Литвийн агаарын орон зайд Оросынх байж болзошгүй дроныг сөнөөжээ

Литвийн агаарын орон зайд Оросынх байж болзошгүй дроныг сөнөөжээ

Литвийн агаарын орон зайд Оросынх байж болзошгүй дроныг сөнөөжээ

НАТО-гийн үүрэг гүйцэтгэж байсан Италийн сөнөөгч онгоц Литвийн агаарын орон зайд нэвтэрсэн Оросынх байж болзошгүй дроныг сөнөөжээ. Литвийн Үндэсний хямралын удирдлагын төвийн мэдээлснээр, дрон өчигдөр (2026.09.15) Беларусь улсаас Литвийн агаарын орон зайд нэвтэрсэн. Улмаар тус улсын төв хэсэгт орших Праткунай суурингийн ойролцоо Италийн сөнөөгч онгоц дроныг устгажээ. Праткунай нь Литвийн хоёр дахь том хот Каунасын хойд хэсэгт оршдог.

Литвийн Батлан хамгаалахын сайд Робертас Каунасын мэдээлснээр, дрон тэсрэх бодис тээвэрлэж байсан.

Одоогоор дроны үлдэгдлийг шинжилж байгаа бөгөөд ямар улсад үйлдвэрлэсэн, Оросынх мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Каунас мөн Италийн сөнөөгч онгоц уг дроныг сөнөөсөн нь НАТО-гийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан туслалцаа ямар ач холбогдолтойг харуулсан гэж онцлон тэмдэглэсэн байна.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уг үйл явдлыг Европын орнуудын эсрэг гарч буй “түрэмгийлэл, өдөөн хатгалгын” нэг хэсэг гэж мэдэгджээ. Харин Германы гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль уг үйл явдалд Оросыг буруутгаж, НАТО-гийн орнууд айлган сүрдүүлэлтэд автахгүй гэж мэдэгдсэн байна.

Оросын албаныхан уг үйл явдлын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.

Энэ үйл явдал Балтын тэнгисийн бүсэд Орос болон НАТО-гийн орнуудын хооронд хурцадмал байдал нэмэгдэж буй үед болж байна. Жишээлбэл, Оросын байлдааны хөлөг онгоцыг ажиглаж байсан Данийн цэргийн нисдэг тэрэгний ойролцоо Оросын тал дохионы пуужин буюу гэрэлтүүлэгч төхөөрөмж ашигласан байна. Мөн өнгөрсөн Ням гаригт Оросын дроны халдлага хэд хэдэн удаа болсон. Үүний дараа НАТО Украиныг дэмжих дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Литвийн батлан хамгаалахын сайд Каунас Орос-Украины дайн бүс нутгийн хэмжээнд тэлж, иймэрхүү зөрчил цаашид ч гарч болзошгүйг анхааруулжээ. Тэрбээр асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 103.212.116.249

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2026-09-16 103.57.92.129

Оросынх байж болзошгүй гэчихжээ. Украйных ч байж бас болзошгүй л юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж