Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьтай гарлаа. Жилийн үнийн өсөлтийн бараг тал хувийг хүнсний бараа, ундааны үнэ бүрдүүлж байгаа нь өрхийн хэрэглээний зардалд хүнсний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгааг харуулж байна. Хүнсний бараа, ундааны үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өссөн бөгөөд инфляцад эзлэх нөлөө нь 46.9 хувьтай байна.
Гэхдээ сүүлийн үеийн үнийн мэдээллийг харвал хүнсний зах зээлд өсөлтийн хурд саарах шинж ажиглагдаж байна. Есдүгээр сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 1.9 хувь, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан байна.
Энэ бууралтад мах, хүнсний ногооны үнэ голлон нөлөөлжээ. Наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ястай хонины махны үнэ 0.7 хувь, ястай үхрийн мах 2.1 хувь, цул үхрийн мах 4.7 хувиар буурсан байна. Харин адууны мах 0.8, ямааны мах 0.4 хувиар өсчээ.
Хүнсний ногооны үнийн хувьд бууралт илүү өндөр хувьтай байна. Нэг килограмм төмсний үнэ наймдугаар сарын дунджаас 25 хувиар, хүрэн манжин 18, байцаа 13.8, сонгино 13.6 хувиар тус тус хямдарчээ. Харин луувангийн үнэ өмнөх сарын дунджаас 6.3 хувиар буурсан ч өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэг хувиар нэмэгдсэн байна.
Харин өрхийн өдөр тутмын хэрэглээнд түгээмэл байдаг гурил, талх, будаа, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд харьцангуй тогтвортой байв.
Есдүгээр сарын 14-нд дээд зэргийн савласан гурилын үнэ килограмм нь 3,541 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,541, хоёрдугаар зэргийн гурил 1,466 төгрөг байжээ. 600 граммын “Атар” талх 2,926, “Мишээл” талх 3,926, нэг килограмм цагаан будаа 5,000 төгрөгийн үнэтэй байна.
Харин шатахууны үнэ хүнсний бүтээгдэхүүнийхээс өөр дүр зурагтай байна. Тухайлбал, АИ-92 автобензиний үнэ литр нь 3,040 төгрөг, дизель түлш 4,770 төгрөг байгаа нь наймдугаар сарын дундажтай харьцуулахад АИ-92 бензин 2.8, дизель түлш 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Евро бензиний үнэ ч мөн наймдугаар сарын дунджаас 24.2 хувиар өссөн байна.
3,600.44






















































Хахаха 2026-09-16 202.9.46.88
Гоё доо гоё доо
Гучин мянгын мах гоё доо
Гоё доо гоё доо
Хулгайчдын нам гоё доо!
Нэргүй 2026-09-16 202.133.76.11
ЦЭВЭР УС 40%, БОХИР УС 30% аар 2026 оны 6 сарын 01-с нэмсэн нь ИНФЛЯЦИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ болсоон….Усны хороо, УСУГ инфляцийг улам өдөөсөн…. Юмны учир шалтгааныг олж бич СЭТГҮҮЛЧ минь….
Нэргүй 2026-09-16 202.133.76.52
малчдын гавъяа гол нь
Нэргүй 2026-09-16 202.9.40.91
жш нь хятдийн хан гэсн хятд үндснтн солнгст бгаа хан хятд үндстн хят гэхгүй солнгс гж бгаа биз дээ слнгсь үшрлцн бгаа болхоор тэгж бгаа юм монгол гэгчийг хятдууд бараг тэр чигээрэн зэлцн.