Т.Ням-Очир: Надад ямар нэгэн хариуцлагын асуудал яригдаагүй

Т.Ням-Очир: Надад ямар нэгэн хариуцлагын асуудал яригдаагүй

Т.Ням-Очир: Надад ямар нэгэн хариуцлагын асуудал яригдаагүй

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан гэх асуудал шүүмжлэл дагуулж, мэдээллийг анх өгсөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг эрх баригчид "нууц задруулсан" үндэслэлээр чөлөөлж болзошгүй гэх болгоомжлол гарах болсон.

Чөлөөлдөггүй юм гэхэд дарамт шахалт үзүүлж байгаа байж магадгүй гэх яриа ч гарсан.

Бид энэ асуудлыг тодруулах зорилгоор Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очиртой холбогдож лавлахад "Миний бие үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Надад ямар нэгэн хариуцлагын асуудал яригдаагүй. Мөн ямар нэгэн дарамт шахалт ирээгүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлага эсвэл мэдээлэл хүлээн аваагүй” гэж хариуллаа.

Засгийн газраас анги дүүргэлтийг багасгах, төрийн болон хувийн сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийн сургуулиудад хувьсах зардал хэлбэрээр нийт 50 тэрбум төгрөгийг олгох төрийн шийдвэр гарсан юм. Үүнд Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кингс" сургуулийг хамруулж 3.5 тэрбум төгрөг төсвөөс гаргахаар төлөвлөсөн нь ёс зүйн хувьд ч байж боломгүй үйлдэл гэж олон нийт үзэж байгаа. Харин Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар мэдээллийг няцаасан бол Сангийн сайд З.Мэндсайхан "Мэргэжлийн яам нь мэднэ" гэж бухсан юм.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам эл асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, асуудлаа шийдүүлэх ёстой гэх байр суурь барих болсон. Хэрвээ итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол огцруулах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавих болно, 40 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэн албан бланк бэлэн болсон гэдгийг Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-16 66.181.183.47

гэрийн хорионд ороогүй юмуу

Avatar

Хотын уугуул иргэн 2026-09-16 64.119.16.171

Энэ ардчиллын нэр барьсан АН-ынхан гэж төр, засгийг самрах гэсэн, эсвэл сандал ширээний асуудлаар шантаж хийдэг нов.шнууд…Дарга нь гэж ямарч мэдлэг, боловсрол, улс төрийн туршлага байхгуй нөхөр УИХ-д санаандгүй сонгогдооод ёстой алиагаа алдаж, хүмүүсийг элэг доог болох гэж…

Avatar

Нэргүй 2026-09-16 59.153.115.113

ийм аймар луйвараа болио. Хувийн сургуулийн хүүхдийн төлбөрийг төр яахаараа төлдөг юм бэ. Энэ бол Учралын лобби шүү. Улсын төсвөөс хувийн сургуулийн хүүхдийн төлбөрийн төлөхийг эсэргүүцэж байна

Avatar

Нэргүй 2026-09-16 103.57.92.209

чи нэг сайд шиг байл даа юу ярихаа ч мэдэхгүй мангар царайлаад юмны эв олж ярьдаг байх эсвэл мэдэхгүй бйна эргэж хариу өгьё гэх мэтээр

Avatar

Зочин 2026-09-16 103.212.118.146

Т. Ням- Очирын албан тушаал хөндөөгүй тул Учрал зөв явж байна. Одоо Солонго, Гриша гуравыг суллах байх. шүүх болон хүчний ялзрагсадыг огцоруулсан тул юм эмх цэгцэндээ орох байх. УИХ ын чуулганд ирдэггүй нөхөд, бас хурал үймүүлж, суудаггүй АН ынхан амаа мэдвэл улс цэгцэрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж