэн төлбөрт 103 тэрбум төгрөг, гадаад зээлийн үндсэн төлбөрт 577 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт дотоод бонд болон гадаад зээл, гадаад өр нийлээд 475 тэрбум төгрөг төлнө.

Ингээд нийтдээ нэг их наяд орчим төгрөгийн мөнгөн хөрөнгийн нөлөө зээлийн төлөлтийн тал дээр гарч ирж байгаа учраас энэ тал дээр нөхөх ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Энэ зээлийг авах үндсэн нөхцөлүүд хангагдсан гэж ойлгож болох уу? Үнийн өсөлт, түлшний үнэ, гадаад төлбөрийн тэнцэл, хэрэглээний үнэ зэрэг зээл авахад тавигдах үндсэн нөхцөлүүд нь хангагдсан байна гэж харж байна. Тэгэхээр УИХ-аар шийдвэр гаргуулж, хүсэлтээ шууд АХБ-д өгөөд зээлээ авах боломжтой гэж ойлгож болох уу?

Хоёрдугаарт, байгалийн гамшгийн асуудал яригдаж байна. Өнгөрсөн жил би нэлээд ярьж байж Хөдөлмөрийн аюулгүй байдлын сан гэхэд 400 орчим тэрбум төгрөг байгаа талаар хэлж байсан. Гэвч тэр мөнгийг үндсэндээ тавиагүй. Үүний дараа хэлж байсанчлан станц дэлбэрч, 100 тэрбум төгрөгийн асуудал үүссэн.

Гамшиг, осол гарвал гаднаас мөнгө зээлэх биш, сангийн мөнгөө ашиглах ёстой. Санд байгаа мөнгөө ашиглаж чадаагүйгээс ДЦС-3 дэлбэрэхэд их хэмжээний хохирол учирсан шүү, Б.Жавхлан сайд аа гэж шүүмжиллээ. 

Ийнхүү хэлэлцээд, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

үндсний аюлгүй бдл гэдгиүг чин х***а манж үндсний аюулгүй бдл гэсн үг.

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

түрүйний бөөс хулгайч хужааманжуудыг зайлуулчха угаасаа хэрлдээдтбхм бхгүй хужааманж хулгай хужааманж түрүйн бөөсүүдийг толгойд шааж эзлж хулгай ш*** хулгайч хужааманжуудыг зайлуулчхад.

Avatar

Zz 2026-09-16 64.119.16.90

Ahial zeel mongo baigaa geedl baisan ahial zeel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж