Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотноо эхэллээ. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид 4 өдрийн турш 2027 онд хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа, зорчигч тээврийн асуудлаар хуралдах юм.

Энэ удаагийн зөвлөгөөн нь хөрш гурван улсын хилийн төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихөд бас нэгэн чухал алхам болох юм.

Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн ач тусаа өгч, оролцогч талуудын хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл юм.

2026 оны эхний 6 сарын байдлаар  УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа  26,7 хувиар, экспортын ачаа, 12,2 хувиар тус тус өсжээ.

2026 оны эхний 6 сарын байдлаар Замын-Үүд-Эрээн өртөөний хилийн төмөр замын гарцаар 9 сая 579 мянга 027 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар, Сүхбаатар-Наушки өртөөний хилийн төмөр замын гарцаар 4 сая 539 мянга 224 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар тус тус өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.190.194

Төмөрзамаа Оросоос салгаж аваад хурдны замтай болмоор бн

Avatar

Нэргүй 2026-09-16 64.119.23.127

Оросоос Хятад руу тээвэрлэгдэж байгаа Оросын ачаанд маш өндөр хөнгөлөлт үзүүлдэг мөртлөө Монголынхоо ачааны тарифыг нэмнэ гэж яриад байгаа нь буруу шүү. Алдагдлыг нь монголчууд үүрээд, ашгийг нь гадаадынхан хүртдэг байж болохгүй. Монгол ачааны тарифаа хуучнаар нь үлдээгээд, Оросын транзит ачааны тарифын хөнгөлөлтийг багасгасан нь зөв байхаа.

Avatar

болд 2026-09-16 43.228.128.82

цагт 30 км хурдтай, ганцхан замтай төмөр зам ямар асуудлаар хуралддаг бнаа кк

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.90.81

ЗА ХООСОН ЦЭЦЭРХЭЭД ХУВИЙН ХОНЖОО ХАЙГААД БАЙЛГҮЙ НААД УЛСУУДЫНХАА ХЭЛЭХИЙГ САЙН СОНСООРОЙ ДОО

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.40.91

нам төр гэсн хужааманжууд устгх ёстой хужаөманжууд х***а манж хууль гэён хужаманж үгээр хужааманжууд эзлцн ружааманжууд хууль гэгч ружаэ манжууд хужааманжуудаа хужааманж эрх өгцн хужааманжууд эзлцн зайдгнж х***а манжууд монгол гэгч ихнхн нь хужааманжуууд бөөн бүлглээд эзлээд сууцн хужааманжууд дунд цөөн хэдн нүүдлчд сууж бгаа хужааманж систм хууль гэгчээр эзлсн хужааманжууудыг хужаөманжруун уётгж зайлуулх ёстой даврцн пүлагууд хужааманжууд.

Avatar

зочин 2026-09-16 66.181.166.196

УБТЗ-г оросуудаас салгаж аваагүй цагт олигтой хөгжихгүй ээ, энэ байгууллага оросын эрх ашгийг монголынхоос дээгүүр тавьсаар, хөгжлийн тушаа болсоор л байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж