Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсээд буй. Үүсээд буй нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ.
Тодруулбал, хүрэн баавгайн тохиолдол Сэлэнгэ аймгийн 10 суманд бүртгэгдээд байгаа бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 146 толгой мал баавгайд бариулжээ.
Баавгай зөвхөн малын хот, хашаанд орж мал барих бус, иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлөх болсон байна. Тухайлбал, хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, зарим иргэн гэр, орон байрандаа ч хэвийн амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Түүнчлэн Хүдэр суманд баавгай айлын гэрт орж, улмаар гэрийг сүйтгэж, нураасан тохиолдол гарсан байна.
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүлд гаргах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.
Гэвч эдгээр арга хэмжээ нь тухайн үеийн нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн, түр хугацааны арга хэмжээ болж байгааг аймгийн Засаг дарга онцоллоо. Баавгайн идэвхжил нэмэгдэж, тохиолдлын тоо өсөж байгаа энэ үед орон нутгийн түвшинд дангаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Тухайлбал, сум орон нутгийнхан эргүүл, үргээлэг хийхэд шатахууны хомсдол, хүндрэл үүсгэж байгааг дурдав.
Иймд Сэлэнгэ аймгийн удирдлагаас Улсын онцгой комисс болон Засгийн газарт нөхцөл байдлыг анхааралдаа авч, баавгайн идэвхжилтэй холбоотой эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүсжээ.
3,595.72





















































Нэргүй 2026-09-16 46.135.16.90
тийм олон мал баригүй худал мэдээлэл шүү!
зочин 2026-09-16 66.181.184.180
Чи нэг өлсгөлөн баавгайтай учраад үз, Оросын нутагт ялангуяа манай хил орчмоор баавгай олширч ,суурьшлын бүс рүү орж ирж иргэдэд аюул учирч байгаа мэдээ аль дээр үеэс л гараад байсан,Бүүр богд уулнаас баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол нэг биш удаа гарсан гээ биз дээ, Чоно хир их аюул учруулж байна аа Ийм байдалд оруулж хэрхэвч болохгүй,Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй
Нэргүй 2026-09-16 202.126.91.81
бүгдийг устгах хэрэгтэй
Нэргүй 2026-09-16 103.168.34.24
baavgai alahaa boliod udsan bolohoor ene baavgainuud humuus auyltai gedeg medremjee aldsan. ene chini gen z ueiin baavgainuud. bairand ni tavi
Зочин 2026-09-16 202.126.88.117
Байгалын хамаг жимсийг хулгайлж х***а руу гаргаж байгаа шуналт зэрлэг дээрэмчдээс баавгай хариугаа авч шуналын бузаруудаар хоолоо хийвэл таарна. Баавгай ан амьтны хоол тэжээлийг дээрэмдсэн хулгайч зэрлэгүүд үхэх хэрэгтэй.
Нэргүй 2026-09-16 202.133.76.52
баавгай золбин нохой Хасаг үнэхээр хэт өссөн устгахгүй гээр монгол ирээдүйгүй
Зочин 2026-09-16 64.119.26.183
энэ дэлхийд ганцхан хүн амьдардаггүй, амьтадын хоол тэжээл орон зай ру халдсан гороо л амсаж байна одоо ийм мэдээлэл сэвж байгаад баавгайг алая устгая гэх гэж байгаа биз
Gan 2026-09-16 203.23.199.2
Амьтны эрх яриад хүний эрхийг орхигдуулаад байж болох уу. Баавгайн тоог цөөлөх агнуурын эрх өгвөл болохгүй юу
зочин 2026-09-16 66.181.184.180
Чоно баавгай мэт аюулт амьтдаас өөр амьтдыг устгах эрх хамаагүй өгч болохгүй, Хүний шунал хязгааргүй, Энэ мэт асуудлыг төрөөс кохицуулах хэрэгтэй